Ньюс агентлаг өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: "Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг болно. Утас: 88117044
ХОЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг танилцуулах уулзалт болно. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид, доктор Б.Энхболд, ШШЕГ зэрэг хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон ОУХБ-ын Бодлогын судалгааны мэргэжилтэн Габриэла Брелия, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ-ын судлаач Д.Аюуш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах нар оролцоно. Утас 99028438
15:00 цагт: "Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая!" Олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ үеэр хөтөлбөрийн оролцогчдын бүтээсэн бэлчээр, ус, хогны асуудлаар баримтат бүтээлтэй танилцаж, иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 86111985, 88061346
ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ
10:00 цагт: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар "Нээлттэй хэлэлцүүлэг" зохион байгуулагдана. /Төрийн ордны зүүн талд Пума империал зочид буудлын 2 давхарт/
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
11:00 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал тус газрын "Олон нийтийн төв"-д болно. Утас 80750912
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО
11:00 цагт: Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний томоохон хэмжээний “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн ордонд 2023 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ. Утас: 91 003472, 89003472
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
13:00 цагт: Эрчим хүчний аудиторуудын уулзалт, сургалт болно. Утас: 99931551
Холбоотой мэдээ