Байлдагч А.Амар цэргийн албанаас их сургуулиа төгсчээ | News.MN

Байлдагч А.Амар цэргийн албанаас их сургуулиа төгсчээ

Байлдагч А.Амар цэргийн албанаас их сургуулиа төгсчээ

Байлдагч А.Амар цэргийн албанаас их сургуулиа төгсчээ

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Амар 2023 оны нэгдүгээр сарын 25-нд ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцож, мэргэжлийнхээ дипломыг гардан авчээ.

Тэрбээр ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг "цахилгаан хангамж" мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан байна.

Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульд цахимаар суралцах, дипломын ажлаа хамгаалах, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх зэрэг олон боломж байдгийг байлдагч А.Амар ийн батлан харуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-27 88.230.54.112

Цэргийн алба гэж үнэхээр зав зайтай алба байгаа юм биш үү?!

Avatar

n 2023-01-27 202.9.40.59

ugasa dain baildagui ulsad id hiij buteeh nasandaa yvaa zaluu huuhduud yugaa hiij 1 jil baitsgaahiin ternii orond ingd uursdiiguu hugjuuleed heregtei ymaa hiij baival amidrald heregtei

Avatar

Зочин 2023-01-27 202.5.202.21

Аягүй бол нэг эвэр туурайтай, эрх дархтай нөхрийн үр хүүхэд биз. Ардын хүүхдийг болохоор цэрэгт амийг нь авчихдаг. Хэн нь алба хаасан болж сургуулиа төгсөөд хэн нь болохоор аль алиныг нь тусдаа хийх шаардлагатай болоод байна ? Бас л ялгаварлалт хийгдээд эхэлллээ.

Avatar

Зочин 2023-01-27 202.55.191.130

Ха ха. Бүх юм хүний хичээл зүтгэлээс шалтгаална.

Avatar

Зочин 2023-01-27 202.5.202.21

Цэргийн алба хаагаад байгаа юм уу цахимаар сураад байгаа юм уу ? Төр засаг нь бодлого шийдвэр нь золбирч өгөх юм аа.

Avatar

Зочин 2023-01-27 103.212.119.180

Цэргийн алба хялбархан, сургуулийн диплом хямдхан болсон цаг ажээ.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.160.46

Үнэхээр сурч байсан бол цэргийн алба сургалт хаягдсан. Үнэхээр албаа хаасан бол сурах зав гарахгүй л баймаар юм. Тэгэхээр аль нэг нь хаягдсан гэсэн үг. Нээг их бахархаад магтаад байх зүйл биш.

Avatar

Зочин 2023-01-27 202.25.81.2

yag holing ni flood helmed, yer ni bol uuniig zarlaad baih zuil bish. sursan nertei, alba haasan nertei l yawdal bolj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж