Анхны холбооны байшинг музей болгох уу? | News.MN

Анхны холбооны байшинг музей болгох уу?

Анхны холбооны байшинг музей болгох уу?

Анхны холбооны байшинг музей болгох уу?

Их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд түүх өгүүлэх хуучны цөөн барилга бий. Үүний нэг нь анхны холбооны байшин. Та магадгүй Монгол бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшингийн дэргэдүүр өдөр бүр өнгөрдөг ч байж болно. Нам гүмхэн орших энэ түүхэн барилгын түүхийг мэдэх үү?

Хэдий эргэн тойронд өндөр, өндөр шилэн барилга сүндэрлэсэн ч энэ өвөрмөц барилга орчин цагийн хүмүүст өөрийн түүхээ өгүүлэн оршино. Түүхэн дурсгалт энэ байшинг монголчууд Төмөр утасны хороо хэмээн нэрлэдэг байв. Гэвч өдгөө 100 гаруй жилийн түүхтэй хуучны тоосгон байшинг хүмүүс тэр бүр анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх болж.

Энэ байшинд 1921 оны долдугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан.

Гэвч 2000 оны эхээс өдийг хүртэл тус байшинд хувийн компани хууль бусаар хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж ирсэн. Саяхнаас уг түүхэн дурсгалт байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүлээлгэн өгөөд буй.

Уг түүхэн дурсгалт байшинг өмчлөх эрх 2004 онд хууль бусаар “Ванхүү” компанид шилжсэн.

Ийнхүү хууль бусаар эзэмшиж байсан компанитай 2022 оны арваннэгдүгээр сараас хойш зургаан удаа шүүх хурлаар орж, эцэст нь төрд эргүүлэн авахаар шийдвэрлэжээ. Одоо түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлаж, музейн зориулалтаар ашиглах боломжтой болж байгаа юм.

Энэ байшинг 1913 онд барьсан бөгөөд 1914 онд баруун талын залгааг барьж дуусгажээ. 1913 онд тус барилгад Үнэн алдартны шашны сүмийн хөгжимчид байрлаж, зарим үед Богд хааны зуны ордонд тоглодог байсан гэдэг.

Сайн ноён хан Т.Намнансүрэн хаант Оросын нийслэл Петербургээр зургаан сар орчим явж ирэхдээ 10 дугаартай телефон утасны жижиг станц авчирч анхны утасны хороог байгуулсан түүхтэй. Тэртээ 1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станц анх байгуулж энэ барилгад байрлах болжээ. Тэр цагаас уг барилгыг Төмөр утасны хороо байрлаж байсан барилга буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэсэн байна.

Анхны холбооны байшингийн баруун талын залгаж барьсан байшинд Монгол улсын анхны хоёр маршалын нэг Г.Дэмид жанжных суудаг байжээ. Г.Дэмид бол 1921 оны партизан бөгөөд Тверийн морин цэргийн сургуулийг онц гарамгай суралцаж төгсчээ. Гамингийн үед тус барилгыг эзлэн цэргийн штаб болгожээ.

1921 оны долдугаар сард Ардын журамт цэрэг, улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирээд Утасны хороог эзлэн авснаар Цэргийн холбоо байрлах болж, дараа нь Холбооны музей байрлажээ.

Харин 1970-аад онд Ардын цэргийн арын алба, Цэргийн шүүх, прокурорын байгууллагууд байрлаж байв. Түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд бүртгэн авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-25 213.87.158.183

>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-01-25 103.57.95.71

18 жилийн түрээсийг ван хүүгээс аваач. тэгээд тэр мөнгөөрөө сэргээн засаач. хуультай улс биз дээ

Avatar

Зочин 2023-01-25 172.58.62.246

blra.

Avatar

ymarch es zyigyi,Bien golgyi baingiin xylgailax chinc shezoshy 2023-01-25 172.58.62.246

baliaryyd yrbagchid darangyilagchid xaana amidraj extoi be? indxiin xymyys ni ammyytai bdg yum bn,delgyyrt zaraxnaa oirtoj baigaanbn.Ubchin tysgaj,operatsdchaad xetee.
munguur balanslax.
1 ydaagiin transhaa,xot ymxiipyylsen bdltaimdrl xylgaich

Avatar

Хотын уугуул иргэн 2023-01-25 202.126.88.178

нийслэл хотын түүхийн ой санамж болсон ийм хуучны барилтыг сэргээн засварлаж хойч үедээ авч үлдэх хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй ОРК- уудад энд хичээл заах хэрэгтэй.

Avatar

ylcuun yumand butuu xyreed bai,gadni 2023-01-25 172.58.60.171

baliariin gazar

Avatar

Ван и 2023-01-25 192.82.93.13

хай мөнай хомпаны байшанг хууль бусаар авса шөө, бид байшингаа зуувал буцааж авбаа шөө

Avatar

Иргэн 2023-01-25 192.82.68.137

Түүхийн дурсгалт зүйлс улам ховордож байгаа энэ үед сэргээн засварлаж музей болгох нь зүйтэй шүү. Гадаад улс орнууд иймэрхүү зүйлсийг өөд нь татаад музей болгож түүх энэ төрийг нь баяжуулаад жуулчдад үзүүлэх үзмэрүүдийн нэг болгодог гэсэн.

Avatar

Зочин 2023-01-25 43.228.130.188

Нураасан нь дээр. Эртний сүм хийд биш учир. Энэ бол түүхэн дурсгалт барилгад тооцогдрхгүй.

Avatar

Зочин 2023-01-25 202.55.188.37

мал минь чи ч удвал түүх болно үүү

Avatar

Зочин 2023-01-25 192.82.87.170

Түүхэн дурсгалт барилга гэж сүм хийдийг л хэлдэг юм уу? Мал аа ?

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.11

Мөн бөх эдээ. Зуун арван жил болж байхад бизнесүүдэд гологдохгүй хоолны ггазар байдаг

Avatar

Зочин 2023-01-25 202.131.225.53

Түүхийн барилгаа нураахгүй хадгалж хамгаалж үлдэх хэрэгтэй дээ

Avatar

Бадарч тахар 2023-01-25 192.82.87.165

Ванхүүгийн хүнсний дэлгүүр нь апугийн бөөний төв байсан юм эндээс архи авч сэлбийн голын эрэг дээр их л уулаа да ! одоо хаанаас архи авах вэ !!

Avatar

Зочин 2023-01-25 202.126.89.79

Яг энэ загвараар нь Улаанбаатар хотод өөр газар шинээр барьж, музей хийх. Харин энийг нураа. Төв замын дагуу ийм юм бх хэрэггүй

Avatar

Зочин 2023-01-25 43.242.243.222

Дэмийр, хуучны үнэт зүйлээ тордоод музей болгох хэрэгтэй, хаалганд нь элдэв юм хийгээд дордуулсан, одоо хуучны загвараар нь тордох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-25 192.82.75.44

90-ээд он хүртэл Улаанбаатар хотын Шинэчлэн байгуулалтын музей байсан юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж