Танк нийлүүлэлтээр Оросыг заналхийлээгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Танк нийлүүлэлтээр Оросыг заналхийлээгүй

Танк нийлүүлэлтээр Оросыг заналхийлээгүй

Герман улс 14 ширхэг "Ирвэс 2" танкийг Украинд нийлүүлнэ гэж мэдэгдээд зогсохгүй бусад орны "Ирвэс" танк нийлүүлэлтийг ч бас зөвшөөрчээ. Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа АНУ ч бас танк нийлүүлэлтэд нэгдэж буйгаа хэллээ. АНУ 31 ширхэг хүчирхэг "М1 Абрамс" танк нийлүүлэх бөгөөд энэ нь 400 сая ам.доллараар үнэлэгдэх багц юм.

Украинчууд барууны орнуудад хандан цэргийн техник хэрэгсэл илгээх хүсэлтийг хэдэн сарын турш тавьсан. Эцэст нь танк илгээх шийдвэрүүд гарснаар энэ хаврын тулаанд ихээхэн өөрчлөлтийг авчирна гэж тэд найдаж байна. “Ялалтад нөлөөлөх чухал алхам. Украины эрх чөлөө гэсэн нэг зорилгын төлөө дэлхий ертөнц өнөөдөр урьд өмнө байгаагүйгээрээ нэгдэж байна” гэж Зеленский хэллээ.

Харин ОХУ-ын тал дээрх шийдвэрийг илт өдөөн хатгалга гэж нэрлээд, нийлүүлсэн танкуудыг устгах болно гэв. “Энэ бүх танк шатах болно. Эд нар зүгээр л дэндүү үнэтэй” гэж Путины хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.01.25/ энэ талаар мэдэгдэл хийсэн. “Европ болон АНУ өөрсдийнх нь шийдэмгий байдлыг сулруулна гэж Путин бодсон. Тэр анхнаасаа буруудсан, үргэлжлүүлэн буруу замаар явсаар байна. Энэ танкуудыг тулааны талбарт үр дүнтэй ажиллахад шаардлагатай техник хэрэгслийг ч бас бид Украинд нийлүүлж байгаа. Энэ бол Украины газар нутгийг хамгаалахад тусалж буй арга хэмжээ. Оросыг заналхийлж буй явдал биш” гэж Байден хэлэв.

Украины танкийн батальон ихэвчлэн 31 танкаас бүрддэг тул төдий тооны танк илгээхээр шийджээ. АНУ-д үйлдвэрлэсэн цэргийн машин техникүүдийг дэлхий дээр хамгийн орчин үеийн гэж тооцдог бөгөөд ажиллуулахад багагүй хугацаа, сургалт шаардлагатай. Танкууд ямар нэг асуудалд орлоо гэхэд тэднийг засварлах үүрэгтэй найман машиныг мөн хамт илгээнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж