Х.Баттулга ба түүний нөхөд | News.MN

Х.Баттулга ба түүний нөхөд

Х.Баттулга ба түүний нөхөд

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Ард түмний бухимдлыг төрүүлж буй нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Түүнийг Хөгжлийн банкийг тоносон гэх луйврын хэрэг, нүүрсний 40 их наядын хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хууль хяналтынхан мэдээлж буй юм. Тэгвэл түүний ойр дотныхон ч мөн хулгай, тагнуул, хүн амины хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгэл эдлэж буй. Ингээд Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан хэн, ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг тоймлон хүргэе. 


Н.УДААНЖАРГАЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭР ШАЛГАСАН

Авлигатай тэмцэх газраас /2022.11.17/ "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаагаа өнгөрсөн онд зарласан юм. Түүний хэрэгт холбогдуулан "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр хууль, хяналтынхны "овоо, хараанд" орсон даруйдаа гадагшаа оргон, зайлсан байдаг. Түүнийг Монголын хилээр гарсан, буцаж орж ирээгүй болохыг АТГ-аас мэдээлсэн билээ.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БУЙ 17 АЛБАН ТУШААЛТНЫ НЭГ Ө.ШИЖИР

Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргын албыг нь хашиж байв. АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадагшаа зугатсан гэх мэдээлэл ч бий.  Одоогоор Монголд ирсэн гэх мэдээлэл алга. Ямар ч байсан түүнд хилийн хориг тавиагүй болохоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлсэн агаад хэдийгээр "сэжигтнүүд" гадагшаа зугатсан ч хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИЙН НЭГ Ц.УУГАНБАЯР

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь  “Нью Яармаг хаусинг прожект" компани. Тус компани 2015 онд  хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 тэрбумыг нь эргүүлэн төлж, өдгөө 117 тэрбумын өртэй үлдсэн. Хөгжлийн банкийг "луйвардсан" гэх  тус компанийн гүйцэтгэх захирал нь Х.Баттулгын туслах Ц.Ууганбаяр юм.

Түүнийг хууль, шүүхийнхэн өнгөрсөн хавар баривчилж, хэсэг саатуулж байгаад сулласан байдаг. Тэрбээр 14 жил Х.Баттулгын туслах хийсэн,  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалга өгсөн нь илэрч, багагүй дуулиан тарьж байсан удаатай.

“Нью Яармаг хаусинг прожект"-ийн авсан энэхүү өрийг нь хэн төлөх нь өнөөдөр ч тодорхойгүй 2019 онд Хөгжлийн банк энэ асуудлаар шүүхэдсэн ч, шүүх илтэд тус компанийн талд үйлчилсэн нь эхардлага дагуулж буй.  Ц.Ууганбаяр нь нээлттэй сонсголд дуудагдахдаа "Х.Баттулгаас болж олон залуус битгий хохироосой. Х.Баттулга Ерөнхийлөгч, сайд байсан нь хамаагүй мэдүүлэг өгөх хэрэгтэй" гэсэн тайлбар өгсөн бий.

Г.БАЙГАЛМААГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг  мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна. "Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь   дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн.

Өнгөрсөн долоо хоногт болсон  Хөгжлийн банкны зээлийн нээлттэй сонсголд"Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон, барилгын ерөнхий гүйцэтгэгч "Бесон" ХХК-ийн захирал Д.Батжаргал, нягтлан Ц.Хонгормаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний гарын үсгийг дууриалгасан гэх Г.Байгалмаа нарыг гэрчээр дууджээ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулга "намын дотоод сонгуультай", "АТГ-т гэрчээр мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурсан учир сонсголд ирэх боломжгүй" гэх тайлбар хэлж "зугатсан" байдаг.  Харин Г.Байгалмаа нь "эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирээгүй юм.  Тэгвэл уг гарын үсэг Х.Баттулгынх мөн болохыг шинжээч нар нотолсон байдаг.

ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.МАХБАЛД Х.БАТТУЛГА УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЭВ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан тушаалаа булаацалдаж, архидан согтуурч байгааг нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг 2018 онд гарч байсан юм. Тодруулбал, ЗТХЯ-ны  Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэнгийн амийг  Төрийн тусгай удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Махбал зодож хөнөөсөн хэрэг олны цочирдуулж байлаа. Ч.Махбал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн, үүгээрээ яамандаа багагүй аархдаг байсан гэх.  Х.Баттулгыг салбарынх нь сайд байхалд Ч.Махбал яаманд нь газрын даргаар ажиллаж байсан, экс Ерөнхийлөгчтэй их тахимдуу харилцаатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч баталдаг. Шүүхээс түүний хэргийг 11 удаа буцааж, цаг хожсоны эцэст 11жилийн ял оноосон.  Харин Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө буухаас хэдхэн хоногийн өмнө Ч.Махбалд уучлал үзүүлж, түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлиг гаргасан нь олны дургүйцлийг хүргэж байсан юм.

Б.БАТЗАЯАГ УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙЛАА

Х.Баттулгын бие хамгаалагчаас шууд Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон хүн бол Б.Батзаяа. Тэрбээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр хууль, шүүхийн хаалга татаж шоронд хүртэл суусан.  Тухайн үед Х.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл цацагдсан. Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа уг хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.

ПРОКУРОРООС Х.БАТТУЛГА, Ч.ГАНБАТ НАРЫН ГУРВАН ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ БАЙВ

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Ч.Ганбат. Төмөр замын авлига, хулгайн хэргийн мөрөөр хуулийнхан мөрдөн шалгаг ажиллагааг эхлүүлэхтэй зэрэгцээд  "Монголын төмөр зам"-ын дэд даргаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийн хамт гадагшаа зугатсан байдаг.  Тэднийг олон улсад интерполоор эрэн сурвалжилж байсан боловч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэг замхарч, тэдний нэрийг интерполоос хасуулсан байдаг.

Н.ТҮВШИНБАЯРТ 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН

Олимпийн аварга Н.Түвшинбаяр нь экс Ерөнхийлөгчийн амины, хуурай дүү нь байсныг улсаараа мэднэ. Түүндийг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход  Х.Баттулга нөлөөлсөн гэгддэг. Тэгвэл олимпийн аварга Н.Түвшинбаяр хүний амины онц ноцтой хэргээр шоронд хоригдож байна.  Тэрбээр багын найз, улсын начин Э.Энхбатын амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгт шүүхээс /2022.06.09/ Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Шүүх Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Ц.ХУЛАНГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг /2023.01.19/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал нь /2023.01.20/болж, түүний нэг сар хорихоор болсон.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв.  Түүнийг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

Монголчууд сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Үнэндээ Х.Баттулгатай нэр, мөр холбогдсон бүхэн өнөөдөр хууль, шүүхийн хаалга татсаар байна.  Түүнд хүний нөөц байдаггүй, хулгайчийн нөөц бий гэдэг хатуу ч гэсэн үнэн үг ажгуу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-26 192.82.71.99

женко яасан олон а******н луйварчин найзтай юм бэ

Avatar

Зочин 2023-01-26 66.181.183.116

Монголын хуулийн тогтолцоо, хуулийн байгууллагууд, хуульчид БАТТУЛГА гэдэг ХУЛГАЙЧ МУУРЫНдэргэд арчаагаа алдсан ХУЛГАНА болжээ ! Ичмээр, боож үхмээр юм болж бна доо !!!

Avatar

Зочин 2023-01-26 192.82.69.210

ЭНЭ БУЗРЫГ МОНГОЛ УЛСААРАА ДИЙЛЭХГҮЙ Л БАЙГААМДАА

Avatar

Иргэн 2023-01-26 202.21.100.59

Компани байгуулаад нэрийг нь Италийн мафи-ийн нэрээр (Genco) нэрлэсэн гэхлээр л анхнаасаа чяс хийсэн эрүүл ойлголттой зөв хүн биш байжээ. Ерөнхийлөгийн сонгуульд маш их дэмжсэн гэр бүлийн хүмүүс, найз нөхдийгөө их гайхдаг байлаа. Хувь хүний л сонголт юм даа. Ард иргэдийн сонголтыг удирдаж, нөлөөлөхдөө маш гаргууд юм байна гэсэн дүгнэлт хйисэн дээ. Хайран 4-н жил

Avatar

Зочин 2023-01-26 66.181.187.109

Нэрээ барсан авилгалч Ц.Элбэгдоржийн бүтээл …

Avatar

Зочин 2023-01-26 66.181.160.122

Үе үеийн ерөнхийлөгч нараас хүнд хэрэгээ үүрүүлээд мултардаг нь Ц,Элбэгдорж Х.Баттулга хоёр л юм байна даа

Avatar

Зочин 2023-01-26 107.115.243.41

Элбэгдорж хэн хэнд ямар ямар хэрэг үүрүүлээв ?

Avatar

Зочин 2023-01-26 66.181.160.87

Эд нар нь хэргийг нь үүрээд муу ЖЕНКО цэвэрхэн сугарж үлдэх юм байна л дөө Зальтай муу нохой

Avatar

zochin 2023-01-26 211.36.130.158

Genko ch hog ni hog l doo. Ghdee Elbegdorjiin site 1zuuhaaraa tawidaggvi gj vnen yum daa. Genko Z. Enhbold tuhain vedee Elbegdorj Mongoliin ard tvmnii baylagiig MCS Shenhua d ogh r bolsn gd 1heseg muudaltsn daa. Ternees l hoish zuug d bgam daa.

Avatar

Зочин 2023-01-26 202.126.93.90

Хүтлер чинь одоо засаг төр барийд 7 жил болж байгаа биздээ юун өнгөсөн баларсан Баттулга

Avatar

Зочин 2023-01-26 202.55.188.37

Битгий сенсаацал Баттулгыг яаж ч чадахгүй шүү дээ.Барахгүй байж бартай зууралдаад яахав дээ.АТГ гэж ямарч ажилгүй анхиагүй юмнууд,Авилгач хуульчид байгаа цагт Та нар яаж ч чадахгүй.Яадагын сая долларын хадгаламжтай хуульч байж болдоггүй юм уу?

Avatar

Иргэн 2023-01-26 192.82.67.154

жонхууг дагавал ЖАН иднэ

Avatar

batdorj 2023-01-26 103.57.93.236

battulgiig eh ornoosoo urabsan hergeer shalgah heregtei

Avatar

Зочин 2023-01-26 103.206.193.66

Хулгайчдын арми.

Avatar

Зочин 2023-01-26 64.119.27.103

Баттулгын өрөөнд нэг хүн үхсэн… гэж нэг худлаа яриа байдаг уу ?! Тэр ч худлаа юм байгаа биздээ, худлаа байж таарах байлгүй дээ ! Гэхдээ ер нь шалгавал яасын, худлаа нь нотлогдолгүй яахав дээ !!!

Avatar

Зочин 2023-01-26 66.181.177.17

МАНыхан яагаад нэг хүнээс ингэтлээ их айна вэ? сайн бод бод…

Avatar

Зочин 2023-01-26 192.82.69.5

айгаад байхдаа ч яахав дээ. бузар булайгийнх нь талыг л бичсэн бна шд.

Avatar

Зочин 2023-01-26 64.119.27.103

Бодох юу байхав дээ! Хамгийн том луйварчин, дээрэмчинд зохих ял зэмий нь хүртээх дөхөж л байгаа нь энэ дээ !
Чи бас давхар айгаад байгаа чинь ил бна.

Avatar

Зочин 2023-01-26 124.158.67.152

Ёстой нөгөө учрал сайдын хэлсэнчлэн ийм хүн хогийг ерөнхийлөгчөөр сонгосон монголчуудын хохь нь болж дээ. ийм хуурамч үл бүтэх этгээдүүдийг насан туршид нь төрийн албанд орохооргүй зайлуулах хэрэгтэй. ёстой нэг хаяа муутай хар санаатай этгээд учраас ойр байсан бүхэн нь ийм байдалд орж байгаа юм.

Avatar

зочин 2023-01-26 122.201.19.190

учрал гэж гай чин ард түмэнд хэрггүй хууль шиг юм гаргаад ард түмэнд гай болж байгаа шүү өвчин нь эдгэрцийн му

Avatar

zochin 2023-01-26 103.212.117.23

Genko don iig odoo xar geten yavuulaa ,erx barigchid daa,udax tusmaa xort xavdar emchilegdexgyi shuu.

Avatar

Зочин 2023-01-26 192.82.81.121

Ажил хийсэн хүнээс өө гарна. Харин Х.Баттулгаын үед МУ ын Төмөр зам ургашлаа, ямар нэгэн байдалаар ахмадуудын зээлийн тэглэлт,үлдсэн ахмадуудуд нэг сая төгрөг,МУ ын иргэнийг олон болгох гэж эхчүүдэд хүндэтгэл үзүүлэж одонгийн өөрийн биеэр гардуулаж,энэ олон ажилд санаачилгатай ажилласан ард түмэнтэйгээ санаа сэтгэл нэг байсан шүү.Одоо.хүний яаж харлуулаж болно,гэхдээн ямар ч ерөнхийлөгч ийм шийдвэрүүдийг гаргаж чадахгүй.Хүн гавьяа байгуулаач,алдаж болно.
.Шалгаж хуулийн дагуу шийдвэрлэх нь нээлт

Avatar

Зочин 2023-01-26 150.129.143.203

Баттулгын тойрон хүрээлэгчид нь бүгдээрээ хулгайчууд шүү дээ гэж Элбэгдорж хэдэн жилийн өмнө хэлж байсаныг санаж байна. Үнэн байжээ

Avatar

Хулансаран 2023-01-26 203.91.115.53

Ардын Намынхан ч жинхэнэ дүр төрхөө харуулж байна даа нэг хүнийг нохой шиг л боорлоод, та нарыг хэнс вэ гэдгийг иргэд одоо харж мэдэрч байна . Сүүлийн 6 жилд авилгал ИХ НАЯДААР яригдах боллоо ш дээ. Жинхэнэ тролл зохион байгуулагчид нь МАН-н залуус шүү дээ. Иргэд удахгүй СОНГОЛТОО хийнээ.

Avatar

зочин 2023-01-26 122.201.19.190

МАН ны хулгайчууд хулгайлсан хөрөнгө нь багтаж шингэхгүй болоод гадаадад арал хүртэл худалдаж авсан гэл үү энэ бол зөвхөн нэг жишээ ийм байж нэг хүнрүү дайрч давшлаад хэрэггүй

Avatar

Батый 2023-01-26 43.228.130.57

Баттулгын эргэн тойронд ажиллаж байсан хүмүүсийг хамаарал бүхий этгээд болгож, Баттулгын эсрэг явуулж байгаа ажиллагаа юм шиг л харагдаад байх юм. МАНгасын нүүрсний хулгайчууд, төрөөс төрсөн тэрбумтнуудаа нуух гээд хиймэл сенсааци гаргаад байгаа бололтой.

Avatar

Зочин 2023-01-26 80.83.237.0

Хамаарал бүхий болгох гэж үзэл суртал ажлаад байна. Үүүнээс том хулгайч нар намаар дүүрэн байна. Тулга бол хулгайч биш бусад хулгайч нар айгаад хүн хэлмэгдүүлэх гэж бна

Avatar

Зочин 2023-01-26 192.82.91.9

мууг дагавал могойн хорлол

Avatar

Зочин 2023-01-26 124.158.69.108

Жэнкогийн тэр дарагдсан хэргүүдийг дахин шалгах хэрэгтэй.

Avatar

Irgen 2023-01-26 172.56.184.166

battulga gedeg hyn odoo mongol ulsad hamgiin heregtei hyn yumaa.ene hyn luivarchdiig ilchilj uls ornoo hugjyyleh bodlogoo gargaj tavisan.luivarchid ene hynees yhtlee aij baina.luivsrchdiig shiitgej srd tymen bsyalgiin ezen gedgee ene hynii shiidvereer medsen.harin manan ene hynii ehlyylsen ajliig nuraaj luivas rchdiig shorongoos sullaj "baatar"bolgon urgumjilj bsina.odoo Battulgiig demjih heregtri

Avatar

Зочин 2023-01-26 172.58.63.12

t

Avatar

Зочин 2023-01-26 172.58.63.12

– lesports; yyrgebchni materialts ed/shalgarlaa by-

Avatar

Зочин 2023-01-26 172.58.63.12

@

Avatar

Зочин 2023-01-26 172.58.63.12

#

Avatar

Зочин 2023-01-26 202.55.188.116

жинхэнэ жонхуу нэрэндээ таарсан хулгайч юм даа энэнтэй чинь оюун эрдэнэ ах дүү гэл үү

Avatar

зочин 2023-01-26 103.229.123.187

Энэ Баттулга гэдэг хүн яасан хар мөртөй, ойртож хавьтаснаа бузар булай юм руу татан оруулдаг муухай луйварчин бэ. Солонгос зэрэг хөгжилтөй орнууд ерөнхийлөгч байсан хүнээ буруу юм хийсэн бол зохих шийтгэлийг нь өгдөг л юм байна шүү. Манайх үнэн мөнийг нь жинхэнээр нь гаргах ажлыг хийдэггүй юм байх даа.

Avatar

ХУУЛЬЧ 2023-01-26 202.9.46.178

ТИМУР БА ТҮҮНИЙ НӨХӨД ГЭЖ ГАЙДАРЫН ЗОХИОЛЫГ ШИНЭЭР БАТТУЛГАТАЙ ХОЛБООД ХЭРЭГҮЙ ,,,ХҮН ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ, ХҮСЭЛ ИРМЭЛЗЭЛТЭЙ ,,,,,,, ХАРИН БАТТУЛГАД ДАГААР ОРСОН ХЭРЭГ ОГТ БИШ,,,,,ТЭР ХҮМҮҮСТ ЭХ ХЭМЖЭЭ ,АЛБАН ТУШААЛ ӨГЧ ӨӨРИЙН ХҮСЭЛ,ЗОРИГООР БАТТУЛГАД САНААТАЙ,ШУУД ЗОРИЛГОТОЙ ҮЙЛЧИЛСЭН ХЭРЭГ БОЛОХООР баттулгын нөхөд , хамтран зүтгэгчи бүүрч биш / ХАМААРАЛ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ЮМ ,,,,

Avatar

Иргэн 2023-01-26 202.126.90.146

Жонхуу бол адгийн шаар шүү дээ, яагаад энэ хулгайчийг барьж хорихгүй байнаа.

Avatar

Зочин 2023-01-26 192.82.85.113

ТОР ЗАСГИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛД МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГА ШУРГАЛАН ОРЖ ООРИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРТАА ОЛОНЧ ХУНИЙГ ОРОЛЦУУЛЖ МОНГОЛ УЛСЫН ХОГЖЛИЙГ ОЛОН ЖИЛЭЭР СААРУУЛЖ ИХ Ч ГАЙ ТОТГОР УЧРУУЛСАН ДАА СУУЛИЙН УЕИЙН МЭДЭЭГЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГААР УЧРУУЛСАН ХОХИРОЛЫГ БАРАГДУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХООР БАЙНА

Avatar

Уншигч 2023-01-26 192.82.89.74

эхлэл нь булингартай бол адаг нь ч бас тийм буй, аа бас эх нь хээр алаг бол унага нь шийр алаг болдог гэдэг. за бас европын алим модноосоо хол унадаггүй гэдэг мэргэн үгс байдаг билээ.

Avatar

Зочин 2023-01-26 103.26.193.77

АНЫ ЭНЭ Т1ҮҮДЭД ТӨР БАРИУЛХААР ИЙМ Л ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛ ХИЙДЭГ ЮМ ДАА

Avatar

Зочин 2023-01-26 192.82.85.113

ТОР ЗАСГИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛ АШИГЛАЖ ЦАГААНДАА ГАРСАН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН БАТТУЛГА ОЛОН ХУНИЙГ ООРИЙН ХАР МОРТЭЙ АЖИЛДАА ОРОЛЦУУЛЖЭЭ. БАТТУЛГЫН ХУЛГАЙ ЛУЙВАР НЬ МОНГОЛ УЛСЫН ХОГЖЛИЙГ ОЛОН ЖИЛЭЭР ХААН БООГДУУЛЖ ИХ Ч ГАЙ ТАРЬЖ УДАХГУЙ МОНГОЛ УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГААР ТОЛУУЛЭХ ЦАГ НЬ ИРНЭЭ

Avatar

Зочин 2023-01-26 202.126.88.124

пяздукнууд

Avatar

иргэн 2023-01-26 202.131.227.82

Баттулгын эргэн тойронд ажиллаж байсан хүмүүсийг хамаарал бүхий этгээд болгож, Баттулгын эсрэг явуулж байгаа ажиллагаа юм шиг л харагдаад байх юм.

Avatar

иргэн 2023-01-26 192.82.83.139

жээнкотой хамааралтай, хамт ажиллаж байсан хүн болгон хулгайч, а******н, эсвэл урвагч болж байгааг тэгээд юу гэх вэ???

Avatar

Зочин 2023-01-26 185.183.106.254

бузар урвагч

Avatar

Зочин 2023-01-26 192.82.68.173

"Муутай нөхөрлөвөл могойн хор" гэдэг энэ!!!

Avatar

78966 2023-01-26 202.179.27.17

Нөгөө саарал чацга Гансүх, салхитын хөдөлмөрийн баатар Мөнхбаяр , бас төмөр замын зугтаачихдаг Бат эрдэнэ гээд нөхдүүд бий шүү дээ дээрээс нь Баасан авгай, шар Уянга, монос Эрдэнэчимэг, судлаач Ганхуяг, нохойн орны Төрмөнх, цус судлаач хэнч билээ одоо баригдчихсан Банзрагч гэх мэт хөвөрч өгнө, нөгөө лифт д оцгонодог , шүүхийн схем зурж хүн хэлмэгдүүлдэг Баасанцогт гээд л… энэ Жонхуу нээрэн гай болж байнаа Монголын төрд, иргэдэд..

Avatar

судлаач 2023-01-26 202.131.251.130

элбэгдорж, цагаан хоёр бүх насаараа идэх соёлтой хулгай хийж болоод байхад би яагаад болохгүй гэж гээд баттулга, хүрэлсүх нар нь араас нь мөрөөр нь явж бна шүү дээ. Эрдэнэтийн овоолго чинь ард түмний баялаг шүү. Ачит ихтийн луйварчидийн өмч биш шүү.Ерөнхий сайд Оюунэрдэнэ үүнийг улсад хурааж авах ёстой шүү. Алтанхуягийн хэлдэг үнэн шүү. Тэр их мэдэгч Цагааныг хар болтол нь шалгаарай. их гоё юм ярих байх.

Avatar

Зочин 2023-01-26 122.201.21.139

Элбэгдоржийн АН Баттулгын АН-тай нийлэхгүй нь дээ янз нь.ЗОДОЛДООД ЭХЭЛЛЭЭ

Avatar

Зочин 2023-01-26 192.82.68.110

хулгайч….

Avatar

Өр төлөөс 2023-01-26 66.181.186.141

Х.Баттулга гэдэг 17 чингэлэг спирт гаалын агуулахад ус болж харь гүрэн зугатаж алга болсон тэр үёэс 20 гаруй жил өнгөрч ээ мөн ч их муу асуудал дагуулсан энэ нөхрийг ёрөнхийлөгчөөр сонгосон ард түмэн хөөрхий

Avatar

Зочин 2023-01-26 192.82.72.148

Цоо шинээр эхэлж байж , одоогийн люмпэн пролетарууд цэврээр засгийн эрх авч \1921 шиг\ байж л нэг 50 жил оршин тогтдог юм шиг байна . " Танар бол бүгдээрээ ХУЛГАЙЧИД " У – Хүрэлсүх

Avatar

aa 2023-01-26 64.119.21.22

Elbegdorj Battulga hoyoriin ushuu horsold tsag hugatsaa hil hyazgaar gej baihgui deeeee harin ch neg ….

Avatar

зориг 2023-01-26 202.131.234.82

Нэртэйгээр нь Төрийн ордонд Баттулгаас шагнал авсан бүх хүмүүс, Ардчилсан холбооны болон намын бүх гишүүд, жудогийн бүх тамирчдыг хамаарал бүхий этгээд болгочихооч.

Avatar

Иргэн 2023-01-26 202.21.118.6

Монголчууд загасны ой санамжтай. Эдийн засгийн алуурчид, амиа зогоохын тулд улсаа хорлохыг юман чинээ боддоггүй луйварчид. АН нэртэй АРДЧИЛАЛ-ын нэр баригчид улс удирдах болгондоо улсын эдийн засгийг унаж болох доод хэмжээнд аваачдаг даа

Avatar

Зочин 2023-01-26 192.42.116.223

Тогтолцоотойгоо танилцаж дуссаны дараа тун удахгүй, Ард түмний захиалгаар ирээдүйд У.ХҮРЭЛСҮХ ТҮҮНИЙ ХАМСААТАН Х.ХЭРЛЭН МЭТИЙН НӨХДҮҮДИЙГ шалгаад хорих цаг ИРНЭЭ.

Avatar

зочин 2023-01-26 122.201.19.190

МАН ны нүүрсний хулгайчууд болон бусад хулгайч нарыг бас жагсаах хэрэгтэй маш их болох байх

Avatar

Элбэгдорж 2023-01-26 59.153.112.56

Баттулга хулгайчийн ойр орчимд зөвхөн хулгайчууд л байгаа.

Avatar

И 2023-01-26 103.111.68.3

бас а******н ч байгаа юм байна.

Avatar

зочин 2023-01-26 5.8.26.201

хуогайч жонхуу. . Одоо дахиад хичнээн хүн энэ гайт хулгайчын нөлөөгөөр шо ронд орох бол !!

Avatar

Зочин 2023-01-26 72.141.247.75

xuurxii duu.
battylga-iig xarlyylah gesen piar.
xurelsuhiin mafiaiig ilchleh ireh um bol uunees 20 daxin tom um bichih boloh hi dee

Avatar

иргэн 2023-01-26 103.212.118.181

Эд нарт Баттулга ,,,Чи Зээл ав, Чи Тагнуул хий, Чи хүн *л гээд зааж зааварлаад байв гэж, Баттулга руу ингэж Дайрч давшилж Баттулгыг Буруутгах элдэв аргаар тэмцэж байгаа Этгээдүүд бол Элбэгдорж Сү,Батболд, нарын Бүлэгллийн Оффшор хөрөнгийг ил гаргаж тавьсан Цаг үеэс эхлэж Баттулга руу дайрцгаасан,

Avatar

Зочин 2023-01-26 203.91.115.48

Бусад бүлгүүдийг гарч ирэхээр харьцуулах болох нь дээ

Avatar

Зочин 2023-01-26 202.126.89.111

Хоосон толгойнууд аймшигтай бадрангуй итгэлтэй явсаар улсаа хорлож өөртөө, үр удамдаа дуусахгүй асуудалд орж байна.Баярын Очирбатын 10%-д ч хүрэхгүй бааснууд.Сумьяабазар гэж махан толгой их хуралд арай гэж гарчихаад хотын даргын суудал гарангуут хаяаад алга болдог.

Avatar

Их Монгол 2023-01-26 103.206.195.214

Бөөн луйварчид. Баттулга нөлөөлөөд хэргийг нь бүгдийн хөнгөлж дарж байжээ. Хэргийн дахин шалгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж