ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй | News.MN

ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд “Бэлтэс мөрөн”, “Жи тайм” зэрэг цахим залилангийн мэдээллүүд ил болж, хүмүүсийн чих онгойсон ч дараагийн өөр нэг сүлжээнд дахин итгэж, мөнгөө алдах эрсдэл учирсаар байна. Үүний жишээ бол “FT Group” гэх сүлжээ.

Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрчээ. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар тодрууллаа.

ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч эхэлсэн. Одоогоос хоёр хоногийн өмнөөс эхлэн тус цахим залилангийн хохирогч болсон гэх иргэд өргөдөл өгч байна. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй” гэж мэдээлэв.

“FT Group” сүлжээнд монголчууд нэгдсэн нь үнэн бөгөөд албан бус мэдээллээр 25 тэрбум төгрөгийг хохирогчид алдсан байна.

Хохирогчдын цахим хуудаст бичсэн мэдээллээс харвал, иргэд багадаа 5-10 доллараар элсч, өөрийн бүртгэл доороо хүмүүсийг нэмж, түүнээсээ тодорхой хувийн ашиг авах хэлбэрээр явдаг аж.

Эхний удаад элссэн хүмүүс ашгаа авснаар дараагийн хүмүүст итгэл төрж, өөр хүмүүсийг уг сүлжээндээ нэгтгэсэн байна. Энэ мэтчилэн тус залилангийн хүрээ тэлж, хүмүүсийн сонирхлыг татаж байгаад устсан болохыг иргэд бичжээ. Тиймээс хохирогчид цахим хуудаст бүлэг үүсгэж, хохирогчдын гарын үсгийг цуглуулан, өргөдөл гомдлыг нэгтгэж, цагдаагийн байгууллагад хандаж эхэлсэн байна.

ИРГЭД НЭГЭНТ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН БОЛ ЦАРЦААХ БОЛОМЖГҮЙ

Цагдаагийн байгууллагаас “FT Group” сүлжээнд нэгдсэн хүмүүс шилжүүлсэн мөнгөө царцаах боломжтой эсэх талаар асуусаар байгаа аж. Тус гадаад данс руу нэгэнт мөнгөө илгээсэн бол царцааж, эргүүлж авах үйлчилгээ хийх боломжгүй байдаг байна.

“FT Group” гэх хайлтыг Монгол Улсаас Google дээр хамгийн их хайж буй бөгөөд энэ цахим бизнесийн хохирогчдын ихэнх нь монголчууд байх боломжтой. Гэхдээ одоогоор 400 гаруй мянган хүний хэд нь монгол гэдгийг тогтоогоогүй байгаа аж.

Мөн Монгол Улсаас гадна Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад энэ групп залилан дэлгэрчээ. Уг цахим залилан Монголд өнгөрсөн оны наймдугаар сард нэвтэрсэн бөгөөд 11-12 дугаар сард хандах хүмүүсийн тоо өсчээ.

Уг залилан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн Санхүүгийн зохицуулах хороонд огт бүртгэлгүй, буух эзэнгүй, буцах хаяггүй, эзэн холбогдогч тодорхой бус байна.

Хохирогчид хэлэхдээ, Монгол Улсын хуулиар хориотой Эрүүгийн тусгай ангийн тухай хуулиар залилан гэж тодорхойлогдон заагдсан үндэстэн дамнасан санхүүгийн понзын залилангуудын нэг болохыг мэдээгүй гэжээ. Ямартай ч цагдаагийн байгууллагаас хохирогчдын өргөдлийн дагуу шалгах юм байна.

ПОНЗИ СХЕМ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЛУЙВАР

Иргэдийн их хэмжээгээр мөнгө алдаж буй дээрх сүлжээ нь понзи схем. Энэ нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзийн гаргаж ирсэн хөрөнгө оруулалтын луйврын систем юм.

Энэхүү схемийн бүтэц заавал пирамид байх албагүй бөгөөд понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй байна.

Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж, хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагддаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-27 45.117.35.33

Шуналаа барь аан. Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэж нэг хүн Монголчуудад хэлсэн дээ, даанч алдаж бж оройлуу нь ордог юмуу хайшээ юм.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.189.92

zeeliin app bvgd luibarchid shv

Avatar

bii 2023-01-27 45.117.35.36

tsagdaa ymar muu ajilladag ym be.dandaa nirgesen hoino n hashgirav geech bolohiin.naad irged chin genen sanhuugiin medleggui bn.ali 8n sard orj ireed bhad seremjluulj anhaaruulj arga hemjee avahgui uliigee hiij bsiin.tsagdaa sae medsen gedeg bol hudlaa shuu.ger bul hamaatan sadan naiz nuhud gh metchilen sonort n hursen bgaa.beltes murungiinhun shig duugai haraad yavaad bdg ymuu haashain

Avatar

Зочин 2023-01-27 202.126.90.58

Монголчууд чинь оюуны хомсдолтой юмуу хайшаа юм бэ

Avatar

Зочин 2023-01-27 66.181.161.31

Иймэрхүү юманд итгээд мөнгөө илгээжил байдаг мөн ч ядарсан мунхаг ард түмэн юм даа

Avatar

Зочин 2023-01-27 202.131.238.26

Хэлээд юу гэхэв. Танзани, Нигерүүдтэй л нэг түвшиний сэтгэхүйтэй юм байна

Avatar

Зочин 2023-01-27 124.158.68.110

Залилуулж ханадаггүй ард түмэн юмаа. Ийм тэнэг юманд мөнгөө өгч байдаг, малууд гэхээс өөрөөр…. Манай монголын нийгэм нээлттэй тунгалаг болохгүй бол хаалттай нийгэмд л луйврыг хэргийг таньж чаддаггүй.

Avatar

Зочин 2023-01-27 64.119.19.252

Африкийн харууд нь хулхидна төрийн томчуул нь хулхидна ард түмэн минь ухантай бай

Avatar

Зочин 2023-01-27 64.119.17.227

эхний залилан нь нулмис нь хатаагүй байхад л дахиад ш@@@@лгаж байвал юу ч гэхэв хохь нь цагдаагийн газраас ч хохирогч биш хамтрагч гэдгээр нь барьж хоривол таарна мөнгө өгсөнийг нь

Avatar

Зочин 2023-01-27 64.119.19.252

Хахаха

Avatar

Зочин 2023-01-27 203.17.23.221

Цахим гэмт хэрэг, цахим орчны хүний эрх хамгаалах хууль хоёр ямар ч хамааралгүй болохыг дахин нотолж байна.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

УУЛ УУРХАЙН БУЯНААР ВАЛЮТ ОРЖ ИРНЭ. ӨНӨӨХ МАЛНУУД НЬ НЭГ ХЭСГИЙГ НЬ ХУЛГАЙЛНА, НЭГ ХЭСЭГ НЬ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ АЛДАНА, НЭГ ХЭСЭГ НЬ ИЙМЭРХҮҮ СХЕМД ОРООД АЛДЧИХНА. ИЙМ БАЙХААР ЧИНЬ ТӨГРӨГ СУЛРААД ТАЛХНЫ ЧИНЬ ҮНЭ ӨСӨХӨӨС ЯАХ ЮМ БЭ.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

МОНГОЛЧУУДЫН БОЛОВСРОЛ НИЙТЭЭРЭЭ ТААРУУ БАЙНА. САНХҮҮГИЙН МЭДЛЭГЧ АЛГА.

Avatar

Зочин 2023-01-27 202.126.90.57

7 сая доллар салхинд хийсгэжээ.Цагдаа СЗХороо нь албадлагын арга хэмжээ авбал бага зэрэг багасна.Эрүүлжүүлэх шиг.Хуулийн арга хэмжээнүүд үр дүнгүй юм байна.Койн дээр Учрал Батшугар бацаанууд шинэ үеийн технологи цахим мөнгө гэж шаасан.

Avatar

Зочин 2023-01-27 202.9.46.88

Нээрээ Бадарч Тахрын хэлээд байгаа зүйл 100% зөв асуудал дэлгэлээ. Кабелийн суваг болгон дээр шахуу Land-300 G-500 Тэрбумтан сугалаа гэж залилан хийгээд өдөр бүр луйвар хийгээд байгаа асуудлаа шалгаачээ МАН нам засаг гуай, эсвэл ард нь танай нам засаг байгаа болохоор энэ үү

Avatar

Зочин 2023-01-27 202.131.238.26

тэр суглаанд нь орохгүй байхад л болно ш дээ. Үхэрнүүд үнэгүй юманд дуртайдаа л ороод байгаа болохоос

Avatar

Зочин 2023-01-27 192.82.86.16

Мөнгөө алдсан хүмүүст хохьнээ гэж хэлэедээ,,,

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

НЭГ ТАЛААСАА ХОХЬ ЭЭ ГЭЭД НАДАД ХАМААГҮЙ ГЭЭД ӨНГӨРЧ БОЛОХ Ч ЦААНАА УЛС ОРНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ ҮНЭГҮЙДЭХ БАРАА МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТ ГЭЭД ОЛОН СӨРӨГ АСУУДЛУУД БАЙНА Л ДА.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

ТАНЫ АВЧ БАЙГАА ТАЛХНЫ ҮНЭД Ч ЭНЭ ЯВДАЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ШҮҮ. НАДАД ХАМААГҮЙ ГЭДЭГ БАЙДЛААР БИТГИЙ ХАНД.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

МАЛУУД МОНГОЛД ИХ БАЙНА. ТӨГРӨГ ЦААС БОЛОХОД МАШ ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА. НЭГ НӨЛӨӨЛӨЛ НЬ ЭНЭ. 25 ТЭРБУМ ТӨГРӨГ УРДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООГДСОН ЮМ БАЙНА. ҮҮНЭЭС Ч ИХ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ВАЛЮТАА БИД ГАДАГШАА АЛДСАН БАЙНА. ИЙМ БАЙХААР ЧИНЬ ТӨГРӨГ ЦААС БОЛОХГҮЙ ЯАХ ЮМ БЭ.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 66.181.188.207

МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ ЗАЛХУУ АРЧААГҮЙ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ НЬ ХӨГЖДӨГГҮЙ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС БОЛЧИХСОН БАЙНА. ХҮНД ХУЛХИДУУЛНА ТЭГСЭН ХЭРНЭЭ БАС БИЕ БИЕНЭЭ ХУЛХИДНА. БАС ИХЭНХИ НЬ ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАНТАЙ. САНХҮҮГИЙН ЯМАР Ч БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ.

Avatar

Зочин 2023-01-27 202.126.93.90

Ард койнд алдсан мөнгөө царцаах боломжтой юу

Монгол Улсаас гадна Танзани, Нигер, Өмнөх Африк

Avatar

Зочин 2023-01-27 80.83.237.3

Ул заяатай ард түмэн ул боовоо өрөөд үхэртээд сууж байдаа!!! Тэнгэр заяатай Хятад ах нар нь аль олигтой сайхныг нь идэж уугаад сууж байнаа!!!

Avatar

Зочин 2023-01-27 192.82.85.252

Өөртөө зарцуулах мөнгө байхгүй Өрөөлд завшуулах мөнгө бол байгаад байдаг

Avatar

Зочин 2023-01-27 192.82.92.204

Үнэн тэнэг гахайнууд ????

Avatar

Зочин 2023-01-27 202.25.81.2

Уг цахим залилан Монголд өнгөрсөн оны наймдугаар сард нэвтэрсэн бөгөөд 11-12 дугаар сард хандах хүмүүсийн тоо өсчээ.

tsagdaagiin baiguullaga iimerhuu zuiliig tuhai burt ni ard irgeded ugluu bur ulgeelgej eruul sogtuugui bugdiig ni shlagdag shigee togtmol niited hurteemjtei baidlaar anhaaruulj bh heregtei.
Ali 8 sard newterseniig ni medej baij ard irgededee anhaaruulj taslan zogsooj chaddaggui archagui l bna.

Avatar

Зочин 2023-01-27 103.57.95.81

Шуналтай тэнэгүүдийг бирд хуурчээ

Avatar

Зочин 2023-01-27 142.79.202.93

Одоо болтол ийм юманд итгэж суудаг тэнэгvvд шүү

Avatar

zochin 2023-01-27 71.239.25.243

ajil hiihgui bayajina gej muruuddug gesen tsoriin gants teneg undesten bol uher mongoluud l daa.Deer n genen tsailgan tenegduu taldaa..Suljeenii piramidiin luivart buten 30 garui jil luivarduulj baij odoi hurtel hashirdaggui uneheer uher nerendee taarsan humuus.Suljeenii luivart yagaaf ingej dahin dahin aluulaad baidag n uneheet gaihmaar.

Avatar

Зочин 2023-01-27 202.21.107.89

Ene tsagdaa sahnuugiin zohitsuulah horoo gedeg pzdanuud uu hiideg um be. hohiroluud ni dandaa heden terbumaar yarigddag bolchlooshdee.

Avatar

Зочин 2023-01-27 202.131.225.197

Цагдаа, санхүүгийн зохицуулах хороо чинь шунал, тэнэг хоёрыг бол яаж ч чадахгүй л дээ.

Avatar

ard 2023-01-27 202.9.47.36

энэ монголд намдагасан өлөн авилгач хулгаач лалрууд дээгүүр гарсан болхооор дандааал дуусан сөнөсөн хойон хашгарч хэлдэг болж

Avatar

Зочин 2023-01-27 174.89.31.90

amerik kanadad bdag baahan mongolchuud ene siljeend munguu ah duuseeree orj ugsun bga gadaad dotoodgui mongolchuud ulgert itgeh yumaa daa har hulsuu dusluulj olson munguu ingej aldah gej hairan bn shu

Avatar

Бадарч тахар 2023-01-27 192.82.87.165

Энэ сугалаа явуулж мөнгө залилаад байгаа нөхдийг яах гэж байна ! эд нарын хажууд наад схём чинь юу ч биш !!

Avatar

Зочин 2023-01-27 192.82.78.103

хохь нь дээ үлгэрт итгэж мөнгөө алдаад бүгд маанаг толгоятой болж дээ

Avatar

Зочин 2023-01-27 80.83.237.8

Дараагийн схем тун удахгүй гарч ирнэ. Тэнгэр заяатай Уганда босоо заяатай Нигер дээшээ заяатай Монгол гурав нэрвэгдэнэ дээ. Ха ха ха

Avatar

иргэн 2023-01-27 103.212.118.181

Хохь нь,,,,,, Өөрсөдийнхөө төлөө нэгдэж нийлээд тэмцэж чадахгүй Хялбар аргаар Мөнгөтөй болох гэсэн Тэнэгүүд шатаж л байвал таарна,

Avatar

Зочин 2023-01-27 122.201.21.139

Бие, сэтгэлээ зовоохгүй зүгээр сууж байгаад мөнгө олох санаатай залхуучуудын алдсан мөнгийг төсвийн мөнгөнөөс өгнө гэж балайрцгааваа. Хэд хэд алдаад ирэхээр хүмүүс хашраад ингэж залилуулах нь багасна биз

Avatar

Bbb 2023-01-27 103.161.242.65

Yag shuu, mongol tanzan niger geed 1 tovshini ulsuudiin irged. oorsdiigee haan bgaag medej avtsga

Avatar

УУЛ 2023-01-27 103.212.116.177

Лам бөө нарт мөнгө өгч алдах ч яахуу. гадагшаа л мөнгө алдмааргүй байх юм. Ниргэсэн хойно нь хашгирч байх юм. Ядарсан, мэдлэг мэдээлэл муу хохирсон хүмүүсийг буруутгахаас илүү үүнийг хянаж сэргийлж байх үүрэгтэй ЦАХИМ гэмт хэргээс хамгаалах нэгж энэ Цагдаад байдаг сурагтай. Тэд л газар авахаас нь өмнө мэдэж тасдан сэргийлэх баймаар юм

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2023-01-27 103.111.68.3

УГ НЬ УЧРАЛ ГИШҮҮНИЙ БАТЛУУЛСАН ХУЛЬД ИЙМЭРХҮҮ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЯЗГААРЛАХ ГЭЭД ОРУУЛЖ БАЙХАД ХҮНИЙ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ГЭЖ ШАЛ ӨӨР ЧИГТ ОРИЛЖ ЭНЭ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНААТНУУД ЕӨНДӨӨЛ БНА ДАА УГ НЬ УЧРАЛ ГИШҮҮН ХҮНИЙ ХЭДЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ЕР ХАЛДААГҮЙ ГОЛ НЬ ЭНЭ МЭТ ХУУЛЬ БУС ЮМ ИХ БАЙГААГ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООТОЙГООР ТАСЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙЛ ЯРИСАН ВМ ШҮҮ ДЭЭ,ТЭР ШҮҮМЖЛЭГЧИД ЭНЭ ХУУЛИА ЕР НЬ УНШИЖ Ч ҮЗЭЭГҮЙ БАЙГАА ДӨӨ

Avatar

Зочин 2023-01-27 192.82.86.216

яг үнэн бас үр төлөө гишгэдгүй малаас дор бага насны охидыг цахимаар хуурч залилан хүчиндээд байгаагийн эсрэг хууль шүү дээ

Avatar

Зочин 2023-01-27 203.91.115.50

Хохь нь. Битгий тоо. Ийм юмыг зөнд нь хаяя. Үхэрнүүд яанав хамаагүй.

Avatar

Зочин 2023-01-27 43.228.129.131

Залилуулж, маллуулж, хулхидуулж ханахгүй юм аа, хүн амын дунд нэг тийм гаднаас нь харахад айхтар хэрүүлч нэг л их ухаантай хүн тэгсэн хирнээ иймэрхүү юманд итгэдэг дүйнгэ хүмүүс байна, тэгээд хүн амын 20-30 хувь нь байх шиг байна, яана даа

Avatar

зочин 2023-01-27 202.21.100.210

Монголчууд гадаад ертөнцөд хүртэл залилуулан "юм үзэж нүд тайлж" эхэллээдээ. Лам нарт мөнгө өгнө, Бөө д мөнгө өгнө, үзмэрч д мөнгө өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж