"Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархал гаргаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

"Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархал гаргаагүй"

"Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархал гаргаагүй"

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /2023.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өчигдрөөс эхлэн нийгэмд Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар явлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Зарим улс төрийн намууд хоёр танхимтай парламентын хэлбэр рүү шилжих ёстойг ярьдаг.

Үндсэн хууль судлаачидтай уулзаж мэдээлэл авлаа. Миний авсан мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн намууд, Үндсэн хууль судлаач нар бичсэн тохиолдол байдаг юм байна. Монгол Улсын Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархлыг гаргаагүй.

Үндсэн хуулийг шинээр биччихлээ гээд шууд баталчихгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ.

Өнөөгийн хэрэгжиж буй Үндсэн хуулиар ч энэ асуудлыг тодорхой заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр бичих тухай ойлголтыг иргэдэд сайн ойлгуулах ёстой. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь тодорхой цөөн тооны заалтыг өөрчлөх замаар өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гол зорилго оршдог. Шинэ Үндсэн хууль гэдэг нь одоогийн хэрэгжиж буй Үндсэн хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлтийг хийх болсон тохиолдолд шинэ Үндсэн хуулийг ярина гэдэг. Энэ утгаараа МАН-д, Ерөнхий сайдад улс төрийн намуудаас шинээр бичих эсвэл нэмэлт өөрчлөлт хий гэдэг шаардлага тавьдаг. Энэ бүгдэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан болсон иргэдийн чуулганд байр сууриа илэрхийлсэн. Бусад улс төрийн арга хэмжээнд байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, МАН Үндсэн хуульд асуудал байгаа гэж үзээд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх асуудалд олон нийтийн зүгээс Зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгад үндэслэн шийдвэрлэх боломжтой. Гагцхүү шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд хийж чадах уу үгүй юу нь ихээхэн эргэлзээтэй.

Шинэ Үндсэн хууль хийх тохиолдолд заалт бүрийг нь авч хэлэлцдэг.  Богино хугацаанд хийх зүйл огтоос биш болохыг Үндсэн хууль судлалынхан тогтмол хэлж байгаа.

Магадгүй шинээр бичих шаардлага үүссэн гэж Монголын ард түмэн үзэж буй тохиолдолд шинэ Үндсэн хууль бичигдэж, батлагдаж бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно гэж судлаачид үздэг.

Тэр утгаараа манай намын 2020 онд “Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, санал гээгддэггүй холимог тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдийн саналыг гээхгүй байх талаар бодох нь зүйтэй юм байна. Нөгөө талаас гишүүдийн тоог нэмэгдүүлж парламентын төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэд парламентад сууж, төлөөлж чадах боломжийг бий болгох нь чухал юм байна” гэж байр сууриа илэрхийлж байсан.

Мажоритар тогтолцоог олон нийт, намууд шүүмжилж ирсэн. Өнөөдөр үүсч буй асуудлын үндсэн шалтгаан энэ байхыг үгүйсгэхгүй гэсэн байр сууринаас хардаг.

Учир нь нэг тойрогт байгаа өрсөлдөгчдийн хамгийн өндөр санал авсан нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхыг саналыг авсан бол гишүүн болчихдог. Гэтэл цаад талд нь 25 хувийн санал аваад сонгогдчихлоо гэхэд цаад талд нь 75 хувийн сонголтоо хийсэн иргэдийг төлөөлөх төлөөлөгч нь парламентад байхгүй байгаа нь сул тал гэж үзэж буй учраас энэ сул талыг эрх баригч намын зүгээс арилгая. Парламент нэгдүгээрт, олон түвшний иргэдийг төлөөлөх чадамжтай байх ёстой. Нөгөө талаас олон намын оролцоог хангасан тогтолцоо бий болсноор нийгэмд үүссэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болно гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. МАН засгийн эрхийг барьж байх хугацаандаа төрийн ойлгомжгүй тогтолцоо, харилцаа, энэнээс үүдэж, олон нийтийг бухимдуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө аливаа алхмыг хийхэд бид дэмжиж хамтарч ажиллана. Наг нам давамгайлсан парламент Үндсэн хуулийг дангаараа батлаад явчихна гэсэн ойлголт байж болохгүй.

Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг МАН, Засгийн газраас өгөөгүй.

Сонгуулийн мажоритар тогтоолцоогоор явахад ихээхэн асуудал тулгарч байна. Ард иргэдийнхээ олонхыг төлөөлж чадахгүй парламент бий болчхоод байгаа учраас сонгуулийнхаа тогтолцоонд өөрчлөлт хийх, холимог системийг нэвтрүүлэх гэсэн дүгнэлттэй тогтоол гарсан байдаг. Уг ажлын хэсгийг миний бие ахлаад УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж тоог нэмэх, тогтолцоог өөрчлөхтэй холбоотой асуудлыг өргөн барихад бэлэн байна" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж