ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог халдвараар 2 хүүхэд нас барсан | News.MN

ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог халдвараар 2 хүүхэд нас барсан

ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог халдвараар 2 хүүхэд нас барсан

ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог халдвараар 2 хүүхэд нас барсан

ХӨСҮТ-ээс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар өнөөдөр /2023.01.26/-нд мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа:

-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нэг аймаг дэгдэлтийн түвшинд хүрсэн байгаа. Нийт өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнийг өмнөд өдөртэй нь харьцуулахад 1.7 хувиар нэмэгдэсэн байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлсэн. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдгээр хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-26 202.9.40.27

Таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт шүү дор бүрнээ хичээгээрэй эцэг эхчүүдээ 1-5 ангийн амралтыг сунгасан нь дээр болуу

Avatar

иргэн.. 2023-01-26 202.21.109.58

ХӨСҮТ ийн удирдлагыг ХАЛДВАРТ өвчин гэж мэддэг мэргэжлийн эмч нараар нь удирдуулаач ээ…. Үгүй бол долоон буудлын Должин авгай ч ийм юм ярьж чадна аа…даа….
КОРОНО -г АНХ МОНГОЛД тараахад САРАНГЭРЭЛ гэж авгай ФРАНЦ өвгөн дагаад "ЭНЭ БОЛ анх …ОТГОН " гэж ТВ ярьж байгаад тараахад гол үүрэг гүйцэтгээ биз дээ…. Баянгол буудал….ч гэх шиг …Короногийн зардлын зарим хэсгийг энэ өвчин тараахад буруу шийдвэр гаргасан Сарангэрэл ээр төлүүлэхэд ч буруу зүйл үгүй байх шүү…

Avatar

Зочин 2023-01-26 150.129.140.6

Бага ангийнхыг сунгаад томчууд нь явах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-26 203.91.115.49

Алаг цоог байлгүй дээ. 2 хүүхэд эндсэн ч айгаад байх юмгүй нормал гэх гэсэн байлгүй. Сүреэгээр 500 хүн жилд үхэх нь нормал байдаг гэсэн, манай улсад.

Avatar

Зочин 2023-01-26 202.72.245.121

Энэ архичин авгай Бурмаа ажиллаа өгөөд зайлаач

Avatar

maskaa zuugeechee 2023-01-26 192.82.75.244

hicheel oroh tsagiig hoishluulaachee, gaduur haniad ih bn, yadaj 14 honog hoish ni sungamaar bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж