41 настай Парис Хилтон ээж болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

41 настай Парис Хилтон ээж болжээ

41 настай Парис Хилтон ээж болжээ

Алдартай өв залгамжлагч Парис Хилтон өчигдөр хүүтэй болсноо зарлалаа. Өдгөө 41 настай Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар бүл нэмсэн байна. Тэрбээр инстаграмдаа "Чамайгаа үгээр хэмжээлшгүй их хайраар хайрлаж байна" гэж бичээд хүүгийнхээ гарыг барьж буй зургаа оруулжээ.

Өмнө нь тэрбээр "Ээж болох нь миний мөрөөдөл. Картер /нөхөр/ бид хоёр нэгнээ олсондоо маш их баяртай байна. Бид хүүтэй болохыг хүсдэг" гэж "PEOPLE" сэтгүүлд ярьж байв. Парис нөхрийнхөө хамт 2020 оноос хойш буюу сүй тавихаасаа ч өмнө үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болохыг оролдож эхэлсэн байв. Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард Хилтоны өвөө Барроны Бэл-Эйр дэх эдлэнд гэрлэсэн юм.

Энэ хүү нь Парис Хилтоны анхны хүүхэд боловч нөхөр Картер нь өмнөх найз бүсгүйгээсээ 10 настай охинтой аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж