"Бангкок-2023" сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр/2023.01.25/ боллоо.
Монгол Улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртсэн. 57 кг-ын жинд Б. Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг, 67 кг-д М.Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан хүрэл медаль тус тус хүртэв.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд О.Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.
зочин 2023-01-26 211.184.154.228
Интернетээс үзлээ. Нэг ч ялалтгүй шууд мөнгөн медаль эсвэл ганц ялаад мөнгөн медаль авчихдаг сонин л азийн аварга болжээ. Цөөхөн орны цөөхөн тамирчид орсон юм байлгүй дээ. Гэсэн ч яахав дээ чанга атгаж амжилт хүсье. ФБ-ийн Asian Boxing Confederation хаягаар ороод оноолт сугалааг нь үзээрэй.
Зочин 2023-01-26 80.83.237.1
Дэлхийн бусад орны залуучууд муу шүү. Ганц монгол хүмүүс мундаг. Энэ хэлц үг манжууд манайхыг мөхөөх гэж хэргэлсэн үгэн мэх. Одоо ч манж нар бодлогоо үргэлжлүүлсээр байна.
Зочин 2023-01-26 202.126.90.53
Монгол залуучууд мундаг шүү улам их амжилт хүсэн ерөөе!!!!!!! амжилт!!!!!!!!!