Их Британид 200 орчим дүрвэгч хүүхэд сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Их Британид 200 орчим дүрвэгч хүүхэд сураггүй болжээ

Их Британид 200 орчим дүрвэгч хүүхэд сураггүй болжээ

Их Британийн ерөнхий сайд Риши Сунакт хандан 100 гаруй буяны байгууллагаас захидал илгээж, орогнол хүсэгчдийг зочид буудлуудад байрлуулахгүй байхыг хүсчээ. Учир нь тус улсад өнөөдрийн байдлаар 200 орчим дүрвэгч хүүхэд сураггүй болсон гэнэ. Улмаар энэ хэрэгт хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Риши Сунакаас хүсчээ. Сассекс хотын цагдаагийн газраас мэдээлснээр дүрвэгсдийг зочид буудлуудад байрлуулж эхэлснээс хойш 137 хүүхэд сураггүй болсон гэнэ.

Харин Их Британийн засгийн газраас сураггүй болсон хүүхдүүдийг хайж олохоор холбогдох албаныхан болон орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа учирласан байна. Улмаар Засгийн газраас асран хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг орон гэртээ байлгаж, харж хандвал гэр бүлүүдэд 15 мянган фунт-стерлингийг олгохоор ярилцаж байгаа гэнэ.

Цагаачлалын сайд Роберт Женрик парламентад хэлсэн үгэндээ, Их Британид 2021 оноос хойш 4600 дүрвэгч хүүхэд харж харгалзах том хүнгүйгээр ирсний 440 нь сураггүй болсон ба тэднээс талыг нь л олсон гэжээ. Сураггүй болсон хүүхдүүдийн 13 нь 16-аас доош насны, нэг нь эмэгтэй аж. Одоогоор хүүхдүүдийг хулгайлагдсан гэх нотолгоо байхгүй ч нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна гэв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж