АТГ-ын хураасан хөрөнгө хаачдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

АТГ-ын хураасан хөрөнгө хаачдаг вэ?

АТГ-ын хураасан хөрөнгө хаачдаг вэ?

Авлигын гэмт хэргийн улмаас 2021 онд нийт нэг их наяд төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 96 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Харин өнгөрсөн 2022 онд шалгагдсан авлигын гэмт хэргийн улмаас нийт таван их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 2022 оны есдүгээр сард 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн байна. Мөн 518 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэн хамгаалсан аж. Нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

Тэгвэл эдгээр битүүмжилсэн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Н. Тэмүүлэнгээс тодруулахад “Хохирол нөхөн төлүүлэлт гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчоор тогтоогдсон байгууллагын руу шилжигдэнэ. Харин нэгжлэгээр эх үүсвэр нь хууль бус хураагдсан мөнгө бол хохирол нөхөн төлүүлэх хэлбэрээр хурааж шүүхийн шийдвэрээр улсын орлого болгодог. Улсын орлого болгохдоо хууль бус хөрөнгөтэй албан тушаалтан нь төрийн өмчит үйлдвэрийн ажилтан эсвэл хувийн өмчийн ажилтан байхаас шалтгаалан хохирогчоор тухайн хэрэгт тогтоогдсон байгууллагад хөрөнгийг нь олгодог. Жишээлбэл, өнгөрсөн 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж дараах байгууллагуудад шилжүүлсэн

  • Төрийн сангийн дансанд 5.9 тэрбум
  • Төрийн байгууллагын дансанд 861.3 сая
  • Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 72.2 сая,
  • “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум
  • Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д 235.4 тэрбум
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум
  • Хөгжлийн банканд 766.4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн" гэлээ.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэх аж.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай

  • 6.3 Энэ заалтын "хохирол арилгах үндэслэл, нөхцөл" гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцлийг ойлгоно.
  • 6.3.1.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудал эрүүгийн эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамааран шүүх хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, хэлбэрийн талаар хуульд заасан журмыг нэг мөр хэрэглэж байвал зохино. Хохирлын асуудал шүүн таслах өөр ажиллагаагаар хэлэлцэгдэж буй явдал нь зөрчигдсөн эрхийг хамгаалах хэмжээ, хэлбэрт нөлөөлөх үндэслэл болохгүй.
  • 6.3.2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална. Харин иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон бол шүүх тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох асуудлыг шийдвэрлэнэ. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд шүүх үр дагаварыг арилгах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан зүйл, заалтыг баримтална гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж