Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр / 2023.01.26 / Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдаж буй талаар “Урбан” иргэдийн форум болон “No double standard”-аас мэдээлэл хийлээ.
"No double standard"– ийн төлөөлөгч Э.Одбаяр:
-Монгол Улсын асуудал Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Бүх буруугаа бусад руу чихдэг. Амаргүй гэдэг үгээр ам таглаж, амлаж байна гэдэг үгээр торгоодог байдлаар явж ирсэн. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хууль сайн хууль. Нийгмийн шилжилтийн цаг үед олон үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг засаж, сайжруулана гэдэг нэрийдлээр агуулгыг нь муу болгосон тохиолдлууд бий. Тухайлбал, Үндсэн хуулийг сүүлийн гурван жилийн дотор эмх замбараагүй болгоод хаясан. Засгийн газар Үндсэн хуульд заасан эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, УИХ нь Үндсэн хуулийг давсан хуулиуд баталдаг.
Монгол Улс өөрийн гэсэн Үндсэн хуулиараа зарчмаа тодорхойлсон тусгаар улс. Үүнийгээ баримталж байж бие даасан улс болж бүрэн хөгжинө. Иймээс бид Үндсэн хуулийн эсрэг ямар ч шийдвэр үйл ажиллагаа, үг, үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хуулийг хамгаалан гэдэг зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш төрийн бүх шатны хүмүүс үүргээ сахин биелүүлж эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулахгүй байх нь чухал болоод байна.
2022 оны долоодугаар сарын 27-ний өдөр шинэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамж гарсан. 2022 оны аравдугаар сард Н.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсэг шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусаад Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн шийдвэрлэх ажлыг зохион байгуулна уу гэсэн агуулгатай бичиг явуулсан байдаг. Эдгээр ажлыг Засгийн газрын санхүүжилтээр хийсэн. Шинэ Үндсэн хуулийн агуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 9-нд их хэмжээгээр хэвлүүлсэн.
2023 оны нэгдүгээр сарын 11-нд шинэ Үндсэн хуулийн чуулга уулзалт болсон. Энэхүү уулзалтад манай форумын төлөөлөл оролцсон. Бидний зүгээс тус чуулга уулзалтад байр сууриа илэрхийлэхдээ МАН-аар дахин Үндсэн хуульд гар хүргүүлмээргүй байна, Үндсэн хуульт байгууллагад халдаж болохгүй гэсэн. Гэвч Л.Оюун-Эрдэнэ сайдын зүгээс бид бүхнийг өнгөт хувьсгалчид, гаднын тусгай алба болсон та нартай ярихгүй хэмээн сүрдүүлсэн.
Ерөнхий сайд Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ Үндсэн хуулийн асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгатай зориудаар холбосон.
Дараагийн асуудал бол шинэ Үндсэн хуулийн номыг хэвлүүлэхэд зарцуулсан 1,2 тэрбум төгрөгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хувиасаа гаргасан уу, Н.Энхбаяр гаргасан уу. Эсвэл Засгийн газрын санхүүжилтээр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэгдсэн үү? гэдгийг иргэд мэдэх эрхтэй. Мөн Монгол Улс засаглалын хэлбэрээ солихдоо оросуудаас санал зөвлөгөө авдаг талаарх мэдээлэл ОХУ-ын хэвлэлээр гарсан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон. Үндсэн хуулийг засан, сайжруулж сольж шинэчилж болно. Гэвч МАН-ын цаг үед биш. Эцэст нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ сайд аа, эхлээд “Бамбарууш” кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хуулиа яримаар байна.
"No double standard"-ийн төлөөлөл Б.Цацрал:
-МАН-д Үндсэн хуульд гар дүрэх битгий хэл Үндсэн хуулийн тухай ярих ч эрх байхгүй. Та бүхэн Үндсэн хуулийн тухай ярихад хэтэрхий оройтсон. Та нарт хэтэрхий гоёдож, агуулга нь томдоно. Та нар цар тахлын үед Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийг хязгаарласан. Үүнээс болж "Covid-19"-ийн бус шалтгаанаар 20 гаруй хүн нас барсан. Н.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө Монгол Улсын Үндсэн хуулийг шилжилтийн Үндсэн хууль гэсэн.
2023 оны нэгдүгээр сарын 11-ний зөвлөлдөх уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ илтгэлийнхээ төгсгөлд “Бид нар шинэ үҮдсэн хууль хийж болно, хийхгүй ч байж болно. Нэмэлт өөрчлөлт оруулж ч болно, оруулахгүй байсан ч болно” гэсэн. Гэвч гурван сонголт өгдөг хэлэлцүүлэг байдаггүй юм. Энэхүү уулзалтынхаа хүрээнд шинэ Үндсэн хууль гэсэн номыг хүн бүрд тарааж өгсөн.
No double standard-ын төлөөлөл Ц.Чинбат:
-Засгийн газар Covid-19-ийн хуулиар дамжуулж эрх мэдэлд улайрч УИХ-ын хууль тогтоох эрхийг булаах үйлдлийг удаа дараа хийсэн. Иргэддээ гомддог, заналхийлэлтэй хүмүүс төр барьж байгаа үед үндсэн хууль руу огтхон ч гар хүргэж болохгүй гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харлаа. Мөн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж цахим сүлжээнд дарангуйлал тогтоож эхэлнэ. Энэ бол кибер коммунизм юм. Иргэдийг шударга ёсны тогтолцоогүй болгож байна” гэв.
Г.ХУЛАН
Иргэн 2023-01-26 202.126.90.141
Өнөөгийн бий болсон МАНАН тогтолцоо нь: улс төр, эдийн засаг, гэмт хэргийн хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн олигаархууд! УИХ-ын гишүүд бүгд ашиг сонирхолын зөрчилтэй! Үүнийг ойлгоход Далдыг хардаг Далай Лам байх ч шаардлагагүй! Монголын ирээдүй, тусгаар тогтнол хутагны үзүүр дээр байна. Татвар, НД, зөрчлийн тухай, цахим, хяналтын тухай, шинээр маш яаралтай горимоор УИХ батлагдсан хуулиуд бүгд ард түмний ашиг сонирхолын эсрэг хуулиуд гарсан.
Зочин 2023-01-26 64.119.27.24
АН гэхээр яагаад ийм бүдүүлэгүүдийн орогнох үүр байдаг юмбэдээ
Зочин 2023-01-26 80.83.237.12
Энэ жаалд ямарч боловсрол алга!!! Эцгийгээ дуурайсан мал. Алим модноосоо хол унахгүй. Тэр их хулгайн мөнгийг буцааж төлөх өдрийг ард түмэн нүд чихээ тавин хүлээж сууна
Зочин 2023-01-26 203.91.115.49
МАНгар бaacнуудаар Үндсэн Хуулиа оролдуулж болохгүй!
Зөнч 2023-01-26 64.119.24.33
Хол очиж х**.Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхийг та нар шиг нам нэртэй хуйвалдагчид,тэдний гар хөлүүд мэдэхгүй.Монголын ард түмэн мэддэг юм.
Зочин 2023-01-26 202.9.40.3
Баян хүний эрхийн тэнэг хүүхэд аав шигээ улстөрч болох гээд байгаа юм байхдаа. Ярьж хийж байгаа үйлдэл нь дандаа үл бүтэх тэнэг байдаг. Хүмүүс чиний цаад санааг ойлгож байна. Чи битгий жүжиг тавиад байгаач ээ. АН-ынхан энэ тэнэг хүүхэддээ ингэж болдоггүйг хэлж өгч байгаач
Зочин 2023-01-26 202.126.89.148
АМЕРИКУУД АНХНЫ ҮНДСЭН ХУУЛИА ЕР ЗАСЧ, БУЖИГНУУЛДАГГҮЙН ГЭНЭЛЭЭ , ХАРИН ЗҮГЭР Л APPENDIX БУЮУ НЭМЭЛТ, ХАВСРАЛТААР Л БАЯЖУУЛААД, САЙЖРУУЛААД ЯВДАГ ГЭНЭ ЛЭЭ ☝ МОНГОЛЧУУД ГЭХЭЭР
Л АЛЬ НАСНЫХАА ЛАЙ ЛАНЧИГ, ҮЙЛИЙН ҮРЭЭР ИНГЭЖ ХЭДЭН БИЁСЭЭ ЗОВООЖ, ХАШРААЖ ХОРВОО ДЭЛХИЙГ Ч ХАШРААЖ АМЬДРАХ ТАВИЛАНТАЙ УЛС ВЭ БАЗАРВААНИЙ 🙏🙏🙏
Зочин 2023-01-26 64.119.27.24
За жүжиглэхээ болио боловсролгүй соёлгүй усан тэнэг минь. Чи хаанахын гөлөг вэ. Лавтайяа луйврын мөнгөнд амташсан этгээд байж таарна. Ийм нүдний булай хүртэл МАН руу дайрах, чонын зулзгаа л батлаад байгаашдээ, үүнээ мэддэг үү_ Эцэг нь ичдэггүй ээ. Төслийг уншаагүй дээ, уншаад ч ойлгохгүй
Иргэн 2023-01-26 59.153.114.175
Биеэ ихэд бэтгээ цатгаланд болдсон өөдгүй н**ш
ЗОЧИН 2023-01-26 202.21.126.30
ЭНЭ ОДБАЯР ЧИНЬ ААВЫНХААА ИДСЭН УУСАН ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН, ӨӨРӨӨ ТҮҮНИЙГ НЬ ХҮРТЭЖ ЯВАА БУЛХАЙ БУЗРААСАА АЙЖ ЭЦЭГ ЭРДЭНИЙНХЭЭ ЗААВРААР МАН-ТАЙ ЗАСАГТАЙ ОРОЛДОЖ ЭХ ОРОНЧ ШУДАРГЫН ДҮРД ТОГЛОЖ БУЛХАЙГАА ХААЦАЙЛЖ ЯВАА НЭГ Л ТИЙМ АМЬТАН ШҮҮҮ ДЭЭ. ЭНҮҮНД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЭНЭ ТЭР БОЛ ЁСТОЙ х****а Л БАЙХГҮЙ ЮУ. ҮҮНИЙГ СОНГОВОЛ ТЭР ХҮМҮҮСИЙГ ХӨӨРХИЙЛӨХӨӨС ӨӨР ЯАХАВ ДЭЭ.
Даваа 2023-01-26 59.153.115.77
Залуу хүн гэхэд хийж байгаа ажлууд нь нэг л тиймхэн, ямар ч бүтээл байхгүй, жаахан боловсрол эзэмшмээр юм уу даа
Зочин 2023-01-26 103.26.193.77
чамайг л сонгоё
зочин 2023-01-26 124.158.68.209
Их хуралд гарахын тулд шал худлаа мөрийн хөтөл зохиогоод ард түмнээ хошгируулаад УИХ -ын гишүүн болчихоод мөрийн хөтөлбөрөө мартдаг бүр хулгайчууд болдог тогтолцоо дэлхийд байхгүй Үндсэн хуулиа өөрчлөөд амьдрал сайжирч улс хөгжсөн юм байхгүй харин шал дордоод өр хулгай нэмэгдэж дэлхийн шивүиг болж гай гамшиг нэмэгдэж нүүрлэсээр байна яах уу усан толгойтой 76 гишүүдээ