Зеленский Тамгын газрын орлогч даргаа халжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Зеленский Тамгын газрын орлогч даргаа халжээ

Зеленский Тамгын газрын орлогч даргаа халжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенког албан тушаалаас нь чөлөөлөх зарлиг гаргажээ. Энэ тухай "Strana.ua" сонин мэдээлсэн байна.

Тимошенко 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргажээ. Тэрбээр Зеленский болон Украины иргэдэд итгэл үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн телеграм хуудастаа бичжээ. Түүнд нийтэлсэн зураг дээрээ тэрбээр "Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа! Баяртай. Хүндэтгэсэн Кирилл Тимошенко” гэж бичсэн байна. Мөн Тимошенко 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан огцрох өргөдлөө барьсан зургаа нийтэлжээ.

"Страна" сонинд бичсэнээр, Кирилл Тимошенкогийн оронд Киев мужийн цэргийн захиргааны дарга Алексей Кулебаг томилж магадгүй аж. РБК-Украины мэдээлснээр, Тимошенко Киевийн эрх баригчдын хяналтад байдаг Херсон мужийн цэргийн захиргааны дарга болох бололтой.

Украины Ерөнхийлөгч Зеленский засгийн газрын бүтцэд боловсон хүчний томоохон өөрчлөлт хийхээ мэдэгджээ. Тэрбээр эдгээр шийдвэрүүдийн заримыг нэгдүгээр сарын 23-нд гаргасан бол заримыг нь нэгдүгээр сарын 24-нд батлах юм байна. Украины Ерөнхийлөгчийн хэлснээр, боловсон хүчний өөрчлөлт нь "яамд болон бүс нутаг, хууль сахиулах байгууллагын менежерүүдэд" хамаарах ажээ.

Эх сурвалж: LENTA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж