Агаарын бохирдлыг бууруулахад 39 тэрбумыг төсөвлөжээ

Агаарын бохирдлыг бууруулахад 39 тэрбумыг төсөвлөжээ

Агаарын бохирдлыг бууруулахад 39 тэрбумыг төсөвлөжээ

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд аж.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Мөн автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нийслэлээс онцлов.

Мөн хэдхэн хоногийн өмнө агаарын чанарын мэдээлэл гаргадаг “agaar.mn” сайтын домэйн хаягийн хугацаа дууссан бол үүнийг шинэчилсэн гэх мэдээллийг өглөө.

Агаарын чанарыг индексээр олон нийтэд мэдээлэх нь олон улсад хэрэгждэг арга хэмжээ. Агаарын чанарын нэг суурин харуул дээр агаар бохирдуулагч 4-5 төрлийн бодисыг хэмжиж байна. Улмаар бохирдуулагч бодис тус бүрээр тайлбарлахад ойлгомжгүй байдаг тул тухайн суурин харуулын цэг дээр хэмжигдэж байгаа бодисын хамгийн өндөр үзүүлэлтийг индексээр тооцоолон иргэдэд өнгөөр ялган харуулах нь ойлгомжтой байдаг байна. Тиймээс аппликейшн болон сайтуудаар дамжуулж иргэдэд мэдээллийг өгдөг болохыг онцолсон.

Агаарын чанарын индекс нь 30 минут тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд иргэд олон нийт тухайн индексээр дамжуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой байна.

Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-01-26 66.181.161.182

Түрүүчийн зарцуулсан мөнгө тун ашиг муутай идэгдээд дууссан.. Харин энэ мөнгийг цахилгааны эх үүсвэрийг сайжруулахад мөн цахилгаанаар найдвартай ханган хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг хядруулбал зөв сонголт болно шүү.

Avatar

Зочин 2023-01-26 66.181.161.145

Та нар энэ байдалаараа хэзээч агаарын бохирдолыг бууруулахгүй.Гэр хорооллыг барилгажуул..Та нар ард түмний төлөө биш идэж уух гэж гарч ирж байгаа.Сонгууль ойртохоор хүүхэд битгий тэврээрэй.Дээр дандаа эрлийзүүд.э****з хүн ард түмнээ,эх орноо боддоггүй!!!!

Avatar

Зочин 2023-01-26 202.126.88.124

яг юун зарцуулсан тайлангаа ил тод болгожээ. Нөгөө шилэн Данс хаана байна

Avatar

иргэн 2023-01-26 202.131.227.82

Ард түмэн чинь төр засгийн муугаас агаарын бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч байна, наад мөнгөө ард иргэддээ агаарын бохирдлын хүнд нөхцөл гэдгээр өгмөөр юм. тэртээ тэрэнгүй агаарын бохирдлыг бууруулж чадахгүйгээс хойш хэн нэгний кармаанд хийж бхаар иргэд эм тариа, ханиадны эмчилгээндээ зарцуулна биз.

Avatar

Зочин 2023-01-26 202.131.247.75

Агаарын бохирдлыг бууруулахад зориулж тэрбумаар нь мөнгө төсөвлөж иддэгээ болимоор юмаа!!! Сайжруулсан гээд бгаа түлш нь бүр хортой байна. Юмыг бүр энгийнээс эхэлж шат дараалсан арга хэмжээ авч ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хиймээр байх юм

Avatar

Зочин 2023-01-26 192.82.75.101

өмнө нь 600 тэрбумыг утаатай тэмцэх нэрээр дашийн шог болсон. Одоо 39 тэрбум. Энэ мөнгөөр орон сууц барьсан бол утаа униаргүй Улаанбаатар байх байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж