Орос, Беларусийн тамирчид олимпод орох боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Орос, Беларусийн тамирчид олимпод орох боломжтой

Орос, Беларусийн тамирчид олимпод орох боломжтой

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны зүгээс 2024 оны Парисын олимпод Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах арга замыг эрэлхийлнэ гэдгээ мэдэгджээ. Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ холбоодод зөвлөсөн билээ. Мөн Орост тусалж буй Беларусийн тамирчдад энэ нь нөлөөлсөн.

Энэ долоо хоногт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ Оросын тамирчдыг Парисын олимпод оролцох ёсгүй гэсэн. Харин ОУОХ-ы зүгээс ямар ч тамирчин эзэмшиж буй паспортынхоо улмаас тэмцээнд оролцохгүй байж болохгүй гэжээ.

Украины тамирчдын холбоо болон олон улсын тамирчдын “Global Athlete” холбооны хамтарсан мэдэгдэлд “Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд ялангуяа Парисын олимпод оролцсоноор Оросын төр засаг дахин тамирчдаа ашиглан дайны үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, олон улсын анхаарлыг өөр тийш нь сатааруулах болно” гэсэн аж.

Гагцхүү Орос, Беларусийн тамирчид өөрийн улсын туг, төрийн дууллыг ашиглах боломжгүйгээр олимпод оролцох магадлалтай.

Зарим спорт холбоод Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан байдалтай тэмцээнд оролцуулж байна. Сүүлд л гэхэд Беларусийн теннисчид болох Виктория Азаренка болон Арина Сабаленка нар Австралийн нээлттэй тэмцээнд оролцсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж