Дайнд нэрвэгдсэн хүмүүсийг эмчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Дайнд нэрвэгдсэн хүмүүсийг эмчилжээ

Дайнд нэрвэгдсэн хүмүүсийг эмчилжээ

2022 онд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа холбооны эмнэлгийн байгууллагуудын мэргэжилтнүүд Донецк болон Луганск, Херсоны 93.4 мянган оршин суугчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн хэмээн Оросын Эрүүл мэндийн сайдын туслах Алексей Кузнецов сэтгүүлчдэд мэдээллээ.

Түүний хэлснээр, нийт эмчлүүлэгчдийн бараг гуравны нэг нь хагалгаанд орох шаардлагатай байсан ба ихэнх хүмүүс биеэс нь хэлтэрхий гаргах, хагарсан яснуудаа бороолгуулах, түлэгдэлтээ эмчлүүлэх зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байв.

"Байлдааны бүсэд ажиллаж байгаа эмч нар мина дэлбэрэлт, хэлтэрхийнүүдээс үүссэн гэмтэл бэртэл эмчилж байна. Манай мэргэжилтнүүд сайн туршлагаасаа хуваалцаж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглахыг зааж өгч, эрүүл мэнд хамгааллын салбарын хууль тогтоомжийн нарийн зүйлсийг тайлбарлаж байгаа" гэж Кузнецов нэмж хэлсэн.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж