Эзэнтэй нохойгоо уяхгүй буудуулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Эзэнтэй нохойгоо уяхгүй буудуулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэв

Эзэнтэй нохойгоо уяхгүй буудуулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэв

Эзэнтэй нохойг нь буудсан гэх шалтгаанаар иргэд хороо дүүрэгтээ хандаж байгаа ч хашааны гадна сул явж байгаад буудуулсан бол хариуцлага хүлээхгүйг анхааруулсан. Өнгөрсөн саруудад нохой, муур устгал хийгдэхгүй байсан бол энэ сараас хашаандаа байгаа нохойг зөвшөөрөлгүй устгаж байгаа талаар иргэд цахим хуудастаа бичиж байна. Ямар шалтгаанаас болж золбин нохой, муурны хяналт суларсан талаар тодрууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газраас “Өнгөрсөн намар Орос, Украины дайн болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бууны сум хомсдож, өнгөрсөн наймдугаар сард үнэ нь нэмэгдсэн. Тиймээс тухайн үед нохой, муурыг бага хэмжээгээр буюу дуудлагын дагуу устгаж байсан. Харин одоо золбин нохой, муур устгах ажил хэвийн үргэлжилж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд явж байгаа нохой хүзүүвч, ямар нэгэн таних тэмдэггүй тохиолдолд эзэнгүй, золбин нохой гэж устгах арга хэмжээ авдаг. Үүнд хариуцлага хүлээх боломжгүй.

Түүнээс айлын хашаанд байгаа гэрийн тэжээвэр амьтныг бид устгадаггүй. Иргэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд дуудлага өгч, мал эмнэлгийн газарт хандаж эм, тариагаар унтуулах, эсвэл манайд хандаж устгуулах тохиолдол бий. Эзэнтэй нохойг устгалын компани дур мэдэж бусдын хашаанд байгаа эзэнтэй нохойг устгадаггүй.

Өнгөрсөн жилүүдэд нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгадаг байсан бол одоо 29 мянган төгрөгөөр устгах эдийн засгийн тооцоолол гарсан.

Тиймээс жилд нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг байсныг гурван тэрбум орчим төгрөг болгохоос өөр аргагүй байгаа" гэх тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж