АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ! | News.MN

АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ!

АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ!

АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ!

Ийм зүйр үг байдаг. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж. Мэдээж, зүйр үг болгон үнэн үг биш. Гэхдээ Ардчилсан намын өнгөрсөн гурван жилийн үйл явдлыг дүгнэхэд энэ зүйр үг илүү нийцэж мэднэ.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намынхан цуглаж суугаад шинэ дарга тодруулав. ҮБХ-ны 152 гишүүний саналаар Л.Гантөмөр АН-ын тамгыг атгахаар болжээ. Гэхдээ Улсын дээд шүүх бүртгэсний дараа л тэрбээр АН-ын дарга гэж бичигдэнэ, албан ёсоор тамга атгана.

УИХ-ын сонгуулиас хойш АН тав дахь даргаа тодруулж буй нь үнэн юм. Гэхдээ, хоёр хуваагдсан сөрөг хүчин нэгдэж, нийлээд УДШ-д бүртгүүлсэн намын дүрмийнхээ дагуу шинэ даргаа тодруулсан нь энэ юм.

Нэг.

Нэгэн цагт АН-ын дайсан нь Х.Баттулга, аврагч нь С.Эрдэнэ байсан, үнэн. Гэвч өнөөдөр АН-ын бул хар чулуу нь С.Эрдэнэ болжээ.  Х.Баттулгаас АН-ыг хамгаалж, харамлаж авч үлдсэнээрээ С.Эрдэнэ гавъяатай.  Эсрэгээрээ Ардчилсан нам улс төрийн утсан хүүхэлдэй болж хувирсанд С.Эрдэнийн гай их.  Харамсалтай нь, тэр өнөөдөр Л.Гантөмөрийгөө АН-ын дарга биш гэж ахиад цоллож, шүүмжилж байна.

Бурхан Будда АН-ын даргаар сонгогдлоо гэхэд С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй нь үнэний ортой. Гэхдээ С.Эрдэнэ АН-ын өмчлөгч биш, АН С.Эрдэнийн хувийн компани бүр  биш. Товчхондоо, С.Эрдэнэ АН-ын мянга, мянган гишүүний нэг.

Ардчилсан нам шинэ даргаа тодруулснаар С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэж байхгүй болсон. Хэн, хэн нь АН-д эзлэх байр суурьгүй, алхаж орох нэр нүүргүй л үлдсэн байна.  Харин АН-ыг гурав байтугай хуваах сонирхол гадаад, дотоодын улс төрийн нам, улстөрчдөд байж мэднэ, үгүйсгэхгүй.

Ардчилсан нам эргэж сэргэх нь Монголын ардчилал тустайг бүгд мэдэж байгаа. Авлига, хулгай, луйварт баригдсан эрх баригч намд хяналт тавьж чадах хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байна. ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд нэг нам дангаараа зургаан жил засагласны үр дагавар агаад МАН засгийн эрх авснаас хойш Монгол Улс авлигын индексээр 24 байр ухарч, 110 дугаар байрт бичигдэж буй. Энэ тоо бол Монгол авлига, хулгайдаа хэрхэн идэгдсэний нотолгоо юм.

 Улсын дээд шүүх Л.Гантөмрийг АН-ын дарга гэж бүртгэх юм бол С.Эрдэнэ мянга эсэргүүцээд нэмэргүй.  Хэрэвзээ Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэхгүй аваас С.Эрдэнэ мянга дэмжээд явахгүй. Хамгийн гол, хамгийн чухал шийдвэрийг УДШ гаргана гэсэн үг.

УДШ-ээс  АН-ын даргаар сонгогдсон хүмүүсийг удаа, дараа бүртгэхээс татгалзсан, аль аль талын намын хүсэлтийг буцаасан. О.Цогтгэрэл, М.Тулгат, Х.Баттулгыг Улсын дээд шүүх АН-ын даргаар, С.Эрдэнийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр бүртгэхээс татгалзсан.  Улсын дээд шүүхээс бүртгүүлсэн намын дүрмийнхээ дагуу нэгдэж нийлээд даргаа тодруулаад ир гэдэг ганц "даалгаврыг" АН-д өгдөг. Тэгвэл энэ удаад  Л.Гантөмөрийг АН-ын албан ёсны даргаар бүртгэх эсвэл амны зунгаа төдий болгох үгүйг УДШ шийднэ. УДШ улс төрийн захиалгат байгууллага болсон эсэхийг харах үлдэж байна.

Хоёр.

АН-ыг авч явж чадна гэж Л.Гантөмөрт АН-ынхан энэ удаад итгэл үзүүллээ. Гэвчиг намын дарга хийх, үзэл санааны манайлагч болох өөр. Монголд хүчтэй сөрөг хүчин, ардчиллын манлайлагч хэрэгтэй болохоос АН-ын нэрээр албан тушаал горилогч, тамга атгагч хэрэггүй.  АН-ын дарга болно гэдэг ямба эдлэхийн нэр биш юм.  Нэг нам үнэмлэхүй засаглаж буй энэ үед Л.Гантөмөрт илүү хүнд ачаа ирж байна гэсэн үг.

Л.Гантөмөр Ардчилсан намын дарга болоход асуудалгүй, амархан хийчих биз. Харин ардчиллын манлайлагч, үзэл санааны тээгч болох эсэх нь өөрөөс нь, өөрийнх нь харизм, характераас хамаарна. Япон школтой, боловсролтой, мундаг залуу… Энэ имижээр хол явахгүй, иргэдээс санал цуглуулж чадахгүй.

Гишүүд, дэмжигчид нь төдийгүй нийгэм, улс төр түүнээс илүү ихийг хүсч байгаа.  Хүлээлтэд хүрэхгүй аваас С.Эрдэнэ шиг намаа хуваана, талцуулна, улс төрийн карьер нь дуусна.  Ардчилсан намд өнөөдөр амбицаас их юм алга. Харин эв нэгдэл, үнэт зүйл, үзэл санаа үзээд өгье гэхнээ байхгүй байна. Үүнийг Л.Гантөмөр бий болгох ёстой, АН-ын мануухай биш болохоо харуулах шаардлагатай. АН-ыг сэргэж, шинэчлэхэд манлайлах нь түүний үүрэг болсон.

Ардчилсан намын нэр хүнд шавартай хутгалдаж, хоёр том гүрний дунд, орших Монголын ардчилал хутганы ирэн дээр ирсэн, хүний эрх, эрх чөлөө улам хумигдаж буй жинхэнэ амаргүй нөхцөлд Л.Гантөмөр сөрөг хүчнийг зална, чиглүүлнэ. Түүний хэн болж чадахаас АН төдийгүй Монголын ардчилал хамаарна гэсэн үг. Л.Гантөмөр туг баригч уу, тугал хариулагч уу. Харах л үлдэж байна. Учир нь, АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-25 192.82.90.163

АН 2 биш бүр 3 хэсэг байх шиг байна

Avatar

Зочин 2023-01-25 213.87.158.183

= Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-01-25 103.229.120.6

Шуудайнд хийсэн яамааны эвэрнүүдийг цэгцэлнэ гэдэг ч наад нэг өлбийсэн нөхөрийн чинь хийдэг ажил биш байхоо Баярцогт нь арай дээр байсиймоо

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.118

Энэ хүүр бол монголд гай их тарьсан. Японы мафиудын гарт орсон н**ш. Нэг их сургууль төгсөх гэж улирч явсан шаар шүү дээ. Энэ бузар хүүр монголын төрд сайд хийж явахдаа асар олон хулгайг хийсэн. Хулгайч нарын дунд сайд хийж явахдаа хэзээч илчилж чадахгүй гөлөг царайлсан н**ш бол Гантөмөр. Ахин улс төрд орвол энэ японы тагнуулыг устгана шүү. Монголын төрийг Японд худалдсан урвагч Гантөмөр мөнөөс мөн.

Avatar

Зочин 2023-01-25 202.126.89.138

Ц.Элбэгдорж тэрлэв…

Avatar

Зочин 2023-01-25 202.131.225.242

Яг тийм шүү

Avatar

Зочин 2023-01-25 64.119.23.19

Зөв хө . АМЖИЛТ

Avatar

Зочин 2023-01-25 202.179.21.199

Л.Гантөмөр дүрнээс цаашгүй, манай намыг эвлэрүүлэн зохион байгуулж чадахгүй. Тулгат, Цогтгэрэл, Баттулга нарын ажил батлагдахгүй сул дарга.

Avatar

ө 2023-01-25 192.82.90.8

Гантөмөр манлайлагч бүр биш, ер нь бол сүйтгэгч талын хүн дээ. Юмыг ерөнхийд нь бол нураана даа. Баярцогт шиг манлайлаад явж яагаад ч чадахгүй ү****ц хүн.

Avatar

Зочин 2023-01-25 150.129.142.190

э****з. Илжиг

Avatar

Зочин 2023-01-25 202.126.90.157

АРДЧИЛСАН НАМ ТАМГАЧ ҮГҮЙ , ЛИДЕРЧ ҮГҮЙ СӨНӨВӨӨ ! ХА ХА ХА !

Avatar

Зочин 2023-01-25 66.181.185.251

Боловсролгүй оюунэрдэнийн дэргэд дээр байж мэднэ

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.11

Гантөмөр монголын амьдралаас тасарсан нь Боловсролын сайд байхдаа гадныхныг дуурайж хүүхдүүдийг 6 настай сургуульд оруулах болсон нь өнөөдөр хар мөр татуулж хөдөө малны хүйсийн тэнцвэр алдагдаж малчин эрчүүд төр засгаас эхнэр гуйррад хүргээд байна

Avatar

Зочин 2023-01-25 64.119.27.103

Ертөнцийн бүх хүүхэд 6 настайдаа сургуульд орж байхад манайх бас тэр жишигийг дагалгүй яахавдээ !

Avatar

Зочин 2023-01-25 64.119.27.103

Их хурлын хэдэн з**х*й хүүхнийг томилоод цөөн цөөн хоногоор сум суманд явуулчихгүй юу, нөгөө Ундрам билүү тэд нар дуртай нь аргагүй гараад өгнөө !

Avatar

Зочин 2023-01-25 202.126.89.18

Ардичилсан мүүний нам болжээ . энэ намыг мартахаасдаа тойрон хүрээлэгчээ дэмжихыг хориглов

Avatar

Зочин 2023-01-25 202.9.46.150

butehgui butehgui

Avatar

Иргэн 2023-01-25 202.126.89.13

Мүүнчин билүү?

Avatar

Зочин 2023-01-25 139.5.218.239

Өндөр мэдлэг боловсролтой залуу

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.11

Өндөр мэдлэг боловсрол төрийн, судалга шинжилгээний ажилд хэрэгтэй. Нам олон нийтийн ажилд түүнээс гадна эр зориг, хүний арга эвийг олох, заль мэх, хорчин зан гээд одооны АН-ыг балчиг намгаас татах, эвлэлдүүлэх чанарууд хэрэгтэй. Тогтсон нам бол бас яахав. Тэгээд ч гадны тэр тусмаа японы школ таарахгүй нь өнгөрсөн зууны хятадын японд төгссөн Гоминданы Сун Ят Сен коммунист Маогийн тэмцнлээс харагддаг.

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.118

Битгий ш** японы их сургууль төгсөж чадахгүй улирч муу сурсан н**ш юм.

Avatar

Зочин 2023-01-25 103.229.121.254

үг биш үйлдэл хэрэгтэй бна танай намд

Avatar

Даваа 2023-01-25 59.153.115.77

uabahui dee uabahgui

Avatar

Зочин 2023-01-25 192.82.92.204

Яг энэ цаг үед Гантөмөр шиг харизмтай хүн АН-ыг удирдахад эвийн цавуу болж магадгүй, оновчтой сонголт байж мэднэ.

Avatar

Зочин 2023-01-25 192.82.92.42

Эхнийх нь Цогтгэрэл, дараа Баттулга, одоо бас энэ хун. Хичнээн олон дарга сонгоод бна бэ!!!

Avatar

Иргэн 2023-01-25 202.126.89.13

дунд нь Тулгат бас байсан

Avatar

Зочин 2023-01-25 43.228.129.131

Сунгаа хийж даргаа сонгодоггүй юм уу

Avatar

Зочин 2023-01-25 169.253.162.3

АН-ын нэрээр албан тушаал горилогч, тамга атгагч хэрэггүй.Оdoo l surug huchnee haruulahgui bol duusaa. Er ni barag Ard tumen itgehee bsan doo. Jinhene Ardchilagch jiriin gishuudee husur hayad uurdsuu Erh medel alban tushall mungnii tuluu yavtsgaasn dooo. Uneheer Ardchilaliig ugui hiij bna doo. Hairan saikhan uildveruud Narantuyad tiim tsuun hun ugsun gehed itgemeergui bna daa.

Avatar

Зочин 2023-01-25 66.181.176.56

Энэ бид хо'ёрын лидер гэж юу байдаг юм.

Avatar

a 2023-01-25 203.91.114.64

Dorvod hun hun bish dorvon shiir max bishee gej. Uvsuudaar l udirduulax ni dutaa yu daa.

Avatar

иргэн 2023-01-25 66.181.191.125

!!!!! Нэгдэх хэрэгтэй Болосрол мэдлэгээр нэгд –зөвт байдал — сайн чанараар нэгдэх нь Сайн шүү !!!!!! хүмүүс юу ч ярисан Мэдлэг боловсрол мэргэн ухаан ялна .!!!!!! мунхагийг Уучилж цааш яв !!!!!!!!

Avatar

иргэн.. 2023-01-25 202.21.109.48

х***а гарвалтай… Захчин гарвалтай хүмүүс АН ыг удирдахад оролцоод хэрэггүй хол байгаасай… Ум маани бад ми хуом…..

Avatar

Зочин:АН-ын одоогийн байдлыг дүрсэлвэл нэг иймэрхүү ... 2023-01-25 122.201.21.139

АН ЭРДЭНИЙН, БАТТУЛГЫН, ЭЛБЭГДОРЖИЙН ГЭСЭН ГУРВАН БҮЛЭГТ ХУУВАГДААД УДАЖ БАЙНА. Элбэгдоржийн бүлэг нэлээд хүч авч байгаа юм байна.УДШ энэ бүлгийн их хурлын шийдвэрийг зөвшөөрвөл Баттулгынхан бие даасан нам байгуулах магадлал өндөр. Харин Эрдэний хувьд бие даагаад хол явахгүй тул Баттулгатай биш, Элбэгдоржтойгоо жаахан үнэ хүргээд нэгдэнэ биз. Эрдэнэд байгаа АН-ын тамганаас болоод УДШ бүртгэхгүй бол одоогийн хагарал үргэлжлэнэ..

Avatar

зочин 2023-01-25 202.21.120.66

ӨӨ чаваас даа энэ одоо өөрийгөө лидер гэж бодож байгаа юм байхдаа хол хэвтээ

Avatar

Зочин 2023-01-25 202.70.47.137

Гантөмөр барах уу? арай л жул уу

Avatar

Бадарч тахар 2023-01-25 192.82.87.165

Энэ хургачин хүү дарга хийхэд жолдоно !! Баярцогт нь шийдэмгий арай дээр байсан юм ! одоо ч ардчилсан нам нь жинхэнэ гурав хуваагдлаа да !! дээд шүүхийн зорилт бол ардчилсан намыг гурав дөрөв хуваах явдал юм тийм даалгавартай !! бадарч би худал хэлэхгүй !

Avatar

Зочин 2023-01-25 192.82.65.172

GANTOMOR TANID ARDCHILIIN SALIHIIG ZOBRGUULEED OGNO UU.BID HUSEJ BNA.NAIDAJ BAIGAA SHU OOR HUN BAIHGUI BNA.AMJILT HUSEY.PARTAZAN UUD

Avatar

БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ 2023-01-25 103.111.68.3

ЭНДЭНЭ ГАНТӨМӨР ХЭН ХЭН НЬ ХЭРЭГГҮЙ ЭЭ ОДОО АН-Д БАТТУЛГА Л ХЭРЭГТЭЙ,ТЭР АН БУГЛАА БОЛСОН ӨӨРСДИЙГӨӨ АНХДАГЧИД ГЭЖ НЭРЛЭГДЭГ БУГЛААНУУДЫГ УГ НЬ САЙН ШАХСАН ,ЕР НЬ АН ЫНХАА ДАРГЫГ БОНГУУЛИЙН МАРАФОНООР УЛС ДАЯАР ЯВЖ ГИШҮҮД СОНГОГЧИДТОЙ УУЛЗУУЛЖ САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ТЭДНИЙ СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛБАЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ ТҮҮНЭЭС ХЭДЭН ХҮН НЭГ ӨРӨӨНД СУУГААД НАЙРЛАХЫГ БОЛ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2023-01-25 192.82.64.64

Hugjjiliin bank Nuursnii heregiin gol ezediin neg 10 jil tumur zam bariad muhar tumur zamtai bolgoson huniig AN iig avch yavna gej baigaa yumuu Jenko urid ni huuliin baiguullagaas nam uls turiin alban tushaalaar erdej bultaj baisan odoo gants amia hamgaalah gazar ni AN ii darga boloh Baih estoi gazart yavuulah estoi humuusiin neg dee

Avatar

Зочин 2023-01-25 202.126.90.59

Одоо энэ МАН -ыг алийн болгон хөлөөр нь толгой хийлгэх вэ . Одоо бүүр ам нээвэл алга шүү гэдэг диктатур тогтоолоо

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-01-25 202.21.109.48

Гантөмөр бол ..мэдлэгтэй… боловсролтой… нотолгоо…баталгаатай юм ярьж хэлдэг …ШИНЭ ҮЕИЙН САЙН залуу …маш зөв хүнийг сонгосон байна аа…Баярхүргэж амжилт хүсье… Цөөн хэдэн хүн юу гэх нь хамаагүй ээ… Ардчилсан үзэлтэй олон Монголчууд дэмжих байх даа…. АН гишүүд мэдээж саналаа өгөхдөө Гантөмөрийг сайн ажиллана гэж итгэж өгсөн шүү… Сайн ажиллаарай.

Avatar

Зочин 2023-01-25 150.129.140.118

Энэ хүүр бол монголд гай их тарьсан. Японы мафиудын гарт орсон н**ш. Нэг их сургууль төгсөх гэж улирч явсан шаар шүү дээ. Энэ бузар хүүр монголын төрд сайд хийж явахдаа асар олон хулгайг хийсэн. Хулгайч нарын дунд сайд хийж явахдаа хэзээч илчилж чадахгүй гөлөг царайлсан н**ш бол Гантөмөр. Ахин улс төрд орвол энэ японы тагнуулыг устгана шүү. Монголын төрийг Японд худалдсан урвагч Гантөмөр мөнөөс мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж