Антарктидын Брунт мөсөн хавтангаас Ням гаригт Лондон хотын хэмжээтэй мөсөн уул салжээ. Тодруулбал, 1550 км кв талбай бүхий мөс хагарч, салав. Мөсөн хавтанд ан цав гарсныг 10 жилийн өмнө анх илрүүлсэн ч сүүлийн хоёр жилд энэ нь улам томорсон байна. Судлаачид энэ үйл явдлыг цаг уурын өөрчлөлтийн үр дагавар бус харин болох нь тодорхой байсан үйл явдал гэжээ.
“Энэ хагаралыг хүлээж байсан. Энэ нь Брунт мөсөн хавтангийн байгалийн үйл явцын нэг хэсэг юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй. Манай шинжлэх ухаан, үйл ажиллагааны баг аюулгүй байдлыг хангахын тулд мөсөн хавтанг цаг тухайд нь хянаж, мэдээллийг хүргэж байна” гэж Их Британийн станцын мөстлөг судлаач, профессор Доминик Хожсон хэлэв.
Их Британийн Антарктид судалгааны “Halley” станц Брунт мөсөн хавтан дээр байрладаг. Гэхдээ мөсөн хавтангийн хагарал станцын аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Антарктидын мөсний хэмжээ жилийн энэ үед огцом буурдаг. Гэхдээ энэ жил ер бусын хурдацтай байна гэдгийг эрдэмтэд хэлж буй. Тодруулбал, Антарктидын далайн мөсний хэмжээ арванхоёрдугаар сарын сүүлч болон нэгдүгээр сарын эхээр сүүлийн 45 жилд байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрчээ. Мөсний хэмжээ ийм бага байгаа нь Росс тэнгисийн дээгүүр агаарын хэм дунджаас хоёр хэм илүү байсантай холбоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ