Хонгконгийн марафон гүйлтийн зохион байгуулагчид оролцогчдод 10 мянган хонгконг долларын урамшуулал олгохоор болжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 12-нд болох марафонд эрэгтэй тамирчид гурван цагийн дотор, эмэгтэй тамирчид гурван цаг 30 минутад барианд орж ирж чадвал энэ урамшууллыг авна. Энэ нь өмнөх марафон гүйлтийн урамшууллаас 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөнгөн урамшууллаас болж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг албаны хүмүүс оролцогчдод уриаллаа. “300-350 орчим тамирчин стандарт хугацааны дотор барианд орж ирж чадна гэж бид тооцоолж байна. Мэдээж энэ нь оролцогчдыг илүү сайн оролцоход нь түлхэц болно. Гэхдээ тэднийг мөнгөн шагналын төлөө амь насаа эрсдэлд оруулахыг хармааргүй байна. Холын марафон нь зүрхний өвчтэй хүмүүст аюултай. Гүйгчид бэлтгэл сургуулилалтаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй” гэж Хонгконгийн Хөнгөн атлетикийн холбооны ахлах дэд дарга Саймон Юн Сай-Мо хэлэв. Түүнчлэн марафонд оролцогчдыг цагаан сарын баярын үеэр жин нэмэхгүй байхыг тэр анхаруулжээ.
2018 онд эрэгтэй оролцогчдын 1.16 хувь нь гурван цагийн дотор барианд орж иржээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд 52 гүйгч стандарт хугацаандаа амжиж барианд орж ирсэн.
Эх сурвалж: SCMP