Лондонгийн хэмжээтэй мөсөн уул Антарктидаас саллаа

Лондонгийн хэмжээтэй мөсөн уул Антарктидаас саллаа

Лондонгийн хэмжээтэй мөсөн уул Антарктидаас саллаа

Антарктидын Брунт мөсөн хавтангаас Ням гаригт Лондон хотын хэмжээтэй мөсөн уул салжээ. Тодруулбал, 1550 км кв талбай бүхий мөс хагарч, салав. Мөсөн хавтанд ан цав гарсныг 10 жилийн өмнө анх илрүүлсэн ч сүүлийн хоёр жилд энэ нь улам томорсон байна. Судлаачид энэ үйл явдлыг цаг уурын өөрчлөлтийн үр дагавар бус харин болох нь тодорхой байсан үйл явдал гэжээ.

“Энэ хагаралыг хүлээж байсан. Энэ нь Брунт мөсөн хавтангийн байгалийн үйл явцын нэг хэсэг юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй. Манай шинжлэх ухаан, үйл ажиллагааны баг аюулгүй байдлыг хангахын тулд мөсөн хавтанг цаг тухайд нь хянаж, мэдээллийг хүргэж байна” гэж Их Британийн станцын мөстлөг судлаач, профессор Доминик Хожсон хэлэв.

Их Британийн Антарктид судалгааны “Halley” станц Брунт мөсөн хавтан дээр байрладаг. Гэхдээ мөсөн хавтангийн хагарал станцын аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Антарктидын мөсний хэмжээ жилийн энэ үед огцом буурдаг. Гэхдээ энэ жил ер бусын хурдацтай байна гэдгийг эрдэмтэд хэлж буй. Тодруулбал, Антарктидын далайн мөсний хэмжээ арванхоёрдугаар сарын сүүлч болон нэгдүгээр сарын эхээр сүүлийн 45 жилд байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрчээ. Мөсний хэмжээ ийм бага байгаа нь Росс тэнгисийн дээгүүр агаарын хэм дунджаас хоёр хэм илүү байсантай холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-26 119.40.100.170

гүрийж байнааа цаг уурын дулаарал л даа

Avatar

Зочин 2023-01-26 203.91.115.49

1550 км2 гэж бичээд 1 кв км гэж уншина. Манайхан ам км, ам метр гэж хэлдэг. Ам даавуу гэдэг нь хааш хааш тохой хэрийн хэмжээтэй бөсийг хэлдэг байжээ. Ам хоргой, ам торго гэх мэтээр хэмжиж түүгээрээ нэг дээл эмжих хэрэглээ тогтооно. Зарим газар орой хоргой гэх мэтээр хэлдэг. Шоо гэвэл гурван хэмжээст хэмжээ юм. Шоо метр гэвэл куб метр буюу хааш хааш 1 м хэмжээтэй биетийг хэлнэ. Жишээ нь манай орны цэвэр усны нөөц нь 36 шоо км. Гэх мэт. 1м2 гэж бичээд 1 кв м, 1км2 гээд 1 кв км гэж уншина.

Avatar

Зочин 2023-01-26 203.91.115.49

Хэрэв хэллэгээрээ бичих бол 1 кв.м, 1кв.км гэж бичнэ. Нэг квадрат метр, нэг квадрат километр гэж унших. Бас нэг ам метр, нэг ам километр гэж болно.

Avatar

Зочин 2023-01-26 45.144.113.249

Хөөх, та Лондон ямар хэмжээтэйг мэдэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж