Улаанбаатараас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрт гарын үсэг зурав

Улаанбаатараас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрт гарын үсэг зурав

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр /2023.01.24/ АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнёока нар Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Улаанбаатараас АНУ-руу хямд үнээр шууд нислэг үйлдэх боломжтой болох юм.

Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Засгийн газартай Open sky хэлэлцээр байгуулах шийдвэр гаргаж, хэлэлцээр хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн сайдад шилжүүлсэн юм.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Цар тахлын өмнө 2019 онд Монгол-АНУ хооронд зорчиж байсан урсгал 60 мянга орчим байсан, нийтдээ 40 орчим сая долларын зардал гаргаж, АНУ-Монгол хооронд зорчиж, тийзэнд мөнгө төлдөг байсан. Нислэг БНСУ, Хятадаар дамжаад Монголын агаарын тээвэрт наалддаггүй байсан бол шууд нислэгтэй болсноор монголчууд Улаанбаатар хотоос Америкийн хүссэн хот руугаа зорчих боломжтой болно. Сөүл, Бээжингээр дамждаг урсгалыг харахад гайгүй урсгалтай, боломжийн нислэг болно.

Онгоцны хүчин чадал, багтаамж, нисэх чадалтай онгоц байгаа юу гэдэг асуудал яригдах байх. МИАТ , Монголиан эйрвис компани, Изиннис компани нийлээд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийсэн. Нийтдээ долоон онгоцоор тээвэрлэлт хийнэ” гэж мэдэгдэж байв.

Шууд нислэг 2024 оны эхээр хийгдэх төлөвтэй байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж