Авлигачдад анхааруулна, ард түмний амыг үднэ... | News.MN

Авлигачдад анхааруулна, ард түмний амыг үднэ…

Авлигачдад анхааруулна, ард түмний амыг үднэ…

Авлигачдад анхааруулна, ард түмний амыг үднэ…

Сайхан сонсогдож байгаа хэр нь саар мэдээлэл байх. Авлигатай тэмцэх газраас 2020 онд 35,6 тэрбум, 2021 онд 96,2 тэрбум, 2022 онд 2,5 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. Хөгжлийн банкны 861 тэрбумын зээл, Дарханы төмөрлөгийн 721 тэрбум, "Хөтөл цемент шохой"-н үйлдвэрийн 235 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэрийн 647 тэрбум, бусад 502 тэрбум төгрөгийн хохирлыг улсад төвлөрүүлсэн гээд л бахархаад сүйд. Хулгайлсан мөнгийг буцаан төвлөрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ бас муу мэдээ. Анзаарсан бол авлигын мөнгөний хэмжээ жилээс жилд 2-3 дахин нэмэгджээ. Энэ нь авлигын хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэхээс илүүтэй авлига ямар их байгааг илтгээд байх шиг.

Өмнө нь авлигын мөнгө хэдэн саяар яригддаг байсан бол өнөөдөр захын хурган даргыг “гэрэл цохиулахад” тэрбумаар тоологдох төгрөг гарч ирж байгаа нь төрийн алба ямар ялзарсан, яриа байхгүй дампуурсныг гэрчилнэ. Төр улам бүр данхайсаар байна. Үүнийг дагаад тэдний эрх мэдэл нэмэгдэж, хөл нь биеэ дийлэхээ байжээ.

Өнөөдөр төрийн эрх мэдэлтнүүд ичгүүр сонжуургүйгээр татвар төлөгчдийг шулдаг болсон нь ЖДҮ, 60 тэрбумын схем, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргээр ил болов. Угаас төрд ямар их эрх мэдэл, өмч хөрөнгө, мөнгө төвлөрнө түүнийг хулгайлах, шамшигдуулах, тонох хулгайч байж л байдаг жамтай.

Төрд ямар их хулгай нүүрлэснийг засгийн тэргүүний ганцхан үг баталсан бөгөөд хачирхалтай нь хулгайч нарт тэрбээр сэрэмжлүүлэг хүргүүлж, УИХ-ын чуулганы танхимд зарлаж байгаад гүйцэтгэх ажиллагаа явуулах…

Идсэн уусан, шамшигдуулсан хөрөнгө, мөнгөө эртхэн цэгцлээрэй гэсэнтэй агаар нэгэн үгийг тэр хэлээд нүүрсний хулгайн араас төмөр замын хулгайг шалгана гэсэн нь хулгайч нарт боломж олгов.

Үүнийг сонссон авлигач айх болов уу, аль эсвэл авлигаар олсоноо нууж, ул мөрөө баллах болов уу? Хулгайчид хулгай хийх боломжийг олгосноороо та буруутай гэдэг байх аа. Төр урьд өмнөхөөсөө нугалсан их төсөв төвлөрүүлдэг, алдагдал нь 2-5 их наядаар тооцогддог болсон болохоор гуравхан жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан эрх баригчид давхар дээл өмсөхөөр ичгүүр сонжуургүйгээр манаачийг маллан, нийгмийн гэрээ рүү халдсан.

Гэтэл одоо авлигын "загалмайлсан эцэг" гэгддэг нөхрийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар нь томилжээ.

Түүндээ дөрвөн намын бүрэлдэхүүнийг багтаасан бөгөөд нэг нь өөрийн хүсэлтээр татан бууж Ардчилсан намд нэгдэж буйгаа зарласан.

Ийм л гэнэтийн бэлэг тэд барьж байна. Тэрхүү гэнэтийн бэлгээ Монголд суугаа Элчин сайдын яамныханд тарааж, тэднээр хэлэлцүүлж, тэд Монголын ардчилалд санаа зовсондоо тусалж, засч залруулах юм гэнэ. Монгол эх оронч дүр эсгэсэн адгийн шааруудаар дүүрсэн ч гэлээ өөрсдийн асуудлыг гаднаас асууж, ямар нэгэн гүрэн бидэнд тусалга гэж одоо хэр нь итгээд явдаг ийм л хүнийг бид төрийн тэргүүнээр залж байж.

Зөвхөн өөртөө зориулж салгасан намаа эрх баригчдад эргүүлэн нэгтгэхэд төлөөсөнд нь ямар албан тушаал, эрх мэдэл, юуг өгөх бол гэх асуултын хариу нь энэ байж. Хүүгээ хууль батлагч болгож, өөрсдийн хүмүүсээ үе шаттайгаар төрийн албанд байршуулж, өөрийн гэсэн квоттой болоод авсан тэр одоо байгаад Үндсэн хуульд өөрчлөлт хийх төслийг гартаа оруулсан байж.

Шаардлагатай бол өөрчилж болох л байх, гэхдээ шар дээлтэй хүн биш. Олон түмнээр хэлэлцүүлж болох л байх, гэхдээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хуулиар хязгаарлаж биш.

Нацист Германы Үзэл суртлын яамны сайд Йозеф Геббельсийн хэлсэн шиг “Надад хэвлэл мэдээлэлийг хянах эрх өгвөл би дурын үндэстнийг сүрэг гахай болгон хувиргаж чадна” гэх нь холгүй сайд нартай байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь улсаа, нийгмээ, хүн ардаа бодсон гэхээс илүүтэй улс төрийн нам өөрийн эзэрхэн буй хугацаагаа илүү уртасгаж, дахин улиран сонгогдох баталгаагаа л бий болгоно гэж хардахаас өөр арга алга.

Хөмхийгөө зууж байгаад иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон хуулийг Н.Учрал сайд батлуулсан байж болох ч тэрхүү хуулийг өргөн барих боломжийг танхим нь олгож, намын бүлэг нь баталсан.

Авлигатай тэмцэнэ гэдэг журмын нөхөдтэйгөө хийх тэмцэл болохыг Ерөнхий сайд сануулсан. Гэхдээ тэрхүү тэмцлээ анхааруулж байгаад бус, авлигын мөнгөө ил болговол нэг удаа хүлцэх биш, авлига авах боломж олгоод буй элдэв зөршөөрөл, албан тушаалыг цөөлөх замаас эхэлмээр байна. Түүнээс биш Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэнэг хүн хууртсан шийдвэр гаргаж давхар албан тушаалд томилмооргүй байна. Бид Цэцэд хандаагүй гэх байх л даа. Гэхдээ та нар Цэцийн шийдвэр нөлөөлсөн гэх баталгаа байхгүй ч шийдвэрийг нь уухайн тас хүлээн авсан нь баримт.

Тиймээс одоо авлигачдад анхааруулга өгч, гүйцэтгэх ажиллагааг гэрэл цохиулдаг, ард түмнийхээ амыг нь үдэх хууль санаачлахаа л байчих. Тэгж гэмээнэ амаргүй цаг үеийг амар жимэр давна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-27 192.82.68.253

анхааруулж байгаад идсэн уусан авилгал авсанаа нуух боломж олгохгүй бол намаа намначих гээд хэцүү байгаа биз үеийн үед энэ намын хулгайч нар идэж уусан байдаг юум чинь 90-н оноос хойш бүх өмч хөрөнгийг энэ намын эрх мэдэлтэнүүд завшисан байдаг биз дээ нэгдэлийн дарга аж ахуйн нагжийн дарга тухайн нэгжийн намын дарга нар л завшисан байдаг тэгэхээр энэ ман нам бол нам биш эрх ашигаараа сүлбэлдсэн мафийн тогтолцоо за ер нь орон сууц хувьчилалаас бусад бүх боломжтой бүхнийг энэ намынхан хулгайлсан

Avatar

Зураач Лондон 2023-01-27 51.183.45.5

Шууд УИХ-ын гишүүн болохоор санаа шулууджээ, нөгөө Намбар Вантан! хэ хэ хэ

Avatar

Зочин 2023-01-27 202.9.40.3

Хуулийг дэмжиж байнаа. Цахим орчинд арай ч дэндүү хүнийг доромжилж гутааж байна. Түүнд нь танай сайт яагаад санаа зовоод байна вэ.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.161.81

чиний хэлээд байгаа гутаан доромжилох гэдгийг чинь энэ хуулиар шийдэх шийтгэх ямар ч шаардлагагүй эрүүгийн,иргэний,зөрчилийн гээд түүнийг зохицуулсан олон хууль байгаа

Avatar

Зочин 2023-01-27 64.119.27.24

Монгол шиг цахим орчныг муу муухай бүхний үүр уурхай болгож байгаа улс байхгүй. Тэр АНУ гаа хар. Сошиалд яаж хяналттай шударга хандаж байна. Монгол хөлсний жагсаалаар тэргүүлж бна. Хууль баталсны төлөө хэдэн хийрхгчид яаж сүржигнэж жүжиглэж байгааг хар даа

Avatar

Зочин 2023-01-27 66.181.161.81

чиний үзэл бодолоо илэрхийлсэн пост сэтгэгдэл чинь учиралд эрх баригчидад таалагдахгүй тэднийг долоогоогүй бол нийгэмийн сүлжээнд тавигдахгүй болоод ирэх цагт эрх баригчидийг долоож байгаа сэтгэгдэлээ хэлээд зогсож байж чадах уу эсвэл насан туршдаа тэднийг долоож амьдармаар байна уу

Avatar

Зочин 2023-01-27 124.158.69.70

БИД СОШИАЛААР ДУРААРАА ХҮН ДОРОМЖИЛООР БАЙНА ГҮТГЭМЭЭР БАЙНА с***р САМУУН ХИЙМЭЭР БАЙНА г*** ЛЕСБИ ДЭЛГЭРҮҮЛМЭЭР БАЙНА БИТИЙ СААД ХИЙ АЛИЙ ШҮҮ АРДЧИЛСАН НАМЫН ГАЖ ДОНТОЙ АХ ЭГЧ НАРТАЙГАА ТЭМЦИЙН ШҮҮ . МАНАЙ х***а ЦОГТОО ТА НАРЫГ ИРЛЭСЭН ХҮРЗЭЭР ЦАВЧИЖ АЛАХААР БЭЛДЭЖ БАЙГАА ШҮҮ МОНГОЛЧУУДАА ХООРОНДОО АЛАЛЦААРАЙ.

Avatar

Зочин 2023-01-27 122.201.21.139

Ирэх сонгуульд МАН-ЫН НЭР ХҮНДИЙГ НУРУУН ДЭЭРЭЭ ҮҮРЧ БАЙГАА Оюун-Эрдэнэ ан-ЫНХАН, ТЭДНИЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ИХ ДАЙРДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БИЧВЭР БАЙНА. Оюун-Эрдэнийг муулах юмаа олж ядаж дээ хөөрхий.

Avatar

Зочин 2023-01-27 68.148.28.104

Авилгачдаа хулгайчуудаа одоо удахгүй та нарыг шалгана хамаг юмаа хурдан нууж ул мөрөө арилгааоай. Үүнийг хэлж би та нарт их тусаллаа шүү. Дараа нь надад хувь өгч хариу хийгээрээ гэсэн үг юмдаа. Сайхан хуйвалдаж байнаа.

Avatar

Иргэн 2023-01-27 192.82.91.188

Элбэгдорж бол жинхэнэ авилгач

Avatar

Зочин 2023-01-27 124.158.120.30

дархан эрх ийг хуулиар олгсон энэ эрхийг эдлэж байгаа нь хээл хахуулийг ав гэсэнтэй агааар адил болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж