Байр суурь: Н.Энхбаяр коммунист Үндсэн хууль оруулах гэж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Байр суурь: Н.Энхбаяр коммунист Үндсэн хууль оруулах гэж байна

Байр суурь: Н.Энхбаяр коммунист Үндсэн хууль оруулах гэж байна

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль талаар өнөөдөр хоёр хэлэлцүүлэг /2023.01.25/-нд боллоо. Уг хоёр хэлэлцүүлэгт оролцсон зарим албан тушаалтны байр суурийг хүргэе.


ТӨРӨӨС СОШИАЛЫГ ШУУД ХЯГААРЛАХГҮЙ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б. Мягмарнаран хэлэхдээ“Бидэнд фейсбүүк, инстаграмаас Монгол Улсын 2.8 сая хэрэглэгч ханддаг гэсэн мэдээллийг өгдөг. Фейсбүүк компаниас дотоод бодлогын хүрээнд хуурамч хаягтай тэмцэж ажилладаг. Үүнийхээ хүрээнд шалгаж бууруулах арга хэмжээг авна. Харин Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд сошиал ашигладаг хүмүүсийн мэдээллийг өгөх боломжгүй юм.

Монгол Улс фейсбүүк компанитай ногоон суваг буюу Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны сувгийг үүсгэн ажилладаг юм. Үүгээрээ эрх бүхий байгууллагаас ирсэн шийдвэр дүгнэлтийг дамжуулдаг. Бидний дамжуулсан хүсэлтийг тухайн платформ хянаж үзээд устгах, хязгаарлах арга хэмжээг авах юм. Тэгэхээр Харилцаа холбооны зохицуулах хороо олон улсын платформуудын мэдээллийг хүргэдэг гэсэн үг. Тухайн зөрчилтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар, шүүх, Мэргэжлийн хяналт, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэгчийн төлөө газраас ирсэн эрх зүйн баримтыг эрх бүхий байгууллагуудын хүсэлтээр цааш дамжуулдаг.

Өнгөрсөн онд явуулсан хүсэлтүүдэд шийдвэрлэлт 30 хувьтай явж байна. Хүсэлт явуулаад л шууд шийдчихнэ гэсэн үг биш. Энэ хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас шийдвэр дүгнэлтийг хянаж үзээд үнэхээр хүний эрх зөрчиж байгааг тогтоосон тохиолдолд фейсбүүк болон бусад платформ руу хүсэлт явуулна. Фейсбүүк бүх улстай хамтарч ажилладаг улс болгоноос ирсэн өргөдөл, гомдлыг харгалзан үзэж шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хууль эрх зүйн орчин, олон нийтийн стандартуудыг хянаж үзээд хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг" гэв.

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ НЬ СОНГУУЛИАР ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ХААХ ГЭСЭН САНАА

Тэгвэл хуульч Ц.Мөнхбаяр “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь мэдээллийн хүртээмж гэх ойлголтыг зөрчиж байна. Үүнийг хүний мэдээлэл авах эрхийг хязгаарлах зохицуулалт гэж үзэж байгаа. БНХАУ, ОХУ гээд дарангуйлалтай улсад иймэрхүү зохицуулалтыг хийдэг.  Хуульчийн зүгээс энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Өөрөөр зохицуулах хууль байхад энэ хуулийг батлах шаардлагагүй. Цахим залиланг Арүүгийн хуулиар зохицуулчихсан байхад давхар хууль гаргаж байхаар өмнөх сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийн цаашдын зорилго нь жагсаал цуглаан хийх иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад оршиж байна. Энэ хуулийн нь улстөрчдийг хамгаалах зорилготой. Ирэх оны сонгууль энэ онд наймдугаар сард болох яриа гараад байгаа. Энэ сонгуулиар иргэдийн үзэл бодлыг хаах гэсэн санаа” болохыг шүүмжиллээ.

 

 ЭНЭ ХУУЛЬ Н.ЭНХБАЯРЫН КОММУНИСТ УЛС БАЙГУУЛАХ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГААГИЙН НЭГ ХЭСЭГ

Харин хуульч М.Чимэддорж “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёр хоногийн дотор Монгол Улсын парламентаар маш шуурхай хэлэлцэгдэж баталлаа. Бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсэж ердийн арга хэрэгслээр зохицуулах боломжгүй бол Монгол Улсын онц байдлын хуулиар зохицуулах ёстой байдаг. Гэтэл эрх баригчид үүнийг хууль гаргаж хаах гэж байна. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхэдийг хамгаалах, зөрчилтэй контентыг хаахад чиглээгүй. Энэ хуулийг баталсны цаад зорилго нь  коммунист улс байгуулах гээд зохион байгуулалтай цогц үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэсэг гэж үзэж байна. Жишээлбэл, бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдлын хэв шинжийг тодорхойлж харилцаа холбооны сүлжээг тухайн хэсэгт болон бүхэлд нь хязгаарлах эрхийг Дотоод хэргийн сайдын саналыг үндэслэн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн байгаа юм. Харилцаа холбооны сүлжээ гэдэг нь интернэт, гар утасны сүлжээ, телевизийн суваг, шуудангийн илгээмж хүртэл гээд бүгд харилцаа холбооны сүлжээнд ордог. Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд интернэт хаасан тохиолдлуудыг харахад эхний ээлжид бага багаар хааж сүүл үедээ бүр мөсөн хаах шийдвэрийг гаргадаг. Үүнийг хүн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллыг устгаж байгаа үйл ажиллагааны хэсэг нь энэ хууль гэж харж байгаа. Яагаад энэ хуулийг богино хугацаанд баталсан гэвэл УИХ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шинэ хууль оруулахтай холбоотойгоор зөвлөлдөх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд УИХ-аас томилсон Н.Энхбаяр гэдэг хүн цоо шинэ коммунист үндсэн хуулийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр Монгол Улсад ардчиллыг устгахад чиглэсэн зохион байгуулалтай цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж харж байна”гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж