Украины төв болон зүүн хэсгээр өчигдөр /2023.01.25/ орой агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарчээ. “Пуужингийн аюул. Сэрэмжлүүлэх дохио дуугарч дуустал аюулгүй газар байгаарай. Заналхийлэл дуусаагүй байна” гэж Днепропетровск мужийн зөвлөлийн дарга Микола Лукашук телеграмдаа бичжээ. Мөн дайсанд тусалж, байршлын талаар мэдээлэхгүй байхыг хүсэв.
Харин өнөө өглөө Киев зэрэг Украины бараг бүх хэсэгт агаарын довтолгооны дуут дохио дуугарчээ. Пуужингийн аюул заналхийлсэн тул Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани Киев зэрэг хэд хэдэн бүс нутагт цахилгааныг яаралтай тасалжээ. “Дайсны пуужин зорилгодоо хүрлээ гэхэд эрчим хүчний дэд бүтцэд ихээхэн хохирол учрах тул үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож Одесса, Днепропетровск хотуудад цахилгаан тасалсан” гэж "DTEK" групп мэдэгдлээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах системүүд өнөө өглөө Оросын тодорхойгүй тооны пуужинг устгасан гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэв. Дор хаяж хоёр пуужин өмнөд хэсгийн Николаев мужийг дайран өнгөрчээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ