Д.Ганбат С.Эрдэнийг "орлоно"

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Д.Ганбат С.Эрдэнийг "орлоно"

Д.Ганбат С.Эрдэнийг "орлоно"

АН-ын талцал, хагарал үргэлжилсээр байна. С.Эрдэнэ даргатай АН-аас өнөөдөр /2023.01.26/ хууль ёсны гэх тодотголтой АН-ын даргын сунгаа зарлажээ. Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногт нөгөө талын гэх АН-ын даргаар Л.Гантөмөр сонгогдсон билээ. Л.Гантөмөрийн хувьд энэ долоо хоногт АН-ын даргаар батламжлуулахаар Улсын дээд шүүхэд хандана гэх мэдээлэл бий. Харин С.Эрдэнийн талаас дотоод сонгуулийн товоо зарлаж, Л.Гантөмөрийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ. Ийнхүү намын даргын асуудал олон нийтийн анхааралд байгаа ч С.Эрдэнийн талд лидер гэх хүн байхгүйг олон нийт шүүмжилж байна. С.Эрдэнийн талд даргад өрсөлдөх нь баараггүй болсон хоёр нэр дэвшигч бий. Нэг нь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, нөгөөх нь С.Эрдэнийн талын АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нар юм. Тэднийг С.Эрдэнийн цүнх баригчид гэхэд буруудахгүй.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Ганбатыг даргаар томилж, түүний нэрийг УДШ-д өргөн барихаар зэхэж байгаа аж. Д.Ганбатын хувьд АН-ын ҮБХ-ны даргаар сонгогдсон. Энэ талаар С.Эрдэнэ тайлбарлахдаа “Дараагийн сонгуульд улам хариуцлагатай ажиллахаар зорьж байна. Тиймээс ч би өчигдөр намын даргын тушаалыг гаргасан. С.Эрдэнэ сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжихэд саад болоод байгаа бол оройн зайг нь тавьж, сунгааг нь зарлаад өгье. Дараагийн хүсээд байгаа тэр лидерийг гаргаад ирье. Энэ, тэнд очиж аливаа дүрмийн бус үйл ажиллагаа зарлаад байгаа нөхдүүд хүсээд байгаа бол энэ сунгаанд ор, нээлттэй. Ганцхан нэр дэвших шаардлага хангасан байх ёстой” гэсэн мэдээллийг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж