Н.Энхбаяр шоронд “амьд үлдсэн” шалтгаанаа хэлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр шоронд “амьд үлдсэн” шалтгаанаа хэлэв

Н.Энхбаяр шоронд “амьд үлдсэн” шалтгаанаа хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хийсэн ажлын талаар мэдээлэх үеэр шоронд хоригдож, өөрийг нь алах гэж байхад ард түмнийхээ төлөө амьд үлдсэнээ хэлэв.

Тэрбээр “Над руу зохион байгуулалттай дайрч байгааг ойлгож байна. Би олон жил дайруулсаар байгаад энэ бүхнийг давдаг болсон. Би харин шоронд байхдаа МАНАН-гийн эсрэг, Тавантолгойг та нартаа авч өгөхийн төлөө, улсдаа авч өгөхийн төлөө, "Оюутолгой"-н гэрээг Монголдоо ашигтай болгохын төлөө, хууль шүүхийн байгууллага хуйвалдаж ажиллаж байгаагийн эсрэг тэмцэж явахдаа, намайг алах гэж байхад ч амьд үлдэхийн төлөө, ард түмэндээ, жинхэнэ ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгсөн, хүний эрхийг дээдэлсэн хараат бус шүүхтэй болгох тийм Үндсэн хуулийг санаа нийлдэг хүмүүстэйгээ хамтран хийх юмсан гэж бодож байсан.

Тэр итгэл, хүсэл намайг амьд үлдээсэн. Би телевизийн камер харж байгаад бардам хэлчихье. Ард түмнээс Н.Энхбаяр хэний төлөө зүтгэж ирсэн бэ гэж асуувал дийлэнх нь "Яах вэ, энэ хүн үхэхээс наадахыг үзсэн. Энэний төлөө зүтгэж ирсэн юм шүү" гэж хэлнэ шүү.

Намайг боловсрол тэнцэхгүй гээд нэр дэвшүүлэхгүй байгаа юм. Би цаг алдаад яах юм бэ. Намайг нэр дэвшүүлэхгүй байгаа юм чинь шинэ Үндсэн хуулийг чамд хийж өгье л дөө” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж