Танилц: Дээд лигт өнгө, өрсөлдөөн нэмж буй легионер тамирчид

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

The League

Танилц: Дээд лигт өнгө, өрсөлдөөн нэмж буй легионер тамирчид

Танилц: Дээд лигт өнгө, өрсөлдөөн нэмж буй легионер тамирчид

Үндэсний дээд лигт тоглож буй легионер тамирчдын танилцуулгыг хүргэе.


КРИСТОФЕР БЛЭЙК  – ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ

Өнгөрсөн жил Завхан “Brothers” багт тоглож байсан Кристофер Блэйк энэ жил буурь сэлгэн Тэнүүн Өлзий Металл багаас хүч үзэж буй. Өдгөө 34 настай Алабамагаас гаралтай залуугийн хувьд ЛеФлоре Магнет ахлах сургуульд суралцаж төгссөнийхөө дараа Тринити Уалли гэх коммунити коллежид хоёр жил тоглож, эцэст нь NCAA-ийн нэгдүгээр дивизоны Детройт Мерси Титанст хоёр жил тогложээ. Тэрбээр их сургуульдаа 10.9 оноо дунджилж, 2012 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй аж. Ингээд Бразил, Эль-Сальвадор, Аргентин зэрэг улсуудын лигт тоглож байв.

Түүний оноо авах мэдрэмж бөгөөд Латин Америкийн лигүүдэд бараг 30 оноо дунджилж байлаа. Энэ улирал ч Металлын довтолгооны гол сонголт болсон. Мөн Блэйк бөмбөг таслалтаараа лигийг тэргүүлж байна.

ДОРАЛ МҮҮР – IHC APES

“IHC Apes” баг хамгийн сүүлд Дорал Мүүр гэх легионер тамирчнаа танилцуулсан. 2.15 метр өндөртэй аварга биетэй Мүүрийн тухайд Кентакид төрж, Стокбридж хотод өсчээ. Тэрбээр алдарт Монтверде академийн бүтээгдэхүүн бөгөөд тус академиас Бен Симмонс, Жөүл Эмбийд, РЖ Барретт, Д’Анжело Расселл зэрэг NBA-ийн тамирчид гаралтай.

2015 онд ахлах сургуулиа төгссөн Мүүр тухайн үедээ “247Sports”-ийн шилдэг 60 залуу тамирчны нэг, “ESPN”-ийн шилдэг 100 залуу тамирчны нэгээр тус тус тодорч байжээ. 26 настай тэрбээр Уэйк Форестын их сургуульд гурван улирал тоглосны эцэст 2018 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй аж.

Ийнхүү Мемфис Гриззлис, Вашингтон Уизардс зэрэг багуудтай бэлтгэл хийсэн ч үндсэн багт багтаж чадсангүй. Хөгжлийн лигт хэсэг тоглоод Их Британи, Пуэрто Рико, Тайванийн лигээр явж, эцэст нь Монголд иржээ.

ДАРРЕЛЬ САММЕРС – IHC APES

“Apes”-ийн фэнүүдийн хамгийн хайртай тоглогч бол яахын аргагүй Даррель Саммерс. Ахлах сургуульдаа л 34.5 оноо, 16.5 самбараас бөмбөг авалт, 4.0 бөмбөг таслалт дунджилж, тодорсон Детройтын хүү Мичиганы их сургуульд дөрвөн жил суралцаж, Спартансын өмсгөлтэй NCAA-д хүч үзсэн. Төгсөх жилдээ 11.6 оноо дунджилж, 38.7 хувьтай довтолж байжээ. Тэрбээр социологич мэргэжилтэй гэнэ.

Саммерс 2011 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадсангүй. Хөгжлийн лигийн багуудаар дамжсаар хилийн чинадыг зорьжээ. Венесуэль, Австрали, Унгар, Израиль, Мексик, Чили, Аргентин зэрэг улсуудын лигт тоглож байлаа.

ЭНТОНИ ХАРРИС – АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Монголд багагүй хугацааг өнгөрүүлж цөөн легионерын нэг бол Энтони Харрис. Долоон дүүтэй айлын том Харрис ахлах сургуульдаа 24.5 оноо дунджилж, нэг тоглолтод 50 оноо, нэг үед 31 оноо авч байжээ. Чикаго хотоос гаралтай хүү их сургуулиа Майамид дүүргэж, сүүлийн жилдээ 10.2 оноо дунджилжээ. Тэрбээр 2007 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадсангүй. Өдгөө 37 настай Харрис хөгжлийн лигийн олон багуудаар явсаар эцэст нь Монголд иржээ. Дашрамд дурдахад, Харрис Төв Ургацын бүрэлдэхүүнд тоглож байлаа.

РАМОН ХАРРИС – АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Дайчдын бүрэлдэхүүнд нэгдсэн сүүлийн легионер нь Рамон Харрис. Кентакигийн бүрэлдэхүүнд дөрвөн жил Жон Уолл, Эрик Бледсо, Демаркус Казинс зэрэг одуудтай хамт тоглосон тэрбээр ихэнхидээ сэлгээнээс тоглолтод оролцож байжээ. Тэрбээр 2010 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй аж. Ингээд Венесуэль, Хятад, Германы лигүүдэд тоглож явсаар хөгжлийн лигийн Мэд Антс баг нэгдэж, аварга болж байжээ.

Түүнийг Мемфис Гриззлис сонирхож байсан ч үндсэн багтаа нэгтгэсэнгүй. Харрис Мексик, Грекийн лигт тоглож байгаад Монголд иржээ.

РОБЕНСОН ЖЭЙЛОН – НАЛАЙХ БИЗОН

Өдгөө Ш.Энхийн-Одын суралцаж буй Дэйтоны их сургуулиас гаралтай Робенсон Жэйлон нь ахлах сургуульдаа таван одоор үнэлэгдэж, 12.7 оноо, 9.7 самбараас бөмбөг авалт, 3.2 хаалт дунджилж байжээ. Дэйтонд гурван жилийг өнгөрүүлээд 2016 оны NBA-ийн драфтад амжилт олсонгүй. Тэрбээр Бахрайн, Япон, Хорват, Тайванийн лигт тоглож байв.

ЖОРЖ А.УИЛЛИАМС – НАЛАЙХ БИЗОН

Хьюстон хотоос гаралтай энэ жил 33 нас хүрэх түүний хувьд Араб, Оман, Болив, Доминикан, Мексик, Ирак, Аргентин, Канад зэрэг улсуудын лигт тоглож явсан туршлагатай нэгэн. Энэ улирал ч Налайх Бизоны довтолгооны гол сонголтуудын нэг байгаа билээ.

БЛЭЙК ХЭМИЛТОН – М ГАРЬД

Хүлэгүүдтэй өнгөрсөн улирал аварга авч байсан Хэмилтон энэ жил тэдний заналт өрсөлдөгч болох М Гарьд багт нэгдсэн. Өдгөө 28 настай нарлаг Калифорнигаас гаралтай тэрбээр ахлах сургуульдаа 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 4.0 хаалт дунджилж байжээ. Улмаар хойд Аризона болон Сан Антониогийн коллежид тоглож, эцэст нь Буффалогийн их сургуульд суралцаж, төгсөх жилээ 17.5 оноо дунджилж байв. Тэрбээр 2017 оны драфтад нэрээ өгсөн ч сонгогдоогүй гэнэ. Ийнхүү Латви, Польш, Кипр, Грекийн лигүүдээр дамжсаар Монголд саатжээ.

ДАЙМОНД CТОУН – ЗАВХАН BROTHERS

Завхан “Brothers” баг 2016 оны NBA-ийн драфтын 40 дэх сонголтоор Лос Анжелес Клипперс багт сонгогдож байсан Даймонд Стоуныг нэгтгэсэн.  Өдгөө 25 настай, 2.08 метр өндөртэй, төвийн байрлалд тоглодог тэрбээр NBA-д долоон тоглолтод оролцсон аж. Харин тэрбээр сүүлд Тайванийн Тайчун Санс багт харьяалагдаж байв. Стоүн Тайванийн Т1 лигт 22.5 оноо, 9.6 самбараас бөмбөг авалт, 2.0 оновчтой дамжуулалт дунджилжээ. Тус багт Монгол Улсаа төлөөлөн Д.Баясгалан тоглодог билээ.

Даймонд Стоун Монголын дээд лигт хийсэн эхний тоглолтууддаа тун сайн тоглож, 40-өөс дээш оноог нэг бус удаа  авсан.

ЖАРРОН КРАМП  – БАЯНГОЛ ХАРЦАГА

Далласын хүү энэ улирал Баянгол Харцагын гол довтолгооны ачааг үүрч буй. Харамсалтай нь багийнх нь амжилт тун тааруу, плей-оффд шалгарах боломжгүй болсон. Өдгөө 30 настай Крамп өмнө нь Индонези, Тайландын лигт тоглож байсан бөгөөд Пасифик Юнион коллежид тоглож байгаад 2016 оны драфтад нэрээ өгсөн ч сонгогдсонгүй.

ЖОРДАН ХИЛЛ – БАЯНГОЛ ХАРЦАГА

Цагтаа Альянс Тех Харцага багт тоглож байсан Жордан Хилл эргэн Монголд ирсэн.

ПЕНДАРВИС УИЛЛИАМС – ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Эрдэнэтийн Уурхайчид нэг ч хожигдолгүй яваа гол шалтгааны нэг нь Пендарвис. Филадельфиагаас гаралтай түүний хувьд Норфолк Спартанс гэх их сургуулийн багтаа 14.3 оноо, 4.3 самбараас бөмбөг авалт дунджилж, NBA-ийн тоглогч Кайл О’Квинтэй хамт тоглож байжээ.

О’Квин NBA-д орсоны дараа Пендарвис багаа ахлан 16-0 гэсэн амжилт үзүүлж, тухайн улирлынхаа конференцын шилдэг тоглогч болсон аж. Үүгээр зогсохгүй HBCU-ийн оны шилдэг тоглогч, AP-ийн нэрлэсэн бүх Америкийн багт нэрлэгджээ. Харамсалтай нь, 2014 онд драфтлагдаж чадсангүй. Итали, Герман, Францын багт тоглосоор өнгөрсөн зун Уурхайчидтай нэгдэв.

СТИВ ВҮДЭН ЖУНИОР – ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Өнгөрсөн улирал Металлын эгнээнд байсан Стив Вүдэн энэ улирал аваргуудтай нэгдсэн. Дажгүй ч тоглолтыг үзүүлж буй. Өдгөө 24 настай тэрбээр NCAA-д эхлээд Теннеси-Мартин Скайхавкс багийн өмсгөлтэй бэртлийн улмаас таван тоглолтод 8.2 оноо, 6.0 самбараас бөмбөг авалт дунджилж байсан бөгөөд үүнийхээ дараа Бетесда их сургууль руу шилжиж, 26.4 оноо, 10.9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, огцом сайжирчээ.

Трой Бакстер, Ретт, Стэнфорд Жуниор зэрэг тамирчид улирлын дундуур нутаг буцсан билээ.

Мөн эмэгтэй лигт легионер тамирчид бий.

ДИНН ЛЬЮПЕПЕ – ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Вентурагаас гаралтай 26 настай тэрбээр ахлах сургуульдаа 20.0 оноо, 9.8 самбараас бөмбөг авалт, 5.3 бөмбөг таслалт, 3.4 оновчтой дамжуулалт дунджилж, сургуулийнхаа бүх цаг үеийн оноо, бөмбөг таслалт, хаалтын лидер болжээ. Мөн хөнгөн атлетикийн ур чадвар өндөр гэнэ. Харин оюутан насаа “Cal Poly”-д өнгөрүүлж, төгсөх жилдээ 20.4 оноо, 5.4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Д’АЗИА ЧЭМБЕРС – М ГАРЬД

Ахлах сургуульдаа 22.9 оноо дунджилж, 1445 оноо авсан тэрбээр нэг тоглолтод 50 оноо авч байсан түүхтэй. “Slippery Rock” их сургуульд дөрвөн жил суралцахдаа сүүлийн жилдээ 16.8 оноо, 9.6 самбараас бөмбөг авалт дунджилжээ. Тэрбээр Австрали, Египет, Финланд, Герман, Чех, Нидерланд, Косово улсын лигүүдэд тоглож байсан туршлагатай. Хамгийн сүүлд Косово улсын супер лигт тоглож байсан гэнэ.

КРИСТАЛ ТОМАС – ОТИС ШИЛҮҮСНҮҮД

“St.Mary”-ийн их сургуулийн бүтээгдэхүүн нэг улирал 28 тоглолтод оролцохдоо 4.4 оноо дунджилжээ.

Та бүхэн эдгээр тамирчдын цалинг сонирхож байгаа бол ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж