Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ | News.MN

Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ

Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ

Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2022 оны арванхоёрдугаар сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.

Мөн сард төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН. 2023-01-26 66.181.176.133

ХҮМҮҮСЭЭ,АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖИЛТНУУДАА СОЛИОЧЭЭ!!!!!!!

Avatar

Dorj 2023-01-26 77.119.206.167

ОУВС-с гарахгүй бол шуудай мөнгөөр 1 талх авч чадахгүй болноо удахгүй.!!

Avatar

Иргэн 2023-01-26 103.212.117.113

Ийм өрөвдөлтэй импортын улс байж, том хөршүүдийнхээ эсрэг цор цор гэдэг мал шигээ мангар монголчууд.

Avatar

Zochin 2023-01-26 154.222.5.217

Урдаас орж ирж байгаа хогийн бараанд чанарын шаардлага тавьчихаач дээ.!Хэн ч хулхи бараа гээд зарлачихвал авахгүй. Хөдөлгөөн нь багасчихвал төгрөг дотороо л эргэлдэнэ.

Avatar

Зочин 2023-01-26 139.5.216.246

Сомали шиг болох нь ээ

Avatar

Zochin 2023-01-26 147.161.192.107

Монгол банк монгол төгрөгийн ханшийг чангалах тал дээр ямар ажил хийж байгаа юм бол доо.

Avatar

зочин 2023-01-26 66.181.190.225

Шалтгаан маш энгийн. Нүүрс зэс гадаадад гаргах нь манай валютын гол эх үүсвэр. Хятадад ковид дэгдэж хил нилээд хугацаагаар хаагдсанаас экспорт саатаж, валютын эх үүсвэр багассан. Энэ нь барааны үнэ өсч имфляц нэмэгдэхэд нөлөөллөө. Ихэнх орон импортыг орлох бүтээгдэхүүн дотооддоо хийх талаар идэвхтэй ажиллаж байхад бид ийм биш байна.Барааны хомсдол үүсгэн, гадаадаас элдэв бараа зөөж үнийг нь өсгөн, өөрсдийгөө мөлжихийг л урьтал болгоод байна.

Avatar

Зочин 2023-01-26 192.82.68.173

"Төгрөгийн доллар, юань, рубльтэй харьцах ханш суларчээ" биш, "Доллар, юань, рубльтэй харьцах төгрөгийн ханш суларчээ" гэж бичнэ!!

Avatar

зочин 2023-01-26 43.242.243.109

энэ бол валютын ченжүүдийн хийж буй зохиомол башир арга. Валют арилжааны цэгүүдийг шалгаач ээ

Avatar

Зочин 2023-01-26 43.228.130.188

Хахаха

Avatar

зочин 2023-01-26 202.70.44.46

Монгол банк ажлаа хийгээчээ.

Avatar

Зочин 2023-01-26 72.141.247.75

mongol tugrug oo iin tsaas boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж