Украины хэд хэдэн албан тушаалтан огцорчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Украины хэд хэдэн албан тушаалтан огцорчээ

Украины хэд хэдэн албан тушаалтан огцорчээ

Украины хэд хэдэн өндөр албан тушаалтан авлигын дуулианы улмаас огцрохоо мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины дээд албан тушаалтнууд дэд сайд нарт хууль бусаар мөнгө өгсөн, цэргүүдэд хүнс нийлүүлэх гэрээний үнийг хэт хөөрөгдсөн гэх мэт мэдээлэл цахим сүлжээнд таржээ. Батлан хамгаалах яам фронт дахь цэргүүдэд хоол хүнс нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Ингэхдээ ердийн үнээс 2-3 дахин өндөр үнээр гэрээ байгуулсан гэж буруутгагджээ. Гэхдээ Батлан хамгаалах яам уг мэдээллийг худал гэж үгүйсгээд, санаатай заль мэх гэжээ.

Ажлаа хүлээлгэж өгсөн албан тушаалтнуудын дунд Батлан ​​хамгаалахын дэд сайд Вячеслав Шаповалов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенко, Ерөнхий прокурорын орлогч Алексей Симоненко нар багтаж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээд болон доод түвшинд боловсон хүчний өөрчлөлт хийж байна гэж мэдэгдэв. Тэр авлигатай тэмцэх, эдийн засгийн сайжруулах чиглэлд өргөн хүрээний шинэчлэл хийнэ гэсэн амлалтаар 2019 онд сонгогдсон билээ. “Тус улсад бүрэн хэмжээний дайн үргэлжилж буй ч авлигатай тэмцэх, хяналт тэнцвэржүүлэх механизм хэрхэн сайн ажиллаж байгааг энэ нь харуулж байна” гэж “Транспэрэнси Интернэшнл” компанийн хууль зүйн асуудал эрхэлсэн дэд захирал хэлэв.

Дээрхээс гадна хэт өндөр үнэтэй цахилгаан үүсгүүр худалдаж авахын тулд 367 мянган еврогийн хахууль авсан хэргээр Дэд бүтцийн дэд сайдыг баривчлаад байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж