Дэлхийн эдийн засгийн богино, дунд хугацааны төлөвт гадаад орчны тодорхой бус байдал сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, Европын орнуудад үүссэн эрчим хүчний хямрал, БНХАУ-ын “Тэг ковид” бодлого, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр томоохон гүрнүүдийн эдийн засгийн өсөлт 2023-2024 онд удаашрах төлөвтэй байна.
Монгол Улсын хувьд гадаад орчны таагүй нөхцөл байдал үргэлжлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх, зээл, санхүүжилтийн эх үүсвэр хумигдах нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлнө. Мөн хүнсний үнэ, зардлын шалтгаантай инфляци удаан хугацаанд үргэлжлэх, улмаар хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляци өндөр түвшинд хадгалагдах эрсдэл хэвээр байгаа юм.
Гадна, дотнын энэ мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл "амь бөх"-тэй байгаа юм. Цаашид үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэр хөдөлгөөнтэй байх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
"ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ НЬ ВАЛЮТЫН ХАНШИЙН СУЛРАЛТЫН ГОЛ ШАЛТГААН"
Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш өнгөрсөн 2022 онд суларсан. Голлон нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?
-Төгрөгийн ханш нэлээн суларч байна. Он гарснаас хойш өдөр тутам суларч байна. Үүний гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал сул дорой байгаа явдал. Эдийн засгаа төрөлжүүлж чадаагүйгээс болж Монгол Улсын валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсан нь валютын ханшийн сулралтын гол шалтгаан. Гарах урсгал нь өндөр, орох урсгал нь хязгаарлагдмал байгаа учраас валютын ханш нэлээн өсөх хандлагатай. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Үүний эсрэг зогсох гол зүйл бол эдийн засгийнхаа хүчин чадлыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Богино хугацаанд, өнөөдөр гадаад өрийн нөхцөл байдал нэлээн хүчтэй нөлөөлж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт тасарсан. Хэдийгээр экспорт нэмэгдэж байгаа боловч экспортын орлого, бусад мөнгөн урсгалын байдал нэлээн эргэлзээтэй. Манай улсын санд орж ирж байгаа нүүрсний болон бусад орлого валютаар орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Төгрөгийн ханшийн сулрал гол нь экспортын байдалтай нэлээн холбоотой байна. Үүнээс гадна бид 2022 оны хувьд цар тахлын дараахь нөхцөл байдал руу шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг хөдөлгөөнд орж, төрийн болон хувийн хэвшлийн түвшинд валютын гарах урсгал нэлээн нэмэгдсэн. Төлбөрийн тэнцлийн урсгал зардал дээр асар өндөр алдагдалтай байна. Нэгэнт валютын ханш өсч, төгрөгийн өгөөж суларч байгаа учраас хүмүүсийн валют руу хандах хандлага нэмэгдэж, долларжилт бага зэрэг явагдаж байна гэж бодож байна. Долларжилт явагдсанаас болоод төгрөгийн ханш илүү их сулрах нөхцөл байдлыг улам даамжруулна. Юанийн ханш өсч буй нь хил гааль, гадаад худалдааны нөхцөл байдалтай тодорхой хэмжээгээр холбоотой болов уу.
-Цаашид үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй зүйл төгрөгийн ханшийн сулралт байх хандлагатай байна. Бодлогын түвшинд энэ чиглэлээр ямар алхам хийвэл зохих вэ?
-Үнийн өсөлт өнгөрсөн оны төгсгөлөөр харьцангуй буурсан байна. Инфляци 13.1 хувьд хүрсэн, гэхдээ энэ бол өндөр инфляци. Бид бүтэн жил гаруй хугацаанд хоёр оронтой тоотой инфляцитай явлаа. Үүнд нөлөөлж буй хоёр үндсэн шалтгаан бий гэж би хувьдаа бодож байна. Нэгдүгээр хүчин зүйл нь төгрөгийн ханшийн сулралт буюу гадаад валютын ханшийн өсөлт гарцаагүй мөн. Учир нь Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, импортоос хамаарах хамаарал өндөр. Тийм учраас бид импортын бараа, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг. Монголбанкны мэдэгдэж буйгаар, инфляцид нөлөөлж буй импортын нөлөө 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ бий. Хоёрдугаар шалтгаан нь, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мөнгөний нийлүүлэлт. Мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр тодорхой бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй шалтгаан байна. Валютын ханшийн сулралын эсрэг хийх бидний үндсэн ажил валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудал. Бид 2023 онд гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг яаж бүрдүүлэх вэ, казино болон бусад асуудал валютын урсгалыг нэмэгдүүлж чадах уу, аялал жуулчлалын тал дээр бид дорвитой арга хэмжээ авч чадах уу, үгүй юү. Тиймээс нэгдүгээрт, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авах ёстой. Хоёрдугаарт, нүүрс болон эрдэсийн бүтээгдэхүүний экспортыг яаж өндөр түвшинд хадгалах вэ гэдэг асуудал байгаа юм.
"БИЗНЕС, ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙДЛААР НҮҮРСЭЭ АХИУХАН ГАРГАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ"
Хөрөнгө оруулалтын шинжээч Ц.ЭРДЭНЭДАЛАЙ:
-Өнгөрсөн онд төгрөгийн ханшийн сулралт нэлээн мэдрэгдлээ. ҮСХ-ны мэдээллээр, 2022 онд төгрөгийн ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш буурсан байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ, Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Бидний тооцоолж буйгаар, 2022 онд ам.доллар төгрөгийн эсрэг 21 хувиар өссөн. Энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт. Монголбанкны статистикаар, барагцаагаар 600-гаад төгрөгөөр өссөн байна. Хамгийн том нөлөө гэвэл АНУ-ын бодлогын хүү түүхэнд байхгүй өндөр, 4 гаруй хувьтай гарсан. Хүчирхэг Америкт хүртэл нэг хэсэг инфляци 8 хувь давсан. Сүүлийн үед бага зэрэг буурах төлөвтэй ч өнөөдөр өндөр хэвээр байна. Энэ бол суурь нөхцөл. Тэнд бодлогын хүү өндөр байхад дэлхий даяар ам.доллар АНУ-ыг зүглэнэ гэсэн үг. Монголд банкны хадгаламж 3-хан хувь байна. Байгууллагын хөрөнгө оруулагчид АНУ-ын үнэт цаасыг аваад, 5 хувь авах боломжтой болж байна. Энэ нь ам.долларын суурь хүү. Тэгж байж Монгол Улсын Засгийн газар Азийн бүсээс ганцхан "В" рейтингтэй байж, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 8.65 хувийн хүүтэй мөнгө босгож байна гэсэн үг. Санхүүгийн суурь зарчим нь ийм байна.
Дээр нь дэлхий ертөнц өмнө байгаагүй хүндрэл бэрхшээлтэй хэвээр байна. Украины дайн сунжрах төлөвтэй байна. Монгол Улс ОХУ-тай АИ-92 автобензиний хувьд урт хугацаанд тогтвортой гэрээ байгуулж чадсан боловч бусад, ялангуяа дизель түлшний үнэ 2022 онд нэлээн өссөн. Нөлөөлж буй гол зүйл нь дайн. ОХУ-ын дотоодод дизелийн гарц, экспорт нь багассан. Нөгөө талд Хятад Улс “Тэг ковид” бодлогоо огцом бууруулж, Монгол Улсын нүүрс харьцангуй чөлөөтэй гарч байна. Тиймээс одоогийн байдлаар эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байна. Энэ онд 2022 оных шиг “хямрал” үүсэхгүй байх гэж би бодож байна. Гэхдээ дэлхий дахинд түвэгтэй, бэрхшээлтэй нөхцөл байдал хэвээр байгаа учраас ам.долларын ханш тодорхой хэмжээнд өсөх байх.
-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Ерөөсөө экспорт. Хятадын тавьсан шаардлагыг хангаад, янз бүрийн улс төр гэхгүйгээр, нүүрсээ ахиухан гаргах хэрэгтэй. Нүүрстэй холбоотой дотоодын улс төрийн бухимдал их байна. Хятадын компаниуд түүнд аль болох орохгүй байхыг хүсч байна. Тэд бизнес хийх гэсэн хүмүүс байгаа. Тиймээс бизнес, гадаад худалдааг дэмжих байдлаар нүүрсээ ахиухан гаргах нь бидэнд ашигтай. Хятадын компаниудыг ямар нэг байдлаар шахаад, улс төр оруулаад байвал тэд бизнес хийх сонирхолгүй болно.
-Гадаад валютын албан нөөц өнгөрсөн онд багагүй хэмжээгээр буурсан нь ханш өсөх гол шалтгаан болсон. Энэ жилийн хувьд гадаад валютын албан нөөцөд ямар эерэг хүлээлт байна вэ?
-“Оюутолгой”-н далд уурхай удахгүй үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж байна. Нэгэнт шийдэгдчихсэн учраас улс төр ярихгүйгээр, ам.доллар орж ирнэ гэсэн утгаар аль болохоор экспортыг нь дэмжих хэрэгтэй. “Оюутолгой”, “Тавантолгой”-н экспортыг дэмжсэн бодлогууд тууштай явагдвал гадаад валютын нөөц буцаад 4, 5 руугаа орж сэргэх боломжтой гэж бодож байна.
"ГАДНЫН ВАЛЮТУУД ҮНЭТЭЙ БОЛЖ БУЙН УЛМААС ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧ БАЙНА"
СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.БАТСҮХ:
-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн 2022 онд суларсан. Голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар та юу хэлэх вэ?
–Төгрөгийн ханшийн сулралт хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дэлхийн аль ч улс орон өндөр инфляцитай байна. Түүнээс шалтгаалж мөнгөний бодлогоо чангалж, бодлогын хүүгээ өндөрсгөж байна. Тэгэхээр гаднын валютууд үнэтэй болж байна гэсэн үг. Энэ байдлаас болоод манайд төгрөг эсрэгээрээ сулраад байгаа юм. Хоёр дахь шалтгаан нь, манай гадаад валютын нөөц ерөнхийдөө 2022 онд багассан нь нөлөөлсөн. Гурав дахь шалтгаан нь, Орос, Украины явуулж буй геополитикийн бодлоготой холбоотой. Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр сард ОХУ-ын бусад орнуудад тавьсан хоригоос шалтгаалан хил орчмын Улаан-Үд зэрэг хотоос хүмүүс орж ирж, Монгол Улсаас ам.доллар авч сольсон. Энэ нь өнгөрсөн хавар тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Дөрөв дэх гол шалтгаан нь, ам.долларын ханш хурдтай өсч байгаа учраас цаашид ч өсөх байх гэж бодож буй хүлээлтүүд. Төгрөгөө гадаад валют руу хөрвүүлээд байгаа тул долларжилт явагдаж байна гэсэн үг.
-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай вэ?
-Гадаад валютын ханшийг тогтвортой байлгая гэж үзвэл гадаад валютын нөөцийг ихэсгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж буй валютын урсгалыг аль болох ихэсгэх бодлого явуулах хэрэгтэй. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүнийг ихэсгэх, одоо байгаа экспортын бараа, бүтээгдэхүүнийг аль болох ихээр гаргах, экспортын бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд анхаарах шаардлагатай. Гаднаас орж ирж буй валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг арга нь гадаадын хөрөнгө оруулалт. Бодлогын түвшинд тогтвортой нэмэгдүүлэх талаас нь анхаарвал валютын нөөц ихсэх учраас нийлүүлэлтээрээ дамжаад валютын ханш буурна.
Танк орж ирэх айдас 2023-01-26 66.181.184.215
2008-2010 он Оuy-толгойн рөрөншө оруулалт 2012 оноос залгаад Тавантолгойн нүүрсийг нарийн цагирагийн төмөр замаар экспорт хийгээд 2023 оноос Ouyтолгойн гүний уурхай за ингээд $-2000 төгрөгнөөс давж гарахгүй бүх Монголчууд хожих байсан
Зочин 2023-01-26 208.105.58.254
Монголд вальютын ханш буурч байсан тохиолдол бий юү? Ер нь өссөн үнэ буурч байсан тохиолдол Монголд ховор бараг байхгүй. Тиймээс төгрөгөө доллар болгоод л бай. Өсөх тусам үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Төгрөг гэж мөнгөн тэмдэгт өдөр ирэх бүр улам цаас болно.
Зочин 2023-01-26 192.82.68.173
Экспортоо нэмэгдүүлэх нь чухал гэдэг л хамгийн энгийн үнэн болой!!!
Зочин 2023-01-26 66.181.191.27
Тээст
Зочин 2023-01-26 66.181.191.27
Их хэмжээний валютаа гадагш нь алддаг автомашины импортын татварыг огцом өсгөссөнөөр валют гадагшлах хулдааг бууруулж, валютыг нөөцөө өсгөж чадвал төгрөгийн аншны уналтыг тогтоож чадна.
Гол алдаа 2023-01-26 66.181.186.141
Машины импорт шалихгүй асуудал 1.2012 оноос эхэлсэн долларын зээлийн хүүгийн төлөлт2. нүүрсний төмөр замаа ашиглалтанд оруулж чадаагүй 10 жил 3.Хввтгайрсан халамж долларт хувирсан 4.Замбараагүй оптёк нүүрсний гэрээ 5.МАН өнгөрсөн сонгуульд ялах төлөвлөгөө
Зочин 2023-01-26 103.229.120.98
Нүүрснээс өөр валют олж чадахгүй манай улсын байж байгаа царай нь энэ ханшийн өсөлт юм шүү дээ. Хийж бүтээье гэхээр авилгал, ЖДҮ мөнгө, нүүрсний хулгай, Эрдэнэт, Төмөр зам, Хөдөө Аж Ахуйн салбар, Хот, Барилга гээд бүх л салбарь МАН-ын дарга нарын хулгай нүүрэлсэн энэ улсад юм хийж бүтээе үйлдвэрье гэж үнэхээр байхгүй гэдгийг захын наймаачин, үйлдвэрлэгч, малчид хэлээд өгнө дөө. Үнэхээр гутаж байна.
Зочин 2023-01-26 139.5.216.246
👍👍👍👍👍👍👍
Хараа 2023-01-26 202.179.21.200
Маш бодиттой зөв тодорхойлолт байна. МАНын ганц бодлого бол хүмүүсийг ажилгүй орлогогүй ядуу байлгах, түүгээрээ дамжуулж халамж өгч буянтай дүр үзүүлж, төрийн нэрээр улсаа цөлмөж өөрсдөө хагарталаа баяжих. Монголд нүүрэлсэн ГАЙ.
9911 coin 2023-01-26 202.21.118.178
9911Coin yu bolson bol? odoo bg yu?
Зочин 2023-01-26 192.82.83.218
Юаний ханш өссөнийг буулгах гарц бол нүүрсний талыг доллараар биш юанаар худалдаж зах зээлд нйилүүлэх арга л байна.Шатахууныг ч гэсэн рублиэр авах хэрэгтэй. Яагаад гэвэл ам.долларын ханш бусад валютыг бодвол хурацтай өсөж байна. Гадаад өрөө төлөх хэмжээний ам.долларыг бусад эх үүсвэрээс босгож болно. Ер нь гадаад худалдааны бодлогод ямар улстай ямар хэмжээгээр худалдаа хийх, ямар валютыг сонгох талаар өөрчлөлт оуулах хэрэгтэй. Гол худалдаа 2 хөрштэй хийгдэж байхад заавал доллараар гэх хэрэггүй.
Зочин 2023-01-26 192.82.73.218
Долларын ханшний зөрүүнээс олдог орлогоос татвар авах, долларын хадгаламжинд хүү тооцохгүй байх, монгол банкны тогтоосон ханшнаас 2 төгрөгөөс илүү дамлаж зарахгүй байх гээд олон арга хэмжээ бна. Мөн монгол улсын үндсэн хуульд заасан нийтийн баялгыг ухаж валют олж бгаа ААН – үүд орлогоо монголд оруулж ирэрхгүй бна тээ. Хуулиараа 60 хоногийн дотор оруулж ирэх ёстой. Энэ ямар ч хяналт алга. ЗГ монгол банк чихгүй нүдгүй хэлгүй юм шиг л бна ш тэээ. Худлаа улсын цөөхөн хэдэн компаниа л шахна.
Зочин 2023-01-26 202.55.188.99
Аль болох бүхийл боломжоороо долларын орох урсгалыг татах хэрэгтэй ягааны гудамж бол гол шийдэл байх
Зочин 2023-01-26 192.82.73.218
3 хувийн хүүтэй 10 их наядыг тараасны горыг амсаж бна даа. Төгрөг ханшийн уналтаараа дэлхийд 1 байрт явж бна. Одоо зүгээр л үндэсний мөнгөн тэмдэгтээсээ татгалзаад доллар эсвэл юанийг ашиглах нь зөв ш тээ. Төгрөгийн ханш унаснаар амьдралд чанарын ямар ч өөрчлөлт гарагхгүй. Монголчууд ядуу чигээрээ л бна. Монгол банк ямар ч арга хэмжээ авахгүй бна. Непалийн мөнгөн тэмдэгт сүүлйин 30 жил ханшаа алдаагүй. Кампучиийн мөнгөн тэмдэгт сүүлийн 7 жил ханшаа хадгалж тогтвортой бна. Ядаж эднээс сураачэээ
Жолоодлогогүй төгрөгийн ханшийн унадт 2023-01-26 66.181.186.141
2013 оны 1-р сарын 26 ний өдөр 1$ 1360 төгрөгтэй тэнцэж байсан
Зочин 2023-01-26 66.181.181.154
ШАЛ ДЭМИЙ ЖИЖҮҮРИЙН ХЭДЭН ҮГТЭЙ АМЬТАД. ГАДААД БОДЛОГО БАС БУРУУ, ХҮНИЙ МЭХЭНД ОРООД Л. ТУХАЙЛБАЛ СОЛОНГОСРУУ ХАРЬЦАНГУЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ НЬ ЕРӨӨСӨӨ Л МОНГОЛД БУЙ ХЭДЭН ВАЛЮТЫГ ТИЙШ НЬ ЗӨӨЖ ГАДАГШЛУУЛАХ МЕХАНИЗМ БОЛСОН ШҮҮДЭЭ. ХЯТАД РУУ 69 МАШИН ОРУУЛАХГҮЙ ГЭДЭГ НЬ ОЧИЖ ВАЛЮТАА ТУШААЧИХААД ЯВГАН ИР, ЭСХҮЛ ДӨНГӨЖ ГАР ЦҮНХЭДЭЭ БАГТАХ ЮМ Л ТЭНДЭЭ СЗӨӨ ГЭСНЭЭС ЯЛГАА АЛГА. ИЙМ ГАДААД БОДЛОГО БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ТЭНЭГ
Зочин 2023-01-26 192.82.68.173
Манай гадаад валютын гадагш гарах урсгалын ихэнх хувийг ОХУ-аас өндөр үнээр авдаг бензин шатахуун, цахилгааны төлбөр эзэлдэг!!
Зочин 2023-01-26 103.229.122.192
yu ch meddeggui murtluu ternii enenii buruu gedeg humuus unshaasai bilee. Mergejliin talaas dugnesen dugneltuud blaa.
Зочин 2023-01-26 202.126.89.35
Энэ аялал жуулчлалаар доллар их гадагшил ж байнаа. Цагаан сарын шоппингоо Манилад хийцгээе гэдэг сурталгаа яваад байна ш дээ.
Зочин 2023-01-26 192.82.84.57
Монголын эдийн засагчид гэж чааваасдаа
Зочин 2023-01-26 192.82.86.216
Тавантолгойн нүүрс, Оюутолгой, Эрдэнэтийн зэс, Ерөөгийн төмрийн хүдэр, Жонш, Тамсагийн нефьт гээд асар их баялаг гадагшаа гараад л байхад мөнгө нь хаашаа ороод байна вэ? Бас л хулгайн замаар яваад байна уу? Монголд энэ хэдэн эдийн засагч нараас өөр судалгаа тооцоо хийдэг байгууллага, эрдэмтэн, докторууд алга уу? Жинхэнэ үнэнийг мэдмээр байх юм, яах вэ цаашдаа энэ улс орон???
ЗОЧИН 2023-01-26 66.181.190.242
ГАРЧ БАЙГАА БАЯЛАГИЙН ДОТОРХОЙ ХУВИЙГ НЬ УРДЧИЛЖ ХЯМДХАН ЗАРААД ОДОО ГАРЧ БАЙГАА НЬ ТЭР ӨР ЗЭЭЛЭНДЭЭ ЯВЖ БАЙНА. ХУЛГАЙН ЗАМААР БАС НЭГ ХЭСЭГ НЬ ОРЖ ДАЛД ЭДИЙН ЗАСАГТ НУУГДАЖ БАЙНА. ИРГЭД ТӨГРӨГ ХАДГАЛСАНААС ВАЛЮТ ХАДГАЛАХ НЬ НАЙДВАРТАЙ БАЙГАА УЧРААС ТӨГРӨГӨӨ ВАЛЮТ БОЛГОЖ БАЙНА. ОРЖ ИРЭХ ВАЛЮТЫН УРСГАЛ НЬ ГАРАХ УРСГАЛААСАА ЦӨӨХӨН БАЙНА. ӨВӨЛ ХҮЙТЭНД МАНАЙХАН ДУЛААН ОРОН РУУ ИХ АЯЛЖ БАЙНА. ӨВӨЛ ХАВАР ВАЛЮТ ИЛҮҮ ГАДАГШАА УРСДАГ. ЗУНААС ТОГТВОРЖДОГ.