Ираны шатарчинг Испанийн ерөнхий сайд хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Ираны шатарчинг Испанийн ерөнхий сайд хүлээж авлаа

Ираны шатарчинг Испанийн ерөнхий сайд хүлээж авлаа

Ираны шатарчин Сара Хадем арванхоёрдугаар сард Казахстанд болсон тэмцээний үеэр толгойн алчуураа зүүлгүй тоглосон нь маргаан дагуулсан. Түүнийг эх орондоо эргэж ирээд хэрэггүй гэж анхааруулсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр өчигдөр /2023.01.25/ Испанийн ерөнхий сайд Педро Санчезтай уулзлаа. Сара Хадем энэ сарын эхээр Испанид ирсэн.

“Надад урам зориг өгсөн энэ эмэгтэйгээс би өнөөдөр маш их зүйл сурч авлаа. Эмэгтэй тамирчдыг би бүх чадлаараа дэмжинэ. Сара Хадемын жишээ дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болоход хувь нэмрээ оруулах болно” гэж тэр твиттертээ жиргэжээ.

Толгойн алчуураа зүүлгүй, энгийн хар хослол өмссөн Сара Хадемын ерөнхий сайдтай ярилцаж буй зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Дараа нь тэд шатар тоглосон байж болзошгүй.

Хадем тэмцээний үеэр толгойн алчуур зүүгээгүй шалтгаанаа тайлбарлахдаа “Зөвхөн камер байгаа үед л Иран улсын төлөөлөл гэдэг утгаараа толгойн алчуураа зүүдэг байсан” гэжээ. “Толгойн алчуур зүүчихээр би би биш болдог. Надад тухгүй байдаг. Тиймээс би үүнд цэг тавихыг хүсч, цаашид толгойн алчуур зүүхгүйгээр шийдсэн юм” гэж тэр хэлжээ. Сара Хадемаас гадна бусад тамирчин ч бас хилийн чанадад тэмцээнд оролцохдоо толгойн алчуураа зүүгээгүй тохиолдол гарсан байна.

Олон улсын шатрын холбооны албан ёсны цахим хуудасд дурдсанаар Сара Хадем Ирандаа есдүгээрт, дэлхийд 771 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж