АТГ: Нүүрсний хэрэгт 7 хүнийг цагдан хорьсон

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

АТГ: Нүүрсний хэрэгт 7 хүнийг цагдан хорьсон

АТГ: Нүүрсний хэрэгт 7 хүнийг цагдан хорьсон

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн "Румен улсын Авлигатай тэмцэх газарт айлчлал хийж, туршлага солилцсон. Мөн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дугаар хурал, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг өндөр түвшний уулзалт, Сүлжээ удирдах зөвлөлийн 27 дугаар хурал зэрэг олон улсын чуулга, уулзалтад хамрагдсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтаар 2022 онд 366 албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хянан шилжүүлсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн байна. Өнгөрсөн 2021 онд 315 албан тушаалтан байсан.

Мөн 2022 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 612 гомдол мэдээлэл ирж, хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгаа нь өмнөх оноос 101 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдүүлгийг шалгаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн. Өнгөрсөн 2022 онд нийт  хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 350 нэгжээр өсч, 1841 болсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт 2022 онд 5 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд төгрөгийн хохирлыг төлүүлсэн. Мөн 518 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүллээ. Авлигын гэмт хэргээс учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг, 2022 онд таван их наяд төгрөг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 онд 96 тэрбум төгрөг, 2022 онд 2.3 их наядаар өсчээ. Харин битүүмжлэн хамгаалсан 518 тэрбум төгрөг байна.

Гадаадаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Их Британи улсын Лондонд байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн  үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёр ширхэг гээд нийт 6.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон.

Мөн тус улсын Виржинийн арлаас 2.2. тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид бүртгүүлж, 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг улсын орлого болгосон" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тус газрын мөрдөн байцаагчид олон нийтийн дунд дуулиан дэгдээсэн хэргүүдээс товч танилцууллаа. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, НМХГ, ХХААХҮЯ, ЭМЯ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, СЭМҮТ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс, НОБГ, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв, БЗД-ийн татварын хэлтэс, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаатнуудад холбогдох хэргийг шүүхээр гэм буруутайг нь тооцож, зохих ялыг оногдуулсан байна.

"ЯЛЛАГДАГЧААР 15 ХҮНИЙГ ТАТАЖ, ДОЛООГ НЬ ЦАГДАН ХОРЬСОН"

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг "Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан.

Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийг хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан.

Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид Эрүүгийн хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ авснаас одоо долоон хүнийг цагдан хорьж байна. Мөн улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч авсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13.851.252.359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 81 үл хөдлөх хөрөнгө байна.

Тодруулбал, 78 орон сууц, оффисын гурван талбай, 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, дөрвөн газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийг этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасыг битүүмжилсэн. Нүүрсний хулгайн сэжигтэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон" гэв.

"ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД НАЙЗЫНХАА КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖ,  ББСБ-ААР МӨНГӨ УГААСАН"

Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх арга хэмжээний хувьд Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь "Таван толгой"-н орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн.

Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх гурван блок баригдаж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.
Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Түүнчлэн тухайн оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан уг оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж