Цахим хуудаст Богд уул, Зайсангийн ам хэсгийн тусгай хамгаалалттай нутагт адуу олноор бэлчиж байгаа талаар иргэд мэдээлсэн. Үүнийг өнөөдөр /2023.01.24/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар туун гаргасан байна. Тодруулбал, Богдхан уулын Зайсангийн аманд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хангах, Хот орчмын бүсэд бэлчээрлээд буй 600 гаруй толгой адууг гаргажээ.
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН УЧИР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ МАЛ БЭЛЧЭЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ
Байгаль орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн учир хотын ойролцоох мал сүрэг тусгай хамгаалалттай газар нутагт орж бэлчих нь ихэссэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан "Өвлийг өнөтэй давах боломжгүй малаа төхөөрч эдийн засгийн эргэлтэд оруулахыг бид эртнээс анхааруулж байсан. Ялангуяа өвөлжилт хүндрэх магадлалтай аймаг, орон нутагт зөвлөмж зөвлөгөөг хүргүүлж байлаа. Цаашид ч малын тоо толгойд биш чанарт анхаарна.
Хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газар нутаг гэх мэт өвс ихтэй газарт мал хөлөөр бэлчих боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ одоогоор тусгай хамгаалалттай газарт мал бэлчих боломжгүй.
Цаг агаарын байгууллагын мэдээлж байгаагаар хавар их хүндрэхээр байна. Тиймээс зохих зохицуулалтуудыг хийнэ" гэсэн юм.
Холбоотой мэдээ