Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болно. Нэгдүгээр шатаа гурван хожил, нэг хожигдолтой давсан Монголын шигшээ баг хоёрдугаар шатны F хэсэгт Тайланд, Гуам, Хонг Конг, Малайз, Сингапур гэсэн таван улсын шигшээтэй орсон бөгөөд үүнээс Хонг Конг, Сингапур, Гуам гуравтай тоглох хуваарьтай.
Эхний тоглолтоо “Хөх чононууд” хоёрдугаар сарын 24-ний өдөр Хонг Конгийн эсрэг хийнэ. Хоёр баг сүүлд 2014 онд учраа таарахад Монгол 86-77 гэсэн харьцаатай хожиж байв. Хоёр дахь тоглолтоо монголчууд хоёрдугаар сарын 25-ны өдөр Сингапурын эсрэг хийнэ. Магадгүй энэ тоглолт тэдний түүхэн дэх анхны учраа байх. Харин сүүлийн тоглолтоо хүчирхэг Гуамын эсрэг хоёрдугаар сарын 26-ны өдөр хийнэ. Хүчирхэг гэдгийг учир нь Гуамын шигшээд Америк гаралтай цөөнгүй тоглогчид бий.
Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд бараг л зарагдаад дуусчихсан гэдгийг албаны хүмүүс мэдээллэж байна. Та бүхэн “shoppy.mn”-ээс тасалбар худалдан авах боломжтой.
Холбоотой мэдээ