"Солонгон морьд: Надад хэлэх үг байна" төслийн тайлан үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

"Солонгон морьд: Надад хэлэх үг байна" төслийн тайлан үзэсгэлэн

"Солонгон морьд: Надад хэлэх үг байна" төслийн тайлан үзэсгэлэн

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

МУЗ нь Урлагийн хөтөлбөрийн хүрээнд анх 2005 онд Австралийн залуу элчин сайд хөтөлбөрийн оролцогч Таня Буркхардын санаачилгаар “Солонгон морьд” урлагийн боловсролын төслийг хүүхэд багачууд болон уран бүтээлчидтэй хамтран хот болон хөдөө орон нутагт хэрэгжүүлж байсан түүхтэй. Уг төсөл дээр тулгуурлан “Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төслийг МУЗ нь Австралийн сайн дурынхан-нөлөөллийн сан (Australian Volunteers Impact Fund)-ын санхүүжилттэйгээр дахин шинэчлэн 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

"Надад хэлэх үг байна" төсөл нь урлагийн сэтгэл заслаар дамжуулан нийгмийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан тодорхой бүлгийн нийгэм дэх оролцоог дэмжих, төслийн оролцогчдын дуу хоолойг “Солонгон морьд”-оор дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд төслийн үр дүн болох оролцогчдын бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

Уг төсөлд ЭХЭМҮТ- ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг; Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв; Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагуудын удаан хугацаанд эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид болон хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэхийг зорьсон бөгөөд төслийн оролцогчид урлагийн сэтгэл засалчийн зааварчилгаагаар морины баримал ашиглан өөрсдийн түүхээ бүтээсэн болно.

Урлаг бол хүний үгээр илэрхийлэх боломжгүй өөрийн дотоод ертөнц, үзэл бодлыг бүтээлч аргаар илэрхийлэхэд туслахаас гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог хүчтэй зэвсэг юм.

Иймд урлагаар дамжуулан төслийн оролцогчдын дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлсэн бүтээл бүхий тайлан үзэсгэлэнг 2023 оны 1-р сарын 20-ны өдөр 18:00 цагт МУЗ-ийн Улаан гэр” бүтээлч орон зайд нээлтээ хийн 1-р сарын 31-нийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж