“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна” | News.MN

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

Өнгөрсөн жил зуншлага тааруу, хур бороо муу байснаас гадна одоо цаг агаар эрс хүйтэрч байгаа учир өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Баруун таван аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байсан. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ онд өвөлжилт нийт нутгаар хүндхэн байна. Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд нэгдүгээрт, цаг агаарын хүйтрэлт, хоёрдугаарт, өнгөрсөн жилийн зуншлага тааруугаас өвөлжилтийн хүндрэлт үүсч байна.

-Зуд үүсэх эрсдэлтэй, зудтай байгаа аймгуудад тусламж үзүүлсэн үү?

-Одоогоор баруун аймгуудад хүнд байна. ХХААХҮЯ, Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Ховд аймгийн баруун, Баян-Өлгийн өмнөд хэсгээр, Увсын хойд хэсгээр, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хойд хэсгээрээ маш их цастай байна.

Газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан дүнгээс харвал Ховдын Булган, Үенч, Алтай гэсэн сумдад тал газраар 50 см, уулархаг газраар 120 см хүртэл цас орсон.

Баян-Өлгийд 40-60 см цастай. Тус хэсгүүдэд цагаан болон харын зуд болж байна. Бид өнгөрсөн жил нэг сая гаруй тонн өвс бэлтгэсэн ч өнөөдрийн байдлаар 50 хувийг нь зарцуулаад байгаа. Мөн аймаг, сумын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийн 40-50 хувийг зарцуулаад байна. Тэгэхээр эдгээрээс үзэхэд нөхцөл байдал хүнд түвшинд шилжсэн гэж хэлж болно. Зөвхөн Баян-Өлгий аймгийн тухайд авч үзвэл нийт малын 23 хувь нь байнгын тэжээлд орсон, 33 хувь нь нэмэлт тэжээлд орсон жишээтэй.

Малчид одоо ямар асуудыг хөндөж байна гэхээр мал хөлөөр бэлчих боломжгүйгээс тэжээл, өвсний хангамж муудаж нөөцгүй болж байгааг хэлсэн. Өнгөрсөн зун газрын гарц муутайгаас цас хайлсан ч мал бэлчих боломж муу. Тиймээс 2-5 дугаар сард байдал бүр ч хүндрэхийг хэлж байна.

Хоёрхон аймагт ажиллахад ийм дүн мэдээнүүд гарсан. Мөн отор нүүдэл хийх шаардлага ч үүссэн байна лээ. Ялангуяа Баян-Өлгий аймагт өнгөрсөн 11-12 дугаар их хэмжээний цас орж өндөр уулын хэсэгт мал бэлчих ямар ч боломжгүй болсон. Тиймээс малчид гол төлөв хаваржаандаа өвөлжиж байна. Зарим нь хаваржаанаасаа отор нүүдэл хүртэл хийж байна.

-Өвөлжилт хүндрэхийг анхааруулж байсан ч өвс тэжээлийн нөөц хангалтгүй байгаа нь хэний буруу вэ. Малчид, УОК, ХХААХҮЯ бэлтгэлээ сайн базааж чадсан уу?

-Ер нь бол өвс тэжээлийг хангалттай бэлдсэн. Гол асуудал бол бэлчээрийн даац муу байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй болсон. 2021-2022 оны байдлыг 2022-2023 онтой харьцуулбал бэлчээрийн гарц 80-40 хувь болж буурсан. Тухайн жилийн зун, намраас шалтгаалж өвөлжилт тодорхойлогдоно. Тиймээс малыг эрт тэжээж эхэлснээс харахад өвөлжилт маш хүндрэх эрсдэлтэй байна.

-Тэгвэл одоо яамнаас малчдад хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ? 

-Шаардлагатай тусламжийг яам болон УОК-оос газар дээр нь хүргэж байгаа. Улсын аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийг хөнгөлөлттэй олгох зэрэг арга хэмжээг мөн авч хэрэгжүүлж байна.

Одоо тулгамдаж байгаа гол асуудал бол аймаг, сумдын зам харгуйд тогтсон цасыг цэвэрлэх зориулалтын техник хэрэгсэл авах төдийгүй тэжээл авах төсөв шаардлагатай.

Мөн дараагийн асуудал бол өвс тэжээлийн үнэ, тээвэрлэлтийн зардал. 25 кг шуудайтай хивэг 23-24 мянган төгрөг. Нэг боодол өвс 18-20 мянга, 50 кг шуудайтай хорголжин тэжээл 37-38 мянган төгрөг байна. Тиймээс үнэ, тээвэрлэлтэд шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Тээвэрлэлт дээр хил гаалийн татвар зэргээс чөлөөлснөөр малчдад хүрэх тэжээлийн үнэ буурна. Ингэснээр өвөлжилтийн эрсдэлийг давах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-25 66.181.191.27

Тэжээлийн аж ахуй, усалгаатай тариалан, эрчимжсэн МАА хэрэгтэй гэдгийг амьдрал харуулж байна. Зуд гэдэг үзэгдэл урьд нь ч байсан, цаашид ч үе үе байна.

Avatar

Зочин 2023-01-25 213.87.158.183

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иогэн 2023-01-25 150.129.141.159

энэ мэт этгээд зүгээр л ширээ бөглөөд л сууж байгаа

Avatar

Зочин 2023-01-25 202.126.88.173

яам нь ажлаа хийгээч? Заваан улс төрчид нь одоо жирийн иргэдээс баахан хандив босгоод өөрөө өгч байгаа юм шиг өгнө. улсын төсвөөс мөнгө гаргаад бас өөрөө өгч байгаа юм шиг өгнө.

Avatar

Зочин 2023-01-25 202.126.89.244

Уул уурхай буруутай гэж өөрсдийгөө хуураад өнгөрнө.Эргүүнүүд.

Avatar

Иргэн 2023-01-25 64.119.23.249

Малчид зүдрээд байгаа юм бол яагаад хонины мах нь өөхтэй байдаг юм бэ?

Avatar

Монгол 2023-01-25 202.126.90.158

Чи юм сайн мэдэхгүй бна. Мянгатууд л сайхан амьдардаг байх. Ченжүүд бол айл болгоноос хамгийн тарган өнгөтэй өөдтэйг нь шилээд махлаж зардаг. Харин малчид яаж зовж малаа өсгөдгийг сайн мэдэхгүй бна. Өвлийн зуд, хавар гарсан төлөө бүрэн авах, бэлчээрийн асуудал отор нүүдэл гээд л өчнөөн л бэрхшээл бгаа. Мал хариулах зүгээр л нэг хийчихдэг амархан ажил биш. зовж л бгаа. Хонины мах нь өөхтэй бгаан зүдэрч бэрхшээлийг даван малаа сайн тарга тэвээргэ авхуулсных. Хэлэхийг хүссэнээ бичлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж