Тодруулга: Уулын замын ачаалал буурна

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Тодруулга: Уулын замын ачаалал буурна

Тодруулга: Уулын замын ачаалал буурна

Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулсан билээ. Зайсангийн замын уулзварыг хааж нэг чиглэлтэй болгосон шалтгаан, үр дүнгийн талаар өчигдөр /2023.01.25/ Замын хөдөлгөөний удирдах газраас мэдээлэл хийлээ. Зайсангийн замыг нэг чиглэлтэй болгосноор Дүнжингарав дахь хөдөлгөөний ачаалал эрс багасчээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос үүрэг өгсний хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн. Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаас буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос баруун эргэнэ. Учир нь зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар зохицуулжээ. Дугуй цагааны уулзвар мөн нэг чигийн хөдөлгөөнтэй болж байгаа юм.

Зайсангийн замыг нэг урсгалтай болгох нь түгжрэлийг багасгах массын гол цэг юм. Тиймээс асуудлыг хотын төвөөс биш захаас нь шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сурагчдын амралт дуусаж хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан түгжрэлийг багасгахын тулд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Улаанбаатар хотын түгжрэлийн гол төвлөрлийн бүс болох Их болон бага тойруугийн хөдөлгөөн урагшаа буюу Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалт хийх явцад Туулын гүүрээр ганцхан эгнээгээр урагшаа оруулдаг. Үүнийг тээврийн цагдаагийн албанаас зохицуулдаг. Тэгэхээр энэхүү ажлыг хийснээр хотын төвлөрлийн түгжрэл багасна гэж хэлэхгүй. ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод  баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохио хүлээлгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Ингэснээр уулын замын ачаалал буурна. Уулзварын нэвтрэх чадвар 35.5 хувь сайжирна гэж үзэж байгаа” гэлээ.

Нэг чигийн хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан хөдөлгөөн буюу зорчих хэсэг юм.

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж