"Мэдээллийн зөрүүтэй байдал нь эцсийн шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

"Мэдээллийн зөрүүтэй байдал нь эцсийн шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна"

"Мэдээллийн зөрүүтэй байдал нь эцсийн шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна"
хүүхдийн мөнгө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас хүүхдийн мөнгөний талаар тодрууллаа.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

Бүртгэлийн мэдээллийн сангуудын мэдээллийн зөрүүтэй байдал нь эцсийн шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна. Нийтдээ 6 орчим хувийн асуудал хүндрэлтэй байна. Нийт хүүхдийн 87 хувьд мөнгийг нь олгосон байдалтай ажиллаж байна. Үлдсэн хувийг нь 91 хувьдаа хүргэж ажиллахаар зорьж байна. Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан иргэд мэдээллээ шинэчлэх ажиллэх эрчимтэй явж байна. Одоогоор 90 гаруй мянган өрх мэдээллээ шинэчлэх хүсэлт ирүүлсэн. Мэдээлэл шинэчлэгдсэний үндсэн нэмж хүүхэд мөнгө авах эсэх нь тодорхой болно. Нэг жишээ хэлэхэд, 10 хоногийн хугацаанд 10 мянга гаруй айл өрх шинээр бүртгэгдсэн. Өмнө нь бүртгэлтэй байсан айл өрхүүдийн 5 мянга орчим нь бүртгэлээс хасагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар 100 мянга орчим автомашин бүртгэлээс хасагдах нөхцөл үүсчээ. Журмаараа 5 жил татвараа төлөөгүй буюу хөдөлгөөнд оролцдоггүй хэсэг байна. Янз бүрийн аргаар зарсан тохиолдол ч байна. Жишээлбэл, миний нэр дээр гурван автомашин гараад ирэхэд хоёрыг нь задлаад зарчихсан байх магадлалтай. Цахим шилжилтийг иргэд зөвөөр ойлгоосой. Үүний хүрээнд иргэд мэдээллийн нэгдсэн бигдататай болчихсон хойно дараагийн төрийн шийдвэр бүх түвшинд оновчтой болно. Халамж аль түвшинд хэрэгцээтэй байдаг юм бэ гэдгийг бид мэдээллийн нэгдсэн сангийн тусламжтай мэднэ. Иргэдийн амьдралд нийцсэн шийдвэрийг гаргах нөхцөл бүрдэж байна.

-Төсвийг батлахдаа 91 хувьд нь хүүхдийн мөнгө өгнө гээд баталчихсан. Гэтэл одоо 96 хувь болчихлоо. Зөрүү мөнгийг нь яах вэ?

-УИХ-аас баталсан хууль 91 хувь гэчихсэн учир Засгийн газар 91 хувиа барихаас өөр арга байхгүй. Мэдээлэл шинэчлэгдэж байгаа учир наашаа цаашаа бага зэрэг хөдлөх байх. 1-1.5 хувь дээр л наашаа цаашаа хөдөлнө. Иргэдийг уурлуулж, бухимдуулах асуудал удаа дараа хийгдэхгүй. Иргэн төрийн харилцаа цахим орчинд хурдтай явах нөхцөл бүрдэнэ.

-Аргачлалаа шинэчлэх боломж бий юу? Хөрөнгө, хадгаламж гээд олон шалгуурыг нэмсэн байна.

-Орлого орлуулан тооцох аргачлалаар тооцно гэдэг УИХ-д танилцуулаад хууль болон баталсан. Өрхийн амьжиргааны түвшинг үндэслэн мөнгө олгоно гэсэн. Үүний дагуу УИХ журам баталсан. Цахим шилжилт анхны удаа бигдата үүсгэж, хүүхдийн мөнгө үүсгэж байгаа учир алдаа гарах тохиолдол байна. Эхнэр, нөхрөө тусдаа хаягтай учир хүүхдүүд тусдаа хаягтай байх тохиолдол байна.

-Мэдээллийн зөрчил нь хэдэн хувьд байгаа юм бэ?

-Зургаан хувь дээр асуудал байна. Нэгдүгээр сарыг дуусахаас өмнө дөрвөн хувийнх нь асуудал шийдэгдээд 91 хувиа дүүргэнэ. Цаашдаа 1-1.5 хувь дээр наашаа цаашаа хөдлөх юм шиг байна. Аравхан хоногийн дотор нийт өрхийн 10 хувь нь мэдээллээ шинэчлэх хүсэлт ирүүлсэн байна. Хөдөлгөөн орж эхэлж байна.

-Хүүхдийн мөнгийг халамж болгож байгаа юм чинь энэ нэр томъёо нь зөрчил үүсгээд байна. Энэ нэрийг өөрчлөх үү?

-Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Тэгэхээр төрөл нь бодитоор гарчихсан учир ингэж ойлгож болно. Хүүхдийн мөнгө нь тэтгэмж гээд орчихсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж