Монгол Улс жилд 8-25 сая толгой мал экспортлох боломжтой гэж үздэг. 2023 он гарснаас хойш Монгол Улс 21.6 сая ам.долларын өртөг бүхий 6.4 мянган тонн мах экспортолжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 4.4 мянган тонноор нэмэгдсэн дүн юм. Амьдаар 1.1 сая ам.долларын өртөг бүхий 12380 толгой хонь экспортолсон нь өмнөх долоо хоногоос 4480 толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Монгол Улсын 43 аж ахуйн нэгж 2022 онд Казакстан, Хятад, Орос, Киргизстан, Узбекстан, Япон, Хонгконг, Вьетнам, Иран, Катар, Азербайжан улс руу мах экспортолжээ. Адууны мах 6.9 мянга, бог малын түүхий мах 3.9 мянга, үхрийн түүхий мах 0.1 мянга, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 4.9 мянга, малын дайвар бүтээгдэхүүн 0.2 мянган тонн буюу нийт 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна.
Мөн 31 мянган толгой мал амьдаар нь экспортолжээ. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн амьдаар экспортолж буй малын тоо толгой нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар өдөрт дунджаар 1.1 мянган толгой мал амьдаар нь экспортолж байна.
Холбоотой мэдээ