Канье Уэстийг Австрали руу нэвтрэхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Канье Уэстийг Австрали руу нэвтрэхийг хориглоно

Канье Уэстийг Австрали руу нэвтрэхийг хориглоно

Канье Уэст энэ сарын эхээр 27 настай австрали бүсгүй Бианка Ценсоритой гэрлэсэн. Тэр ирэх долоо хоногт Мельбурн руу явахаар төлөвлөж байсан ч түүнийг Австрали руу нэвтрэхийг хориглох саналыг тус улсын Дотоод хэргийн сайд асан Питер Даттон гаргалаа.

Канье Уэст цахим сүлжээгээр сүүлийн саруудад еврейчүүдийн эсрэг хандсан, нацистыг дэмжсэн утгатай мэдэгдэл гаргах болсон. Тиймээс орон нутгийн еврей нийгэмлэгүүд түүнийг визний мэдүүлгээ буцааж авахыг шаарджээ. Австрали дахь Еврейчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гүйцэтгэх захирал Питер Вертхайм Цагаачлалын сайдад захидал бичиж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг өдөөж буй Каньег Австралид нэвтрэхийг хориглохыг хүссэн байна. “Алдартай урлагийн хүн учраас тэр залууст асар их нөлөө үзүүлэх чадвартай. Еврейчүүдийг чөтгөр болгож байгаа түүний үг хэллэг нь маш аюултай. Түүний 30 сая дагагч үгэнд нь итгэж эхлэх бодит үр дагавар бий” гэж түүний захидалд дурджээ.

“Австралийн иргэн бус бүх хүн Цагаачлалын тухай хуульд заасан аюулгүй байдал, зан байдлын шаардлагыг хангасан байх ёстой” гэж Австралийн Цагаачлалын сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Түүнчлэн Холбооны сөрөг хүчний удирдагч Питер Даттон түүний зан авирыг аймшигтай гэж тодорхойлжээ.

Каньегийн тогтворгүй зан авирыг зарим хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэж үзэж байна. Тэр өмнө нь өөрийгөө хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэж хэлж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж