Хоёроос дээш бараанд гаалийн татвар тооцно | News.MN

Хоёроос дээш бараанд гаалийн татвар тооцно

Хоёроос дээш бараанд гаалийн татвар тооцно

Хоёроос дээш бараанд гаалийн татвар тооцно

Улсын хилээр оруулж ирж байгаа хоёроос дээш ижил бараанд үнээс шалтгаалж татвар төлдөг. Гэхдээ энэ сараас эхлэн тус татварт өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа.

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр “Нэг хүн ижил төрлийн барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол гаалийн татвар төлөх зохицуулалт үйлчилдэг. Энэ зохицуулалтад өөрчлөлт ороогүй. Гар утас болон бусад техник хэрэгсэл олноор нь оруулж ирж байгаа иргэд утас нэг бүрээ өөр хүний нэр дээр бүртгүүлэн оруулж ирэх тохиолдол гарч байгаа. Энэ нь хувь хүний нууцын мэдээлэлд хамааралтай төдийгүй тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй байхад дур мэдэн нэр дээр нь бүртгүүлсэн тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс нягтлах болон аюулгүй байдлын үүднээс шуудангийн гааль шалгаж байгаа.

Бараа бүтээгдэхүүний тоо ширхэг хоёроос дээш бол татвар төлөхөөс гадна тухайн барааны үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээ буюу 5,5 сая төгрөгийн үнэтэй бол татвар төлдөг зохицуулалттай.

Цахим худалдаа хөгжиж байгаа энэ үед иргэд хилийн чанадад зорчиж биедээ ачаа барааг олноор авч явж, тээвэрлэж орж ирэх нь ихэссэн. Монгол Улсад хийгдэж байгаа биет бүтээгдэхүүн худалдааны 3/1 хувь нь онлайн худалдаа болсон. Тэгэхээр бусад улс орноос ирж буй шуудангаар зөөвөрлөгдөж байгаа бараанд ч Гаалийн тухай хуулийн дагуу татварууд ногдоод явна. Энэ тохиолдолд нэг төрлийн бараа хоёр болон түүнээс дээш тоогоор байвал гаальд мэдүүлж татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой.

Гэхдээ нийт дүн 5,5 саяас доош хоёр ширхэг ижил барааг гаальд мэдүүлснээр татваргүй нэвтрүүлэх боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэ бол төрөөс олгож байгаа боломж. Харин хоёроос дээш бараанд хуулийн дагуу татвар хураамж төлөх зохицуулалттай байдаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-25 49.98.247.182

Энэ муусайн МАНгасууд ард түмнийг дэндүү доромжилж бна!!! 2024 онд эднийг үндэсээр нь зайлуулах хэрэгтэй бна!!!
Ядарсаныг улам дарладаг МАНгарууд!!!

Avatar

Зочин 2023-01-25 66.181.168.199

нэг ширхэгийг л зөвшөөрдөг байх нь, 2 ширхэг бол татвар төлнө гэнээ, арай юу
нэг ширхэгийг л зөвшөөрдөг байх нь, 2 ширхэг бол татвар төлнө гэнээ, арай юу
нэг ширхэгийг л зөвшөөрдөг байх нь, 2 ширхэг бол татвар төлнө гэнээ, арай юу

Avatar

Зочин 2023-01-25 202.179.27.10

Хулгайлсан нүүрс вагоны цуваагаар гаальгүй гарч байхад чимээгүй байж иргэд нь 4 хүүхэддээ 4 гутал авч ирэхэд 2т нь татвар төл гэнээ. Арай харгис төр үү , иргэддээ арай харгис уу

Avatar

Зочин 2023-01-25 202.179.27.10

3хүүхэдтэй хүн 3гутал авсан бол татвар төлөхнээ. Тэнэг хууль

Avatar

зочин 2023-01-25 66.181.182.99

Энэ чинь 90 оноос өмнө орос монгол хоёрт л бөйсан хүний өмд гутлыг нэгждэг, тосон балыг нуглаж доторхийг нь шалгадаг мөн хувцасыг нь тайлуулаад тонгойлгож үздэг гэх мэт аргуудаа одоо хэрэглэж эхлэх гэж байгаа юм уу???
Хажууд нь вагон вагоноор нүүрс гаальгүй гараад байгаагаа юу гэх вэ? Нэг хүн дор хаяж 10 – аас дээш бараанд гаалын татвар авна гэвэл арай амьдралд ойрхон буух байх шүү таминээ.

Avatar

иргэн.. 2023-01-25 202.21.109.58

Галийн ажилтнуудыг .Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж шалгаач ээ… Мөнч их юм гарна шүү… Авилга… Бэлгийн санал.. …хясаалт…мөнгө авах …гм.. маш олон юм илэрнэ.и ээ… Сагсай прокурорыг шалдан барьсан шигээ ..ажиллагаа явуулаач ээ…их юм илэрнэ шүү..

Avatar

буруу 2023-01-25 97.83.201.87

Арай мунхаг хууль баинаа.Жишээлбэлш 7 хоногийн дотуур хувцас,оймс,цамц өөртөө авхад татвар төлөх үү? жаахан бодолцоо. Хоол ундаа диилхээ байлаа.Ард түмэн босход их ойрхон байгаа шүү

Avatar

Зочин 2023-01-25 202.21.107.89

zamiin uud deer tatvar toldiim uu. naimaachid gaaliin tatvar gej meddegguishd. jijig naimaachid yahav gehed bozollo geed asar ih huvtsas zardag delguur e barimt ogdogguishd. uneneesee hasuulah uu geed. herev gaali deer tatvaraa tolson bol e barimt bas ogohod asuudalgui bizde

Avatar

Зочин 2023-01-25 109.23.177.213

Энэ юу вэ 4 хүүхэдтэй хүн хувцас аваад орж ирхэд 3 -т нь гаалийн татвар төлөх болж байна уу. Үүнийгээ жаахан заагтай болгомоор юм биш үү

Avatar

Зочин 2023-01-25 90.193.251.156

нэг ижил хоёр бараанд татвар төлнө… . танай хүүхдүүд том жижиг байлгүй дээ. ккк наргиан шүү. Улс орныгминь дампууруулчихаад манийгаа татвараараа дараад ихэнх улс иргэдийнхээ импортын 5000$ оос бага барааг ямар ч татвар хураамжгүй оруулж байхад манай улс тээврийн зардлаас нь хүртэл татвар авна. тэгээд улс маань хөгждөг үр дүнтэй зарцуулдаг бол бас яах вэ…харамсах юм алга. даан ч…

Avatar

Зочин 2023-01-25 139.5.219.159

Чемодан ухахаа боль
Вагон цуваагаасаа татвараа ав
Тэрбумтан болсон ченж дамлагчдаасаа татвараа ав

Avatar

Зочин 2023-01-25 103.57.95.70

Дэндуу чанга бнаа хилээр гарч бгаа нуурс нтрээ л эхнээсээ тийм хяналттай бсан бол одоо нуурсний хэруул хийж суухгуй байх байж . Хайрцагаар орж гарч бгаа юманд ядарсан бид нар том хохирол учируулчих юугаа оруулж , гаргах вэ

Avatar

Иргэн 2023-01-25 192.82.84.241

Хамгийн тэнэг гааль. Гадаадаас бэлгэнд 4-5 ш цамц өмд авчрахаар үхэх гэж бгаа юм шиг татвар нэхнэ. Бусад улсын гааль тоох ч үгүй бхад. Тэгснээ том хцлгайчид хулгай хийхээр нүдээ аниад гаргана. Хамгийн өлөн гааль

Avatar

zochin 2023-01-25 66.181.184.133

hee 3 oims, bandaga ch hudaldaj avchirj chadahgui boloh nee. 4-5r booson baraag tasalj avah uu. busad ornuud irged n gadnaas yum avchrahiig demjdeg, manai usan tolgoituud yu ch uildverlehgui baij daramtlah yum.

Avatar

Зочин 2023-01-25 192.82.90.52

Энэ нугалаа болно доо. 3 аар нь боосоэ багааг яах вэ ? Гаалийн татвар төлөх гэж очерлоод таарах нь дээ

Avatar

Зочин 2023-01-25 192.82.67.66

Нэг явахдаа өөртээ хэдэн оймс майк бандаш авдаг хэцүүдлээ дөө.

Avatar

Зочин 2023-01-25 202.70.37.178

ӨӨрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй байж үргэлж л хааж боосон шийдвэр л гаргах юм.Тэр хэмжээгээр л үнэ нь нэмэгдэж ядарсан ард иргэдээ туйлдуулна биз дээ. Иргэдээ яаж туйлдуулбал гоё вэ гэж бодсон юмнууд л шийдвэр гаргах түвшинд ажиллаад байдаг юм уу хаашаа юм.

Avatar

Зочин 2023-01-25 64.119.20.141

Chi uildverleechdee malaa. Naadhiigchin tur zasag bish irged aj ahui negjuud hiydeg yum. Boloogui bj hutsldaa

Avatar

Зочин 2023-01-25 64.119.20.141

Neg l ih irged gesen hudlaa pisdta nar ta nar yas yuman deeree zalhuu yu ch hiydguu hudlaa amnaaas tsaashgu yeevenguudshde

Avatar

ихрүүд 2023-01-25 203.98.76.186

манай улсад чинь 3 ихрүүд зөндөө биз дээ.Аав нь эсвэл эмээ нь ч юм уу гаднаас ихрүүддээ бэлэг,хувцас барьж ирээд л 1 бэлгэндээ татвар төлөхгүй бол оруулахгүй гээд л бөөн бөөн юм болох нь дээ.Ядаж л 3 аас дээш гэхгүй дээ мөн ч ойлон толгойтой нөхөд дүрэм,журам боловсруулж байгаа юм шүү.

Avatar

Зочин 2023-01-25 139.5.216.68

arai l denduu yum aa.Irgedee yaaj shulah ve gej marhia gashilgaj baidag mur zasag hetsuu . Manai 6-n dershen huuhedmei olongos yum uu hyamad yavj yavj hedeh huuheddee huvtsalah sanaatai aa ya ya tatvar tatvar bas dahin daramt. Ug ni onuots,galm tergen suuhad zaasan kg-d ni tohiruulaad gar teeshidee avaad harij huuhduudee dayarluulah yum bodoj bailaa. Inueed bu;aa boluoloo zasag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж