Хятадын Хэчуань дүүргийн археологийн дурсгалт газарт малтлага хийж, Юань гүрний үед сүйрсэн хотын туурийг олжээ. Цаг хугацаа, байгаль, харгис түрэмгийлэгчдийн хүчинд ялагдсан Дяоюйдао хотын туурь нь 800 жилийн тэртээх бэхлэгдсэн хотын сүр жавхлангийн илэрхийлэл гэдгийг археологичид онцлов. Тус хотын туурийг Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс сүүлийн 20 шахам жил малтлаг хийсний үндсэнд олж илрүүлсэн байна. Энэхүү хот нь гурван голын сав газарт орших уулан дээр баригдсан бэхлэлт хот бөгөөд эзэн хааны ордны туурийг нь ч малтаж гаргажээ.
Дяоюйдао нь маш сайн бэхлэлт бүхий цэргийн зориулалтаар баригдсан хот гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдэв. Их Монгол гүрний арми 1259 онд Хятадыг бүхэлд нь эзлэхийн тулд тус хот руу дайрсан аж. Хятадын цэргүүд эзлэн түрэмгийллийг зогсоохыг хичээсэн боловч удалгүй хот эзлэгдсэн. Юань гүрнийг байгуулсан монголчууд 1259 он гэхэд Хятадын хойд хэсгийг эзэлсэн байв. Харин Хятадын өмнөд хэсэгт хяналтаа тогтоосон байсан Сүн гүрэн 1279 онд монголчуудад ялагдсан.
Археологичид Дяоюйдао хотын долоон дэнжээс Сүн гүрний үеийн 14 өвөрмөц туурь олсон гэж Чунцин Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгээс мэдээлэв. Сүүлд хийсэн малтлагаар эзэн хааны ордны туурь олдсон гэж Археологийн хүрээлэнгээс мэдээллээ. Хамгийн өндөр дэнж дээр байрлах тус ордон олон том барилгуудаар хүрээлэгдсэн байсан аж. Энэхүү ордон нь хотын дотоод хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд энэ нь хотыг тойрсон гурван хананы эхнийх нь юм гэж Чунцин хүрээлэнгийн мэдээлэв.
Түүнчлэн археологичид монголчуудын хотыг эзлэхдээ ашигласан уулыг нүхэлсэн туннелийг олж илрүүлсэн бөгөөд дотроос нь 80 гаруй ширхэг тэсрэх галт зэвсэг олсон байна. Эдгээр олдворууд нь тэсрэх галт зэвсгийн хамгийн эртний эд мөрийн баримт юм.
Үүний зэрэгцээ хотын тууринаас 40 гаруй ус зайлуулах шугам хоолой, усан сан зэрэг системийг олж илрүүлсэн байна. Эдгээр нь монголчуудын дайралтын үед хотын оршин суугчдыг унды ус болон ус зайлуулах системээр хангаж байсан аж. Дяоюйдао хотоос 10,000 гаруй олдвор олдсон гэж археологичид мэдэгдэв. Хотын хаалганы ойролцоо олдсон найман том чулуун бичээс нь сүйрсэн хотын түүхийг тэмдэглэжээ.
Монголчууд Хятадыг эзлэн авсныхаа дараа олон тооны уулын хотуудыг устгасан гэж Чунцин хүрээлэнгийн судлаачид мэдэгджээ. Тэдний нэг Дяоюйдао хот бараг бүрэн сүйрч, зөвхөн барилгын суурь нь үлдэж, ууланд булагдаж, олон зууны турш хаягдсан байсныг ийнхүү олж илрүүлжээ.
Чунцин хотын төв хотын захиргаанд харъяалагддаг Хэчуань дүүрэг нь Шанхай хотоос баруун тийш 1200 милийн зайд оршдог.
ЭХ СУРВАЛЖ: MIAMI HERALD
Холбоотой мэдээ