Ибрахимович: Жүжигчин болох ч юм билүү

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Ибрахимович: Жүжигчин болох ч юм билүү

Ибрахимович: Жүжигчин болох ч юм билүү

Швед довтлогч Златан Ибрахимович бэртлийн улмаас өнгөрсөн оны тавдугаар сараас одоог хүртэл тоглолтод оролцож чадаагүй явна. Хэвлэлүүд түүнийг энэ улирлын хоёрдугаар хагасаас АС Миланы өмсгөлтэй эргэн талбайдаа гарч магадгүй гэж мэдээлж буй. Хэдий бэртэл гэмтлийн улмаас талбайд гарч чадахгүй байгаа ч тэрбээр талбайн гадна цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна.

Энэ хугацаандаа тэрбээр өөрийн баримтат, анимэйшн киноноос гадна 1999 онд хийж байсан "Астерикс болон Обеликс" киноны 2023 оны шинэ хувилбар болох "Астерикс болон Обеликс: Дундад хаант улс"-д Цезарийн баруун гарын жанжин Каиус Антивирусын дүрд тогложээ.

Францын уран бүтээлчид уг киног хийсэн бөгөөд бүтээлийнхээ сурталчилгааны хүрээнд Францын "Интер радио"-д өөрийн шинэ кино, болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ, Месси, Мбаппе тоглогчдын талаар өөрийн бодлоо хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

-Кино урлагийн талаар?

-Миний хувьд кино урлаг гэдэг бол том зүйл ээ. Хөлбөмбөгийн фанатууд намайг эртнээс мэднэ. Харин кино урлагийн салбар бол тэс өөр ертөнц.

-Жүжигчин болох уу? 

-Юу болохыг таашгүй. Би дэлхийн кино урлагийн салбарыг маш их сонирхдог. Би найруулагч Гийом Канед ийм боломж олгосонд талархаж байна. Би зураг авалтын хугацаанд камерын өмнө сандарч тэвдээгүй ээ.

-Та Франц улсад ирээд байна. Та энд тоглож байсан ПСЖ багийнхаа талаар бодлоо хуваалцаач?

-Би Франц улсад хайртай. Би энд дөрвөн жил тоглож, амьдарсан. Би Францын хөлбөмбөгийг дэлхийн түвшинд аваачсан. Энэ бол бардам зан биш, харин өөрийнхөө боломжид итгэх итгэл юм.

-Килиан Мбаппе болон Францын шигшээ баг ДАШТ-д цомоо хамгаалж чадсангүй. Энэ талаар таны бодол?

-Шигшээ тоглолтод гурван гоол оруулсан ч цомыг өргөж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ би түүний өмнөөс санаа зовохгүй байна. Хожим дахиад нэг дэлхийн аваргад түрүүлэх нь гарцаагүй. Гэхдээ Катарт Аргентин түрүүлэх нь гарцаагүй байсан.

-Дэлхийн аваргад түрүүлсэн Аргентины шигшээ багийн талаар юу хэлэх вэ? 

-Месси хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоор бичигдэж, дэлхийн аваргад түрүүлсэн гэж хүмүүст дурсагдах болно. Харин багийн бусад тоглогчдын гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэд мэргэжлийн тоглогчид байж болохгүй зохисгүй зан авир гаргасан. Тэд дахиж түрүүлэхгүй. Өндөр түвшинд тоглож байсан хөлбөмбөгчний хуваарь хэлж байна. Энэ бол тэд дахиж тэмцээнд түрүүлэхгүйн дохио. Тэмцээнд ийм байдалтайгаар түрүүлдэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж