2,628,619 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

2,628,619 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 661,132,012 төгрөгийн үнийн дүн бүхий 2,628,619 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гонир" ХК (GNR +15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML +15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE +13.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -12.21%), "Монгол Базальт" ХК (MBW -8.71%) болон "Э-Транс ложистикс" XК (ETR -7.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 17,981 ширхэг нэгж эрхийг 6,124,700 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг бондыг 3,996,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 233,463 ширхэг үнэт цаасыг 299,999,955 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.6 хувиар өсөж, 37799.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,952,430,392,073 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж