
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн хальтиргаа, гулгааг арилгаж, цас мөс цэвэрлэх аяныг улсын хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126 га, орон нутагт 59 га, нийт 185 га талбайн цас, мөсийг цэвэрлүүлжээ.
Дээрх аяны үр нөлөө, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг тус уриалгыг дэмжин, хамтран ажиллаж, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх ажилд нэгдэхийг уриаллаа.
Зочин 2023-01-25 213.87.158.183
)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
зочин 2023-01-25 66.181.166.196
Зам дээр давс, бодис биш зүгээр хужиртын хужир авчраад цацчихсан Сумьяабазарыг зайлуулах хэрэгтэй шүү