SPEAK OUT: Шинэ автобустай болсон ч хүлээх цаг нь багассангүй

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Шинэ автобустай болсон ч хүлээх цаг нь багассангүй

SPEAK OUT: Шинэ автобустай болсон ч хүлээх цаг нь багассангүй

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ сард 117 автобус оруулж ирсэн. Эдгээр автобус нийт 42 чиглэлд явж байна. Мөн дараагийн ээлжийн автобус хоёрдугаар сарын дундуур нийслэлд орж ирнэ гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.  Нийтийн тээврийн хүртээмжийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.Иргэдийн зүгээс шинэ автобустай болсон ч хүлээх цаг нь багассангүй гэдгийг хэлж байна.

Иргэн Д.Нямсүрэн “Шинэ автобусанд сууж үзсэн. Хуучин автобусаа бодбол дулаахан, тохьтой юм. Өмнө нь нийтийн тээвэрт үйлчилж байсан ягаан, цэнхэр автобус хүйтэн, эвдэрхий хүндхэн байдалтай байсан” гэв. “Өнөөдөр анх удаагаа шинэ автобусанд сууж явсан. Дулаахан,сайхан байлаа. Гэвч автобус хүлээх цагийн хувьд ялгаа гараагүй. Замын түгжрэл, автобус удаан хүлээдэг байдал яг хэвэндээ байна” гэдгийг иргэн Н.Байгалмаа хэлсэн юм.

Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгээгүй өдийг хүрч буй. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээллээ. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж