Улсын начин А.Хатансайханг торгож, Х.Уранбаярыг хорино | News.MN

Улсын начин А.Хатансайханг торгож, Х.Уранбаярыг хорино

Улсын начин А.Хатансайханг торгож, Х.Уранбаярыг хорино

Улсын начин А.Хатансайханг торгож, Х.Уранбаярыг хорино

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарын зургаан хүнийг өнгөрсөн 2021 оны долдугаар сард АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчлаад, сулласан.

Тэгвэл эдгээр албан тушаалтны заримд хэрэг үүсгэж, Замын-Үүд дэх сум дундын шүүхээс хэргийг дөрвөн өдөр хэлэлцэж, гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа.

Харин "хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 12 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах 2-8 жилийн хугацаагаар, торгох 3-16 сая төгрөгөөр ялаар шийтгэжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг /2021.07.06/ Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргаж байв. Тухайн үед Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ үеэр албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байв. Тодруулбал,

  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
  • Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох,
  • Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
  • Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөлсөн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-01-25 192.82.75.224

Хулгайчдыг сургах оройн түр курс бна уу. Сурах юм их бх шиг бхийн.

Avatar

ШИХИХУТАГ 2023-01-25 64.119.17.254

ИЙМ САЙХАН БАЙХАД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙХААС ЯАХАВ. БАРИГДВАЛ ӨЛӨН ШҮҮГЧИД ЖООХОН ДУСААХАД Л СЭП ХИЙТЭЛ ТАТААД ГАРГААД ИРНЭ.САЙХААН САЙХАН

Avatar

Төв аймаг 2023-01-25 66.181.160.109

ХАТАНСАЙХАН БУСДЫГАА МАТАЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ ЯЛАА ХӨНГӨРҮҮЛЭХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ.ХӨГИЙН МУУ МАХАН ТОЛГОЙ

Avatar

Zocin 2023-01-25 103.229.121.146

Хатанс-н хамаг юмыг нь зохион байгуулж ихэнхи менгий нь зувчуклчаад ганц-раа ялгуй гарна гэж юу байсан юм!!? Энэ ялтнууд-г негее хуулиаараа Терд ажиллах эрхийг бух насаар нь хориглох нь яасан? Буцаж ирээд шархаа нех гэж л сонсогдоод байна. Хахууль,Хулгай менге нь олон тэрбумыг шуухчид нь шуучихсэн хэвээр л байна даа!!! Туунээс биш хурааж Улсын орлого болдоггуй юм уу? Замын ууд гэхээр л еер байдаг юм уу?Тэр торгуульсан 8 сая тег эдэнд бол ганц едер л нуадаа авч егдег менге.Энэ шуугч нар хэнийг

Avatar

Зочин 2023-01-25 188.162.254.119

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Ard 2023-01-25 24.13.36.85

Odoo tsagt muu muuhai buhend buhchuud hutgaldsan yavah yum aa.yasan ch ih shunaltai garuud bdag yum.

Avatar

ПИСДА ЮМ АА 2023-01-25 192.82.87.130

Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа. Зүгээр л алиа шаасан ингэж ял өгөх юм бол.

Avatar

зочин 2023-01-25 66.181.186.93

бөхчүүд ч шуналын туламнууд л даа

Avatar

Зочин 2023-01-25 103.26.195.126

замын үүдийнхэн бөхөөс авилгалаас болж сөнөлөө

Avatar

Зочин 2023-01-25 103.26.195.126

хатансайханыг соль

Avatar

Зочин 2023-01-25 103.26.195.126

замын үүд ийн боловсон хүчнүүдийг дахин солих хэрэгтэй тэгээд урд жилүүд энэ жилүүд ирээдүй 3 үеийг тулга тэгвэл ес ийн бодлого хэрэгжихэд бодлого өнгө төдий ядаж ийм алхам хиймээр л бна даа

Avatar

Зочин 2023-01-25 202.9.46.8

Бөх хүн эд мөнгөний шуналгүй, жинхэнэ эх оронч, бодь сайхан хүмүүс байдаг юм. Бөх хүнийг хэлмэгдүүлэхээ зогсоо.

Avatar

болих уу яахав 2023-01-25 64.119.16.141

Бат-Эрдэнэ, Сүхбат, Сумьяабазар …. гээд шуналтнуудыг нэрийг тоочих уу эсвэл болих уу

Avatar

Зочин 2023-01-25 202.9.46.17

Бас УИХ-ын МАН-ын Цэрэнпунцаг

Avatar

Зочин 2023-01-25 209.52.88.236

бөхчүүд угаасаа донгио хар юмнууд л байдаг

Avatar

Хулгайч женко 2023-01-25 124.158.125.118

Чи эрүүл мэнддэ анхаарах хэрэгтэй болжэээ

Avatar

Зочин 2023-01-25 66.181.182.236

0108Р Ангийн бага дарга нарыг бигдийг нь шалгах хэрэгтэй улаан цайм газар дээрээ бол…

Avatar

иргэн.. 2023-01-25 202.21.109.48

Гэмт хэрэгтэн Хатансайхан…..Ер нь их муухай юм хийсэн хүмүүс олон байна аа….. Энэ шудрага тэмцэл ээ улам өргөжүүлэн …сайн шалгаж зохих шийтгэл оногдуулаасай……Оюун-Эрдэнэ ..энэ эрчээр ээ сайн ажиллаж …Нямбаатар хууль зүйн сайд шиг сайдын төрхтэй сайн ажиллах нь улам чухал болж байна аа… Тэгвэл Та хоёр ЭНЭ 2024 оны сонгуульд баталгаатай сонгогдоно …Энэ албандаа улиран томилогдон ажиллана шүү

Avatar

Зочин 2023-01-25 192.82.73.218

Зөв зөв

Avatar

Зочин 2023-01-25 202.21.110.106

Boh huniig hezee ch uls tord oruul. Chuhal alban tushaald b** ajilluul. Battulgaas avhuulaad mongoliig suiruulsen humuus olon bii shuu. Ugaasaa biyiin huch tarhinii huch 2 esreg hamaaraltai

Avatar

Зочин 2023-01-25 202.126.88.173

хахууль өгөх гэмт хэрэг биш. авах гэмт хэрэг.

Avatar

Зочин 2023-01-25 27.123.214.2

Улсын начин биш, гэмт хэрэгтэн Хатансайхан гэж бичвэл дээргүй юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж