Дуучин Бритни Спирс жил хүрэхгүй хугацаанд долоо дахь удаагаа инстаграм хаягаа идэвхгүй болгов. Түүний инстаграм устсаны дараа шүтэн бишрэгчид нь болзошгүй эрсдэлээс сэргийлж, цагдаа дуудсан байна. Бритнигийн гэрийг очиж шалгах ажилд томилогдсон цагдаа нар дараа нь “Түүнийг аюулд орсон гэж үзэх ямар ч үндэслэл байгаагүй” гэж тодорхойлсон. Гэвч цагдаа нарын гэнэтийн айлчлалд Бритни дуртай байгаагүй аж.
Бритни Спирс хэд хоногийн өмнө нэрээ Ривер Рэд болгож өөрчилсөн тухайгаа инстаграм хуудсаараа хуваалцсан. Нэрээ өөрчилсөн, инстаграм хаягаа устгасан зэрэг нь түүний шүтэн бишрэгчдэд сэжигтэй санагдсан байж болох юм. Түүнийг цахим сүлжээгээ өөрөө хянаж байгаа эсэхэд зарим шүтэн бишрэгч нь эргэлзжээ. Анзаараад үзвэл тэр гэр бүлийнхнийхээ талаар ямар нэг нийтлэл оруулсныхаа дараа инстаграмаа идэвхгүй болгож байсан аж. Тухайлбал, эгч Жейми Линн Спирсийнхээ тухай, нөхөр Сэм Асгарийн тухай нийтлэлүүдийн дараа тус тус инстаграмаа идэвхгүй болгосон.
Тэр өнгөрсөн оны аравдугаар сард 15 жилийн консерваторын хугацаанд гэр бүлийнхэн нь түүнд яаж ханддаг байсан талаар шуугиан тарьсан нийтлэл оруулсан. Энэ нийтлэлийн дараа мөн л инстаграмаа устгаж байжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ